Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2016/00071

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хаймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү би

Нэхэмжлэгч: Х аймгийн М сумын Л.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хаймгийн  Ц.Ө-д холбогдох,

200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 155/2015/01233/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 5 дугаар сард Ц.Ө миний комьпютерийн дэлгүүрээс 200.000 төгрөгийн үнэ бүхий сэлбэгийг худалдан авахдаа үнийг нь 7 хоногийн дараа дансанд мөнгө шилжиж ирэхээр өгье гэж залилан аваад удаа дараа явуулж бараг гурван жилийн хугацаанд чирэгдэл учруулж байна. Иймд 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг Өлзийтогтохоос гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан тайлбартаа:хариуцагч Өлзийтогтох уг мөнгийг төлж барагдуулсан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Ц.Өод холбогдуулан 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч хариуцагч Ц.Ө нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тухай тайлбарыг нэхэмжлэгч 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Л.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6.650 /зургаан мянга зургаан зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 3.325 /гурван мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг, хариуцагч Ц.Өоос 3.325 /гурван мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаруулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.     Л.Бын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Өод холбогдох, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 3.325 /гурван мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг, хариуцагч Ц.Өоос 3.325 /гурван мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгосугай.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай..

 

 

ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ