Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2016/00065

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хаймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Төрийн банкны Х салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Б.Б,

Хариуцагч:  Ч.Ц нарт холбогдох

Зээлийн үлдэгдэл 4.737.205,27 төгрөг, зээлийн хүү 225.361,1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.829.17 төгрөг, нийт 4.969.395,54 /дөрвөн сая есөн зуун жаран есөн мянга гурван зуун ерэн тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 155/2015/01100/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Х салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б, Ч.Ц нар нь Төрийн банктай 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 20250018691 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 18.000.000 /арван найман сая/ төгрөгийг 3 жил /36 сар/-ийн хугацаатай, сарын 1.6 хувь, жилийн 19.2 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн барьцаанд 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 20250018691 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу цагаан өнгөтэй 2 хаалгатай хөргөгч, хөх өнгөтэй хивс барьцаалсан. Зээлдэгч нар нь дараах үндсэн зээл, үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэлтэй байна. Үүнд:

Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 4.737.205,27 /дөрвөн сая долоон зуун гучин долоон мянга хоёр зуун таван төгрөг, хорин долоон мөнгө/,

Зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 225.361,1 /хоёр зуун хорин таван мянга гурван зуун жаран нэгэн төгрөг нэг мөнгө/,

Нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 6.829.17 /зургаан мянга найман зуун хорин есөн төгрөг арван долоо мөнгө/.

Зээлдэгч Б.Б, Ч.Ц нарт Төрийн банк итгэл үзүүлэн зээл олгож санхүүгийн дэмжлэг үзүүлсэн итгэлийг алдан гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, хуваарь ёсоор төлбөрөө төлөөгүй тул 20250018691 тоот барьцаат зээлийн гэрээний 5.1.1-д заасны дагуу гэрээг цуцалж өгнө үү.

Зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 4.969.395,54 /дөрвөн сая есөн зуун жаран есөн мянга гурван зуун ерэн тав/ төгрөгийг зээлдэгч Б.Б, Ч.Цнараас гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б, Ч.Ц нар шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн банкны Х салбар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 4.969.395 төгрөг нэхэмжилсэн байна. Зээлдэгч Б.Б, хамтран зээлдэгч Ч.Цбид нар 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 18.000.000 төгрөг Төрийн банкнаас авсан нь үнэн. Одоо үлдэгдэл зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 4.969.395 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Хсалбар нь хариуцагч Б.Б, Ч.Ц нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл 4.737.205,27 /дөрвөн сая долоон зуун гучин долоон мянга хоёр зуун тав/ төгрөг, зээлийн хүү 225.361,1 /хоёр зуун хорин таван мянга гурван зуун жаран нэг/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.829.17 /зургаан мянга найман зуун хорин ес/ төгрөг, нийт 4.969.395,54 /дөрвөн сая есөн зуун жаран есөн мянга гурван зуун ерэн тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94.460 төгрөгийн тал хувь болох 47.230 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б, Ч.Цнараас 47.230 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Төрийн банкны Хсалбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Хсалбар зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 4.969.395,54 /дөрвөн сая есөн зуун жаран есөн мянга гурван зуун ерэн тав/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Б, Ч.Цнар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 201оны 10 дугаар сарын 30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.460 төгрөгөөс 47.230 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б, Ч.Цнараас улсын тэмдэгтийн хураамж 47.230 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА