Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 138/ШШ2024/00863

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 138/ШШ2024/00863

Дорнод аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч:  ******* ******* ******* ******* *******йн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ******* *******од холбогдох,

“Албан тушаалын орон сууц албадан чөлөөлүүлэх тухай” иргэний хэргийг 2024 оны 10 ******* сарын 08-ны өдөр хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Дорнод аймгийн Хэрлэн сумын ... ******* багт байрлах албан тушаалын ... ******* байр буюу хуучнаар 40 дүгээр байрыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Цэргийн орон сууц-2000 төслөөр санхүүжүүлэн 1999 онд ашиглалтад оруулж тус *******йн үндсэн хөрөнгөөр бүртгэгдсэн. Тус *******д алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч болон ажилтан, албан хаагчид оршин сууж байгаа бөгөөд мөн төрийн цэргийн бусад байгууллагад одоо ажиллаж байгаа Ж.******* 2 тоот 1 өрөө орон сууцанд амьдарч байна.

...Албан тушаалын орон сууцны хүрэлцээ муу болж зайлшгүй байраар хангагдах шаардлагатай *******д шилжин болон Үндэсний батлан хамгаалахын их сургуулийг төгсөн шинээр томилогдсон Дорнод аймгийн харъяалалгүй офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч, ажилтан албан хаагчид түрээсийн орон сууц, хашаа байшинд амьдарч байгаа нь залуу офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч, ажилтан албан хаагчдын ажиллаж амьдрах орчин нөхцлийг хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний нийгмийн хамгааллыг дэмжих нөхцөл боломжийг үгүй хийж байна. ...Иймд хариуцагч Ж.*******ыг албан тушаалын орон сууцанас албадан гаргаж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Ж.******* нь хилийн цэргийн 0132 ******* *******йн алба хаагч бөгөөд *******йн албан тушаалын орон сууцнаас гарсан талаар “Албан тушаалын орон сууц хуваарилах орон тооны бус комисс” болон орон сууцны албаны даргад мэдэгдээгүй болно. Иймд Ж.******* нь *******йн албан тушаалын 153 ******* байрны 2 тоотод оршин суухаа больсон тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 ******* зүйлийн 26.2 дахь заасныг үндэслэн нэхэмжлэгч тал болох ******* ******* ******* ******* ******* нь тус шүүхэд 2024 оны 10 ******* сарын 07-ны өдрийн 315 ******* албан бичгээр гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Ж.*******од холбогдуулан албан тушаалын орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай тайлбараа бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 ******* зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Ж.*******од холбогдуулан гаргасан “Албан тушаалын орон сууц албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Г.ЖАРГАЛТУЯА