| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2015/01113/и |
| Дугаар | 155/ШШ2016/00079 |
| Огноо | 2016-01-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2016/00079
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хаймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ш.Д-ын
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2015/01113/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Х аймгийн Ц сумын Бнэгдэлд 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тэмээчнээр ажиллаж ирсэн. Түүнээс хойш тэмээчнээр 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилласан. Одоо насны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон, ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа. Сумын архиваас цалингийн лавлагаа авахад 1983-1985 оны цалингийн бичилт нь дутуу, 70 дугаар дансны түүвэр нь 1985 оноос 1990 онд нөхөр Ц.А-ийн бүртгэлд бичигдэж, гэр бүл болохоос өмнөх 1983-1985 оны хоорондох цалин хөлс бичигдээгүй байна. Хөдөлмөрийн дэвтэрт бүх жилийн цалин хөлс бичигдсэн байгаа.
Иймд Ш.Д намайг Хаймгийн Ц сумын Бнэгдэлд 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал тэмээчнээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ш.Днь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Ш.Д нь Ц.А-тэй 1983 онд гэр бүл болсон ба Х аймгийн Ц сумын Архивын 70 дугаар дансанд цалин хөлс нь нөхөр Ц.А--ын нэр дээр хамт бичигдсэн болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ц.А, Ш.Д 1983 оны 4 дүгээр сарын 22-нд гэр бүл болсныг Хаймгийн Ц сумын 5-рт 1983 оны 5 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлсэн гэх бичилттэй гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрч А.Мөнхжаргалын ...Ш.Д Арбулаг сумын хүн байгаа юм. Манай бригадын тэмээчин Алтангэрэлтэй гэр бүл болсон. 1982 онд гэр бүл болсон санагдаж байна. Алтангэрэл нь нэгдэлд тэмээ хариулдаг байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Пүрэвдоржийн Ш.Д нь...Нөхөр Алтангэрэл нь мөн тэмээчнээр ажиллаж байсан юм. 1983 онд гэр бүл болж Алтангэрэлийг дагаж Ц суманд ирээд нэгдлийн тэмээчин болсон юм... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Хөвсгөл аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ц.А-ийн авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбаруудыг нотлох баримтад үнэлсэн болно.
Хүсэлт гаргагч Ш.Д Х аймгийн Ц сумын Бнэгдэлд 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд тэмээчнээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хаймгийн Ц сумын Б нэгдлээс 1986 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр олгосон 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд Ш.Дын ажиллаж байхдаа авч байсан тухай цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ц.А-ийн цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч А.Мөнхжаргалын ...Ш.Д нь Ц сумын Бнэгдэлд 1983 оны 7 дугаар сараас тэмээчнээр 1990 оныг дуустал ажилласан юм. Гэр бүлээрээ тэмээ малладаг хүмүүс байсан...Ш.Д тасралтгүй ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Пүрэвдоржийн Ш.Д нь Хаймгийн Ц сумын Бнэгдэлд 1983 оноос 1990 оныг дуустал тэмээчнээр ажиллаж байсан...Тасралтгүй ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Ш.Д-ын ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хаймгийн Архивын тасгийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Тус аймгийн Ц сумын Б нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Д.Долгорт холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/385 тоот тодорхойлолтоор нотлогдож байгаа тул хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Доржрагчаа шүүхэд миний бие амьдралын шаардлагаар Сэлэнгэ аймагт ажил хийж байгаа тул 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралд очих боломжгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш.Д- ын Хаймгийн Ц сумын Б нэгдэлд 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд тэмээчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА