Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
Хэргийн индекс | 155/2016/00031/И |
Дугаар | 155/ШШ2016/00075 |
Огноо | 2016-01-06 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2016/00075
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хаймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ж.Н-ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хулан, хүсэлт гаргагч Ж.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Н шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1984-1985 онд Ч сумын 8-н жилийн дунд сургуульд угаагч, 1986 он Х захиргаанд цэвэрлэгч, 1987-1993 оныг дуустал Л-А нэгдэл, А-У ХХК-д саальчнаар тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хугацааны ажилд орсон гарсан тушаал, хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас улсад ажилласан жил тооцогдохгүй хохирч байна. Иймд миний 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сургуульд угаагч, 1986 оны 01 дүгээр сараас 01-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Х захиргаанд цэвэрлэгч, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал А-У ХХК-д саальчнаар тус тус ажиллаж байсан хугацааг минь сэргээн тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Ж.НХаймгийн Ч сумын сургуульд 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 31-ны өдрийг дуустал угаагчаар, Хаймгийн Ч сумын Л-А нэгдэлд 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар, Хаймгийн Ч сумын А-У ХХК-д 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан болох нь түүний хүсэлт, Хаймгийн Ч сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ж.Нгийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөдөлмөр хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрэл зургууд, Баярын бичгүүд, гэрч Ц.Энхтуяагийн ...Ж.Ннь анх 1984 онд Ч сумын 8-н жилийн сургуулийн халуун усанд угаагчаар ажиллаж байсан 1 жил хиртэй ажиллаж байгаад хүнтэй суугаад Хатгал руу ажиллахаар явж байсан. Х 1 жил хиртэй ажиллаж байгаад нөхрөөсөө салж ирээд Ч сумын Л-А нэгдэлд саальчнаар ажиллах болсон. Л-А нэгдэл нь А-У компани болж байсан. Нэгдэл тартал ажиллаж байгаад компани тартал ажиллаж байсан... гэх мэдүүлэг , гэрч Р.Ганболдын ...Ж.Ннь минй мэдэхээр 1985 онд Хатгалын захиргаанд үйлчлэгчээр 1 жил хиртэй ажиллаж байгаад 1986 онд буцаж ирээд Ч сумын Л-А нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан. 1990-ээд оны үед Л-А нэгдэл нь А-У компани болж байсан. Ж.Нкомпани тартал малчин, саальчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагчийн Хаймгийн Ч сумын сургуульд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 31-ны өдрийг дуустал угаагчаар, Хаймгийн Хатгал хотын захиргаанд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан хүсэлт гаргарч Ж.Нгийн шүүхэд гаргаж өгсөн Монгол ардын хувьсгалт нам гэх тамгатай баярын бичиг дээрх он, сар, өдөр нь бүдэг хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр болох нь тодорхойгүй байх тул нотлох баримтанд үнэлээгүй болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж.Н-г Хаймгийн Ч сумын сургуульд 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 31-ны өдрийг дуустал угаагчаар, Хаймгийн Ч сумын Л-А нэгдэлд 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар, Хаймгийн Ч сумын А-У ХХК-д 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Хаймгийн Ч сумын сургуульд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 31-ны өдрийг дуустал угаагчаар, Хаймгийн Хатгал хотын захиргаанд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ж.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ