| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01037/И |
| Дугаар | 155/ШШ2024/01003 |
| Огноо | 2024-10-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2024/01003
| 2024 оны 10 сарын 22 өдөр | Дугаар 155/ШШ2024/01003 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, -********** байрлах, ************
хариуцагч: Хөвсгөл аймгийн *********оршин суух, *********
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 1,615,275.80 төгрөг, зээлийн хүү 1,327,029.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124,514.97 төгрөг, нотариатын хөлс 9,300 төгрөг, нийт 3,076,119.85 (гурван сая далан зургаан мянга нэг зуун арван есэн төгрөг наян таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01037/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **********-ийн гүйцэтгэх захирал ********* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *********нь Супер лизинг барьцаалан зеээлдүүлэх газар ХХК-тай ********** тоот зээлийн гэрээ байгуулж 1,699,900 төгрөгийг жилийн 39,6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлэн авсан болно.
2024 оны 09-р сарын 11-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл 1,615,275.80
Төлөх ёстой хүү 1,327,029.08
Нэмэгдүүлсэн хүү 124,514.97
Нотариатын зардал 9,300
Нийт 3,076,119.85 (гурван сая далан зургаан мянга нэг зуун арван есэн төгрөг наян таван мөнгө) төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч ******* нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 721 хоногт хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.
********** зээлийн гэрээний үүрэг болох 3,076,119.85 (гурван сая далан зургаан мянга нэг зуун арван есэн төгрөг наян таван мөнгө) төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ********** тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ********** миний бие **********-аас 3,076,119.85 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********** нь **********д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 1,615,275.80 төгрөг, зээлийн хүү 1,327,029.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124,514.97 төгрөг, нотариатын хөлс 9,300 төгрөг, нийт 3,076,119.85 (гурван сая далан зургаан мянга нэг зуун арван есэн төгрөг наян таван мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ********** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 3,076,119.85 (гурван сая далан зургаан мянга нэг зуун арван есэн төгрөг наян таван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч **********-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **********-ийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,200 (жаран дөрвөн мянга хоёр зуу) төгрөгөөс 3,076,119.85 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 64,168 төгрөгийн тал хувь болох 32,084 (гучин хоёр мянга наян дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн болон улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,116 (гучин хоёр мянга нэг зуун арван зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч **********гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,084 (гучин хоёр мянга наян дөрөв) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч **********-д олгохоор тогтов.
Хариуцагч ********** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч **********-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч **********д холбогдох, үндсэн зээлийн үлдэгдэл 1,615,275.80 төгрөг, зээлийн хүү 1,327,029.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124,514.97 төгрөг, нотариатын хөлс 9,300 төгрөг, нийт 3,076,119.85 (гурван сая далан зургаан мянга нэг зуун арван есэн төгрөг наян таван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ********** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 3,076,119.85 (гурван сая далан зургаан мянга нэг зуун арван есэн төгрөг наян таван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч **********-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,200 (жаран дөрвөн мянга хоёр зуу) төгрөгөөс 3,076,119.85 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 64,168 төгрөгийн тал хувь болох 32,084 (гучин хоёр мянга наян дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн болон улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,116 (гучин хоёр мянга нэг зуун арван зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч **********гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,084 (гучин хоёр мянга наян дөрөв) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч **********-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ********** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ