Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2016/00078

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хаймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Н.Б

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2015/01169/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Б.Б нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х аймгийн А сумын М нэгдэлд 1972 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хонь маллаж байгаад, цэргийн албанд татагдан 1973 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд цэргийн алба хаасан. 1976 оны 9 дүгээр сараас Шаамарын тэжээлийн аж ахуйн трактор комбайнчийн курст суралцаж1977 оны 5 дугаар сард төгсөөд Сэлэнгэ аймгийн Цагаан толгойн Сангийн аж ахуйд 1977 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тракторын жолоочоор ажиллаж байгаад ар гэрийн гачигдлаар нутагтаа буцаж очсон. Тэгээд Х аймгийн А сумын М нэгдэлд 1979 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал хоньчноор ажилласан ба энэ хугацаанд эр сувай мал, нэг настай мал, төллөх насны эм хонь зэргийг маллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа баярын бичиг болон 4 газрын жуух бичиг зэрэг шагналуудаар шагнагдаж байсан. 1976 онд Шаамарын тэжээлийн аж ахуйн трактор комбайнчийн курст суралцаж байхдаа болон Хаймгийн А сумын М нэгдлээс 1981 онд хөдөлмөрийн дэвтэр авч байсан. Одоо өндөр насны тэтгэвэр орох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуугаас шүүхийн байгууллагаар ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн. Би 1990 оноос хойш нөхөн олголтоор 11 жил, цэргийн алба хаасан 3 жил зэрэг хугацааг ажилласан жилд тооцуулж хувь тэнцүүлэх өндөр насны тэтгэвэрт орсон. Одоо ажилласан жилээ шүүхээр тогтоолгоод үндсэн тэтгэврээ авах эрхтэй болох юм. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Б.Б Х аймгийн А сумын М нэгдэлд 1972 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд, 1979 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, Сэлэнгэ аймгийн Цагаан толгойн Сангийн аж ахуйд 1977 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Шаамарын сургууль комбинатаас 1976 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 1976 он 09 сар 01 өдөр, Сэлэнгэ аймаг, Шаамар сургууль комбинатын трактор комбайны курст авч суралцуулав, 1977 он 05 сар 01 өдөр, Сэлэнгэ аймаг Цагаантолгойн Сангийн аж ахуйд трактор комбайнчаар хуваарилав гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарСэлэнгэ аймгийн Цагаан толгойн Сангийн аж ахуйн даргын 1977 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Шинээр ирсэн техникчдийг ажилд томилж тэтгэмж олгох тухай 71 дугаартай тушаалын хуулбар, тус тушаалын 1. Н.Б 23 настай, эрэгтэй, Шаамар ТМС төгссөн, олгох тэтгэмж 300, Атарт ажиллах... гэх бичилттэй хавсралтын хуулбар, 1978 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Хаврын тариалалт, хөрс боловсруулалтын ажлыг чанартай шуурхай явуулах тухай 56 дугаартай тушаалын хуулбар, тус тушаалын ...6-р бригаддарга нь Жалхар, тоо бүртгэгч нь Даваахүү, техникчид нь Ундрахбулаг, Б ДТ-75 62-76... гэх бичилттэй хавсралтын хуулбар, Хаймгийн А сумын М нэгдлээс 1981 оны 7 дугаар сарын 18-ны өдөр олгосон 1979 он 5 сар 19 өдөр 1 дүгээр бригадад малчнаар ажилуулахаар, Б.Б-гийн 1981 оны 01 сараас 1990 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөдөлмөр хөлсний тухай бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн А сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Бгийн 1972 оны 4 дүгээр сараас 1973 оны 5 дугаар сарыг дуустал, 1980 оны 4 дүгээр сараас 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Л.Баярсайханы Н.Б нь 1976 онд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын сургууль комбинатыг трактор комбайнчийн курс надтай хамт төгссөн. Сэлэнгэ аймгийн Цагаан толгойн Сангийн аж ахуйн Атарын 6 дугаар бригадад хувиарлагдан 1977 оноос ажиллаж эхэлсэн. Би 1978 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж, 3 жилийн дараа ирэхэд Хөвсгөл рүү явсан байсан...намайг цэрэгт явахад Б.Баасандалай ажиллаад үлдсэнтасралтгүй ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Г.Мунаагийн ...бид 1977 оноос 1979 онд хамт ажиллаж байсан. Н.Б нь Сэлэнгэ аймгийн Цагаан толгойн Сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан1977 оны 7 дугаар сараас ажиллаж эхэлсэн ба үүнээс хойш Баасандаваатай хамт ажилласан. 1979 оны 5 сард ар гэрийн гачигдалтай гээд Баасандаваа нь Хаймаг руу явсан юм...Н.Б тасралтгүй ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Б.Бгийн Хаймгийн А сумын М нэгдэлд ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хаймгийн Архивын тасгийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Тус аймгийн А сумын М нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Б.Бд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/398 тоот тодорхойлолтоор нотлогдож байгаа тул хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан 1981 оны хүндэт жуух бичиг, 1983 оны баярын бичгийн хуулбаруудыг нотариатчаар гэрчлүүлээгүй байх тул нотлох баримтад үнэлээгүй болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н.Б-гийн Хаймгийн А сумын М нэгдэлд 1972 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд, 1979 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, С аймгийн Ц  Сангийн аж ахуйд 1977 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА