| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2015/001086/и |
| Дугаар | 155/ШШ2016/00064 |
| Огноо | 2016-01-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2016/00064
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хаймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: С.С- ийн
Талийгаач нөхөр Д.Цын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2015/001086/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие талийгаач нөхөр Д.Ц-той 1977 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулсан албан ёсны гэр бүл бөгөөд тэрээр 58 насандаа 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зуурдаар таалал төгссөн юм. Гэр бүл байсныг Улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдоно.
Миний бие түүнийг төлөөлж шүүхэд хандах эрх бүхий хүний хувьд ажилласан байдлыг нь тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргаж байна.
Д.Ц нь тус аймгийн Г сумын З багт малчин, тракторчноор 1972 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1973 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд, 1974 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын сарын 31-нийг дуустал хугацаанд Цэргийн жинхэнэ хугацаат алба хааж ирээд мөн Г сумын З багт малчин, тракторчноор 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд ажилласан.
Дээрх хугацаанд тэрээр Нийгмийн даатгалын шимтгэлийг төлж ирсэн бөгөөд оршуулгын зардал гаргуулж авахад ажилласан байдал тогтоолгох шаардлага гарч байна.
Иймд Д.Ц ын тус аймгийн Г сумын З багт малчин, тракторчноор 1972 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1973 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд, 1974 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 10-ныг дуустал хугацаанд Цэргийн жинхэнэ хугацаат албыг, мөн Г сумын З багт малчин, тракторчноор 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг холбогдох баримтыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Дээрх хүсэлтийг миний төрсөн ээж гаргасан бөгөөд миний эцэг Д.Ц нь тус аймгийн Г сумын З багт малчин, тракторчноор 1972 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1973 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд, 1974 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 10-ныг дуустал хугацаанд Цэргийн жинхэнэ хугацаат албыг, мөн Г сумын З багт малчин, тракторчноор 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг холбогдох баримтыг үндэслэн тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
С.С нь талийгаач нөхөр Д.Ц-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Талийгаач Д.Ц нь Х аймгийн Г сумын И нэгдэлд 1972 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал, 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд малчин, тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, Х аймгийн Г сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Ц-ын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөдөлмөр хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрэл зургууд, гэрч Т.Дашдоржийн ...Талийгаач Д.Ц нь аав, ээжийн хамт мал маллажбайгаад 1974 онд цэрэгт яваад 1977 онд цэргээс халагдаж ирээд Г сумын И нэгдлийн 2 дугаар бригадад малчин, тракторчноор 1991 оныг дуустал нэгдэл тартал ажиллаж байсан юм.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд талийгаач Д.Ц-ыг Х аймгийн Г сумын И нэгдэлд 1972 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал, 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд малчин, тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Харин хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар талийгаач Д.Ц-н Х аймгийн Г сумын И нэгдэлд 1972 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал, 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд малчин, тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ