Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2016/00082

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би Н.Ө-ы нэхэмжлэлтэй, Ч.Б-т холбогдох

2.047.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 30ы өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Н.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ч.Б нь 45 хоногийн хугацаатай 3.500.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан зээлж авсан боловч гэрээнд заасан хугацаандаа өгөх ёстой мөнгөө өгөөгүй. Би гэрээний хугацаа дуусгавар болсон 3.500.000 төгрөгөө өг гэж Болдбаатараас нэхсэн боловч өгнө, одоохон мөнгөтэй болно гэж хойшлуулсаар өгөхгүй өнөөдрийг хүрлээ. Бид уг гэрээнд хүү тохироогүй боловч гэрээний үүргийг биелэлтийг хангуулах зорилгоор гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцохоор гэрээнд тохиролцсон. Гэрээний хугацаа 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон бөгөөд хугацаа дууссанаас хойш өнөөдрийг хүртэл нийт 117 хоногийн алданги 1 хоногийн 17.500 төгрөг нийтдээ 2.047.500 төгрөг болж байна.

Иймд Ч.Баас нийт 5.547.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж хүсч нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Б нь Н.Өы нэхэмжилсэн 5.547.500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Ө нь хариуцагч Ч.Баас 5.547.500 /таван сая таван зуун мянга таван зуун дөчин долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Н.Ө-ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Баас 15.000 төгрөг, улсын орлогоос буцаан 15.000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Ө-д буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

 

1. Нэхэмжлэгч Н.Ө-ы нэхэмжлэлийн шаардлага 5.547.500 төгрөгийг хариуцагч Ч.Б-т төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Ө-ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30.000 /гучин мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-аас 15.000 /арван таван мянга/ төгрөг, Голомт банкны Х салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 15.000 /арван таван мянга/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Баянжаргалд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ