Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2024/01002

 

 

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2024/01002

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ************* байрлах, **********,

хариуцагч: Хөвсгөл аймгийн *********оршин суух, *******),

Нэхэмжлэлийн шаардлага: Үлдэгдэл төлбөр 379,015 төгрөг, нотариатын хөлс 5,500 төгрөг, нийт 384,515 (гурван зуун наян дөрвөн мянга таван зуун арван тав) төгрөг гаргуулах тухай 155/2024/01039/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: **********нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч *********үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж ********* дугаарын эзэмшигч болсон.

**********нь гэрээний үүргээ үл биелүүлж ********* дугаарын 2023 оны 01 сарын байдлаар төлбөр 379,015 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдэлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна.

Иймд ********-с төлбөрийн үлдэгдэл болох 379,015 төгрөг үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5, 6.9, 6.11, 6.1.7-дахь хэсэгт заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасаад 379,015, нотариатын зардалд 5,500 төгрөг, нийт 384,515 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ********* тус шүүхэд гаргасан тайлбартаа: Скайтел ХХК нь хэрэглэгч ************** Монголдоо 20 үйлчилгээний ********** дугаарын төлбөрийн үлдэгдэл болох 384515 төгрөгийн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргасан бөгөөд ажиллагааны явцад төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул өөр нэхэмжлэг зүйлгүй болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *************** холбогдуулан үлдэгдэл төлбөр 379,015 төгрөг, нотариатын хөлс 5,500 төгрөг, нийт 384,515 (гурван зуун наян дөрвөн мянга таван зуун арван тав) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **********нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 384,515 (гурван зуун наян дөрвөн мянга таван зуун арван тав) төгрөгийг нэхэмжлэгч ************-д төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 21 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***********тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,186 (арван хоёр мянга нэг зуун наян зургаа) төгрөгийн тал хувь болох 6,093 (зургаан мянга ерэн гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,093 (зургаан мянга ерэн гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ********* улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,093 (зургаан мянга ерэн гурав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ****-д олгохоор тогтов.

Хариуцагч **********нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******** нэхэмжлэлтэй, хариуцагч ******** холбогдох, үлдэгдэл төлбөр 379,015 төгрөг, нотариатын хөлс 5,500 төгрөг, нийт 384,515 (гурван зуун наян дөрвөн мянга таван зуун арван тав) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч **********нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 384,515 (гурван зуун наян дөрвөн мянга таван зуун арван тав) төгрөгийг нэхэмжлэгч ********-д төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ****-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,186 (арван хоёр мянга нэг зуун наян зургаа) төгрөгийн тал хувь болох 6,093 (зургаан мянга ерэн гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,093 (зургаан мянга ерэн гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ********* улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,093 (зургаан мянга ерэн гурав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч *********-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч **********нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                           С.ОЮУНЖАРГАЛ