Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2024/00992

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2024/00992

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл ***********оршин суух, **********

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ****************

Нэхэмжлэлийн шаардлага: Автомашины үнэ 13,000,000 төгрөг, алданги 3,640,000 төгрөг, нийт 16,640,000 (арван зургаан сая зургаан зуун дөчин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/00957/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********,

Хариуцагч **********,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч **********нь **********т холбогдуулан автомашины үнэ 13,000,000 төгрөг, алданги 3,640,000 төгрөг, нийт 16,640,000 (арван зургаан сая зургаан зуун дөчин мянга) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:...Нэхэмжлэгч **********нь хариуцагч **********т 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өөрийн өмчлөлийн ********** V маркийн **********улсын дугаартай автомашиныг 13,000,000 төгрөгөөр худалдахаар, хариуцагч ********** нь тус гэрээгээр 8х7 харьцаатай, 12 үетэй шинэ дүнзэн торх 1 ширхэг, хар модон шинэ 4 метрийн урттай 3 см-ийн банз 400 ширхэг, 5 см-ийн банз 20 ширхгийг тус тус 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор нэхэмжлэгч ****** буюу Хөвсгөл аймгийн ************ багт хүргэж өгөхөөр тус тус харилцан тохиролцож 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 0579 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр автомашиныг **********т хүлээлгэн өгсөн. Автомашины төлбөрийг бүрэн төлсний дараа автомашины гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцсон. Автомашины үнийг хариуцагч төлөөгүй байгаа учир автомашиныг гэрчилгээг шилжүүлэх боломжгүй.

Хариуцагч ********** нь тус гэрээгээр тохиролцсон торх, банз зэргийг гэрээнд заасан хугацаанд буюу 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид хүргэж өгөх үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас удаа дараа утсаар болон цахим шуудангаар шаардсан боловч ********** нь гэрээний үүргээ биелүүлээгүй.

Нэхэмжлэгч автомашинаа худалдаад хашаа байшин барих зорилготой байсан. Хугацааг яагаад 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор гэж тогтоосон гэхээр ээлжийн амралтаараа хашаа байшин барих гэж байсан. Одоо нэхэмжлэгч нь ажилдаа орсон тул модон материал авах шаардлагагүй болсон. Мөн хүйтрэхээс өмнө өөрөө юмаа бэлдсэн тул автомашины үнийг гаргуулахаар шаардаж байна.

********** нь ************** автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотой зүйлийг хэлж байгаагүй. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг тухайн автомашиныг мөргөлдүүлчихсэн байсан тул одоо автомашинд ямар гэмтэл гарсныг мэдэхгүй учраас автомашиныг буцаан авах боломжгүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг харилцан тохиролцсон байх бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги тооцохоор талууд тохиролцсон. 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл өгсөн өдрөөр буюу 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал 56 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 13,000,000 төгрөгийн 0.5 хувь нь 65,000 төгрөг. Үүнийг 56 хоногоор тооцоход 3,640,000 төгрөгийн алдангийг гаргуулж өгнө үү...гэв.

Хариуцагч ********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас ******************** V маркийн автомашиныг 13,000,000 төгрөгийн үнэ бүхий модон материал хүргэж өгөхөөр тохиролцож авсан юм. Модон материалд 8х7 хэмжээтэй, 12 үетэй модон торх, 4 метрийн урттай 3 см-ийн банз 400 ширхэг, 5 см-ийн банз 20 ширхгийг 13,000,000 төгрөгт үнэ дүйцүүлж 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдөр ********** хүргэж өгөхөөр тохирсон. **********нь **********т суманд очиж торх, банзаа үзсэн.

Миний мод ачиж явдаг автомашиныг манай ах ******** аймагт унаж явж байгаад осол гараад машин маань унаад ах маань өөд болчихсон юм. Тэгээд модон материалаа хүргэж өгч чадаагүй юм. Би бэлдсэн байсан торхоо зараад талийгаач ахынхаа банкны зээлийг төлсөн.

**********нь надаас мөнгөө нэхэмжилсэн. Торх хэрэггүй болчихлоо гэж хэлсэн. Би худалдан авсан автомашинд 3,000,000 гаруй төгрөгөөр засвар хийсэн. Энэ автомашиныг авах үед унтарч асаад, машины шил нь хагарсан байсан.

Би автомашинд 4 амортизатор сольсон, дугуй сольсон, цапны шаариг сольсон, хагарсан шил болсон тосыг нь сольсон. Иймд засвар хийсэн тул алданги 3,640,000 төгрөгийг төлөхгүй.

Одоо энэ автомашиныг би өөрийн нэр дээрээ шилжүүлж аваад зарах, хугацаа сунгаад торх, банзыг гэрээнд заасан тоо ширхгээр нь ************ өгөх, эсвэл автомашиныг нь ********* буцааж өгөх боломжтой. Манай аав засвар хийдэг учир гайгүй янзлаад уначихна гэж бодсон. Би машины хаалганд гэмтэл учруулсан нь үнэн. Би автомашины үнэ 13,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна....гэв.  

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ********* дугаартай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар, ********дугаартай итгэмжлэл, ********* дугаартай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний эх хувь зэргийг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 5-6, 23, 26-27 дугаар тал),

Хариуцагч **********аас хариу тайлбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл, хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар зэргийг гаргаж өгсөн. (хх-ийн 24, 32 дугаар тал),

  

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:  Нэхэмжлэгч **********нь хариуцагч **********т 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өөрийн өмчлөлийн ********** V маркийн **********улсын дугаартай автомашиныг 13,000,000 төгрөгөөр худалдахаар, хариуцагч ********** нь тус гэрээгээр 8х7 харьцаатай, 12 үетэй шинэ дүнзэн торх 1 ширхэг, хар модон шинэ 4 метрийн урттай 3 см-ийн банз 400 ширхэг, 5 см-ийн банз 20 ширхгийг тус тус 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор нэхэмжлэгч **********буюу Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар багт хүргэж өгөхөөр тус тус харилцан тохиролцож 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 0579 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр автомашиныг **********т хүлээлгэн өгсөн. Автомашины төлбөрийг бүрэн төлсний дараа автомашины гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцсон. Автомашины үнийг хариуцагч төлөөгүй байгаа учир автомашиныг гэрчилгээг шилжүүлэх боломжгүй.

Хариуцагч ********** нь тус гэрээгээр тохиролцсон торх, банз зэргийг гэрээнд заасан хугацаанд буюу 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид хүргэж өгөх үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас удаа дараа утсаар болон цахим шуудангаар шаардсан боловч ********** нь гэрээний үүргээ биелүүлээгүй.

Нэхэмжлэгч автомашинаа худалдаад хашаа байшин барих зорилготой байсан. Хугацааг яагаад 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор гэж тогтоосон гэхээр ээлжийн амралтаараа хашаа байшин барих гэж байсан. Одоо нэхэмжлэгч нь ажилдаа орсон тул модон материал авах шаардлагагүй болсон. Мөн хүйтрэхээс өмнө өөрөө юмаа бэлдсэн тул автомашины үнийг гаргуулахаар шаардаж байна.

********** нь ************ автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотой зүйлийг хэлж байгаагүй. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг тухайн автомашиныг мөргөлдүүлчихсэн байсан тул одоо автомашинд ямар гэмтэл гарсныг мэдэхгүй учраас автомашиныг буцаан авах боломжгүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг харилцан тохиролцсон байх бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги тооцохоор талууд тохиролцсон. 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл өгсөн өдрөөр буюу 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал 56 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 13,000,000 төгрөгийн 0.5 хувь нь 65,000 төгрөг. Үүнийг 56 хоногоор тооцоход 3,640,000 төгрөгийн алдангийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Иймд **********аас автомашины үнэ 13,000,000 төгрөг, алданги 3,640,000 төгрөг, нийт 16,640,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

3.Хариуцагч ********** нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас ******************** V маркийн автомашиныг 13,000,000 төгрөгийн үнэ бүхий модон материал хүргэж өгөхөөр тохиролцож авсан юм. Модон материалд 8х7 хэмжээтэй, 12 үетэй модон торх, 4 метрийн урттай 3 см-ийн банз 400 ширхэг, 5 см-ийн банз 20 ширхгийг 13,000,000 төгрөгт үнэ дүйцүүлж 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдөр **********хүргэж өгөхөөр тохирсон. **********нь Жаргалант суманд очиж торх, банзаа үзсэн.

Миний мод ачиж явдаг автомашиныг манай ах ********** аймагт унаж явж байгаад осол гараад машин маань унаад ах маань өөд болчихсон юм. Тэгээд модон материалаа хүргэж өгч чадаагүй юм. Би бэлдсэн байсан торхоо зараад талийгаач ахынхаа банкны зээлийг төлсөн.

**********нь надаас мөнгөө нэхэмжилсэн. Торх хэрэггүй болчихлоо гэж хэлсэн. Би худалдан авсан автомашинд 3,000,000 гаруй төгрөгөөр засвар хийсэн. Энэ автомашиныг авах үед унтарч асаад, машины шил нь хагарсан байсан.

Би автомашинд 4 амортизатор сольсон, дугуй сольсон, цапны шаариг сольсон, хагарсан шил болсон тосыг нь сольсон. Иймд засвар хийсэн тул алданги 3,640,000 төгрөгийг төлөхгүй.

Одоо энэ автомашиныг би өөрийн нэр дээрээ шилжүүлж аваад зарах, хугацаа сунгаад торх, банзыг гэрээнд заасан тоо ширхгээр нь **********өгөх, эсвэл автомашиныг нь ********** буцааж өгөх боломжтой. Манай аав засвар хийдэг учир гайгүй янзлаад уначихна гэж бодсон. Би машины хаалганд гэмтэл учруулсан нь үнэн. Би автомашины үнэ 13,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Нэхэмжлэгч **********нь **********т холбогдуулан автомашины үнэ 13,000,000 төгрөг, алданги 3,640,000 төгрөг, нийт 16,640,000 (арван зургаан сая зургаан зуун дөчин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч **********нь ACU250034927 арлын дугаартай, **********улсын дугаартай, ********** V маркийн автомашиныг 13,000,000 төгрөгөөр худалдахаар, хариуцагч **********нь автомашины үнэнд 8х7 харьцаатай, 12 үетэй, шинэ дүнзэн торх, хар модон шинэ 4 метрийн урттай 3 см-ийн банз 400 ширхэг, 5 см-ийн банз 20 ширхэг, нийт 420 ширхэг банз зэргийг өөрийн зардлаар 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар багт хүргэж өгөхөөр харилцан тохиролцож тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 0579 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Тээврийн хэрэгсэл/-гээр тогтоогдлоо. (хх-ийн 26-27 дугаар тал)

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хариуцагч нь 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 0579 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Тээврийн хэрэгсэл/-нд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тул автомашины үнэ, алданги зэргийг гаргууна. Нэхэмжлэгч автомашинаа худалдаад хашаа байшин барих зорилготой байсан. Нэхэмжлэгч нь ээлжийн амралтаараа хашаа байшин барих гэж байсан. Одоо нэхэмжлэгч нь ажилдаа орсон тул модон материал авах шаардлагагүй болсон. Мөн хүйтрэхээс өмнө өөрөө юмаа бэлдсэн. ********** нь **********автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотой зүйлийг хэлж байгаагүй. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг тухайн автомашиныг мөргөлдүүлчихсэн байсан тул одоо автомашинд ямар гэмтэл гарсныг мэдэхгүй учраас автомашиныг буцаан авах боломжгүй. Автомашины төлбөрийг бүрэн төлсний дараа автомашины гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцсон. Автомашины үнийг хариуцагч төлөөгүй байгаа учир автомашиныг гэрчилгээг шилжүүлэх боломжгүй.

Иймд **********аас автомашины үнэ 13,000,000 төгрөг, алданги 3,640,000 төгрөг, нийт 16,640,000 төгрөг гаргуулж өгнө үү гэж тайлбарлав.

Хариуцагч ********** нь ...Би худалдан авсан автомашинд 4 амортизатор, дугуй, цапны шаариг, хагарсан шил, тос зэргийг сольсон. Би автомашинд 3,000,000 гаруй төгрөгийн засвар хийсэн тул алданги 3,640,000 төгрөгийг төлөхгүй.

Би автомашиныг өөрийн нэр дээрээ шилжүүлж аваад зарах, хугацаа сунгаад торх, банзыг гэрээнд заасан тоо ширхгээр нь **********өгөх, эсвэл автомашиныг нь **********буцааж өгөх боломжтой. Би автомашины үнэ 13,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.... гэж маргасан болно.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж хуульчилсан.

2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 0579 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Тээврийн хэрэгсэл/ нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд болон нэхэмжлэгч нь 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр автомашиныг хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй талаар маргаагүй болно.

Хариуцагч нь 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 0579 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Тээврийн хэрэгсэл/-ний 3.2-т заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний 3.1-д заасан автомашины үнэ 13,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардах эрхтэй.

Иймээс хариуцагчаас автомашины үнэ 13,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.

Талууд гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр ***********бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Тээврийн хэрэгсэл/-ний 3.5-д тохиролцжээ.

Хариуцагч ********** нь гэрээнд заасан хугацаанд буюу 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул алданги төлөх үүрэгтэй.

Тодруулбал, алданги нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тал нөгөө талдаа хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцож буй хариуцлага бөгөөд аливаа этгээд нь бусадтай гэрээ байгуулж буй тохиолдолд түүнээс үүдэн гарах үр дагавар болон хариуцлагыг хүлээх учиртай тул худалдан авагч буюу хариуцагч ********** нь гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээнэ.

Иймээс хариуцагчаас ************** хоногийг 13,000,000 төгрөгийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь буюу 65,000 төгрөгөөр хоног тутамд тооцоход алданги 3,640,000 (56 хоног*65,000 төгрөг) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтов.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч **********аас автомашины үнэ 13,000,000 төгрөг, алданги 3,640,000 төгрөг, нийт 16,640,000 (арван зургаан сая зургаан зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **********олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ********** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,150 (хоёр зуун дөчин нэгэн мянга нэг зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл бүрэн хангагдсан тул хариуцагч **********аас улсын тэмдэгтийн хураамж 241,150 (хоёр зуун дөчин нэгэн мянга нэг зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **********олгох нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 5-6 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч **********аас автомашины үнэ 13,000,000 төгрөг, алданги 3,640,000 төгрөг, нийт 16,640,000 (арван зургаан сая зургаан зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **********олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ************* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,150 (хоёр зуун дөчин нэгэн мянга нэг зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **********аас улсын тэмдэгтийн хураамж 241,150 (хоёр зуун дөчин нэгэн мянга нэг зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **********олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ОЮУНЖАРГАЛ