Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2024/01004

 

 

 

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2024/01004

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ********* байрлах, ********,

хариуцагч: Хөвсгөл аймгийн *******оршин суух, ***************

Нэхэмжлэлийн шаардлага: Үлдэгдэл төлбөр 140,296 төгрөг, нотариатын хөлс 1,000 төгрөг, нийт 141,296 (нэг зуун дөчин нэгэн мянга хоёр зуун ерэн зургаа) төгрөг гаргуулах тухай 155/2024/01045/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ********** нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч *********** үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж ********** дугаарын эзэмшигч болсон.

********** нь гэрээний үүргээ үл биелүүлж ********** дугаарын 2022 оны 10 сарын байдлаар төлбөр 140,296 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдэлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна.

Иймд **********-с төлбөрийн үлдэгдэл болох 140,296 төгрөг үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5, 6.9, 6.11, 6.1.7-дахь хэсэгт заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасаад 140,296, нотариатын зардалд 1,000 төгрөг, нийт 141,296 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ********* тус шүүхэд гаргасан тайлбартаа: Скайтел ХХК нь хэрэглэгч *************с Монголдоо 20 үйлчилгээний ********** дугаарын төлбөрийн үлдэгдэл болох 141296 төгрөгийн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргасан бөгөөд ажиллагааны явцад төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул өөр нэхэмжлэг зүйлгүй болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ********** нь **********д холбогдуулан үлдэгдэл төлбөр 140,296 төгрөг, нотариатын хөлс 1,000 төгрөг, нийт 141,296 (нэг зуун дөчин нэгэн мянга хоёр зуун ерэн зургаа) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ********** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 141,296 (нэг зуун дөчин нэгэн мянга хоёр зуун ерэн зургаа) төгрөгийг нэхэмжлэгч ******-д төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ ** дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ********-ны өдөр Голомт банкны 1165117377 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,889 (дөрвөн мянга найман зуун наян ес) төгрөгийн тал хувь болох 2,444.50 (хоёр мянга дөрвөн зуун дөчин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 2,444.50 (хоёр мянга дөрвөн зуун дөчин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч **********эс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2,444.50 (хоёр мянга дөрвөн зуун дөчин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ******** олгохоор тогтов.

Хариуцагч ********** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *********** нэхэмжлэлтэй, хариуцагч **********д холбогдох, үлдэгдэл төлбөр 140,296 төгрөг, нотариатын хөлс 1,000 төгрөг, нийт 141,296 (нэг зуун дөчин нэгэн мянга хоёр зуун ерэн зургаа) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ********** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 141,296 (нэг зуун дөчин нэгэн мянга хоёр зуун ерэн зургаа) төгрөгийг нэхэмжлэгч ********-д төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,889 (дөрвөн мянга найман зуун наян ес) төгрөгийн тал хувь болох 2,444.50 (хоёр мянга дөрвөн зуун дөчин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 2,444.50 (хоёр мянга дөрвөн зуун дөчин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч **********эс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2,444.50 (хоёр мянга дөрвөн зуун дөчин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч **********-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ********** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                           С.ОЮУНЖАРГАЛ