Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2024/0186/З |
Дугаар | 128/ШШ2024/0609 |
Огноо | 2024-08-05 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2024/0609
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т******* овогт Д*******гийн Г*******, РД:,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Б,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Л нарын хоорондын “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А дүгээр захирамжийн Д*******гийн Г*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Д.Г*******оос Нийслэлийн Засаг даргад 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “... Д.Г******* нарт холбогдох хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг хуульд заасны дагуу дэлгэрэнгүй хариу өгнө үү” гэж хүсэлт гаргасан ба Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 06/6668 тоот албан бичгээр “... Д.Г******* нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгосон” гэсэн хариу өгсөн.
1.2. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01-05/418 тоот албан бичигт “... А дүгээр захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэснийг тус албаны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 02-06/910 дугаартай албан бичгээр мэдэгдэж, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Мгаар хүргүүлсэн байна” гэжээ.
1.3. “М” ХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 18/85 тоот албан бичгээр “Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь 2022 оны 02 дугаар сарын 01 хүртэл Шуудан үйлчилгээний төвийн салбараар албан зээлээр үйлчлүүлж байгаад Хан-Уул дүүргийн Х байранд нүүж орсноос хойш Шуудан үйлчилгээний 30 дугаар салбараар 2022 оны 03 дугаар сарын 22 өдрөөс эхлэн дахин албан байгууллагын үйлчилгээг авч эхэлсэн байна. Өргөдөлд дурдсан 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тухайн албан бичиг бүртгэлгүй байна” гэсэн хариу ирүүлсэн.
1.4. Д.Г*******оос Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “... А дүгээр захирамжид өөрчлөлт оруулж залруулах, тус захирамжийн хувийг хуулбар үнэн тэмдэг даруулан гаргуулах авах” хүсэлт гаргаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06/8223 тоот албан бичгээр “... дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр ... Д.Г******* нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгож ... шийдвэрлэсэн байна” гэх хариуг хүргүүлсэн.
1.5. Улмаар Д.Г*******оос шинээр илэрсэн нөхцөл байдлын *******с хэргийг хянуулахаар хүсэлт гаргаж,
1.5.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2/2588 тоот албан бичгээр “... Улсын дээд шүүхийн уг тогтоол тус хэргийн тухайд шүүхийн эцсийн шийдвэр байх тул гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр давж заалдах шатны шүүх магадлалын шийдлийг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй тул хүсэлтийг буцаав” гэж,
1.5.2. Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг дахин хянан үзэх үндэслэлийг тусгайлан зохицуулсан; хуульд зааснаас өөр үндэслэлээр авахыг хууль тогтоогч хязгаарласан байх тул гуравдагч этгээд Д.Г*******, түүний өмгөөлөгч Т.Б нарын хүсэлтийг шүүх хангах боломжгүй гэж үзлээ” гэж тус тус хариу өгсөн байна.
1.6. Д.Г*******оос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А дүгээр захирамжийн Д*******гийн Г*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч Д.Г*******оос шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Д.Г******* миний бие Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар 600 мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан. Иргэн Э.Г, Э.Б, Л.Г нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт Д.Г******* гуравдагч этгээдээр татагдан оролцсон бөгөөд уг хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0688 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар тогтоолоор тус тус хянан шийдвэрлэсэн.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0688 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжийн Н.Н, Г.А, Д.Г, Г.Ч, З.Ү нарт холбогдох давхцал бүхий хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжийн Н.Н, Г.А, Д.Г, Г.Ч, З.Ү нарт холбогдох давхцал бүхий хэсгийг хүчингүй болсонд тооцсугай хэмээн шийдвэрлэсэн болно. Энэ нэр бүхий 5 иргэний жагсаалтад Д.Г******* миний нэр, миний эзэмшиж байсан газар хамрагдаагүй болно.
Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дүгээр магадлалаар дээрх анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчилж шийдвэрлэсэн ба ингэхдээ:
“... Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжийн Н.Н, Д.Г, З.Ү, Д.Г*******, Г.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож,
1 дэх заалтын дараа “... Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжийн Н.Н, Г.А, Д.Г, Г.Ч, З.Ү нарт холбогдох давхцал бүхий хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэсэн 2 дахь заалт нэмж шийдвэрлэсэн.
Эндээс харахад Д.Г******* миний газар эзэмших эрхийг магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хүчингүй болгож шийдвэрлэсэн хэрэн 2 дахь заалтаар гуравдагч этгээд Г.Чийн газар эзэмших эрхийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн юм.
Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэснээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон.
Тухайн хэрэгт шинжээчээр ажилласан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дүгнэлт /магадлалын 18 дахь тал/-аар нэхэмжлэгч Э.Ггийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг дээрх газар нь “В” ХХК-ийн үйлдсэн гуравдагч этгээд Д.Г*******ийн 700 мкв талбай газартай тус тус хэсэгчлэн давхцалтай болох нь тогтоогдсон талаарх дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байдаг.
Гэтэл гуравдагч этгээд Д.Г*******ийн эзэмшиж байгаа 600 мкв талбай бүхий газрын кадастрын зураг нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн газрын албанаас хийгдсэн газар эзэмших гэрээ, гэрчилгээнд хавсаргагдсан газрын улсын бүртгэлд бүртгэгдсэн өөр солбицолтой, өөр байршилтай газар байсан бөгөөд шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл болсон “В” ХХК-ийн үйлдсэн газрын кадастрын зураг нь 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр үйлдэгдсэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжтай огт хамааралгүй, эрх зүйн үйлчлэлгүй нотлох баримт байсан.
Өөрөөр хэлбэл иргэн Э.Ггийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурьдсан түүний өөрийнх эзэмшлийн газартай ямар ч давхцалгүй газар байсан болох нь тогтоогдож байгаа болно. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А дүгээр захирамжаар иргэн Д.Г******* миний газар эзэмших эрхийн гэрчилгээг бүхэлд нь хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамж гарсныг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дээрх захирамжийн хуулбарыг хүлээн авснаар мэдсэн болно.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 688 дугаар шийдвэрт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дүгээр магадлалаар өөрчлөлт оруулсан бөгөөд ингэхдээ магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “... Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжийн Н.Н, Г.А, Д.Г, З.Ү, Д.Г******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож” хэмээн өөрчилж шийдвэрлэсэн билээ.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Баас надад ирүүлсэн хариунаас үзэхэд иргэн Н.Н, Г.А, Д.Г, З.Ү, Д.Г******* нарын газрыг бүхэлд нь /тус бүрийнх нь 600 м.кв газрыг нь/ буюу дээрх иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нь бүхэлд нь хүчингүй болгож газар эзэмших эрхийг нь дуусгавар болгосон гэж ойлгогдож байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч иргэн Э.Ггийн газартай нэр бүхий 5 иргэний газрын давхцалтай хэсэг буюу холбогдох хэсгийг хүчингүй болгох ёстой байтал Нийслэлийн Засаг даргын захирамжаар шүүхийн шийдвэр, магадлалд заасан хүрээ, хязгаараас давж иргэн Д.Г******* миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь Газрын тухай хууль болон холбогдох шүүхийн шийдвэр, магадлалыг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.
Гэвч иргэн Д.Г*******ийн эзэмшиж байгаа 600 мкв талбай бүхий газрын кадастрын зураг нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн газрын албанаас хийгдсэн, газар эзэмших гэрээ, гэрчилгээнд хавсаргагдсан газрын улсын бүртгэлд бүртгэгдсэн өөр солбицолтой, өөр байршилтай газар байсан бөгөөд шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл болсон “В” ХХК-ийн үйлдсэн газрын кадастрын зураг нь 2010 оны 04 дугаар сарын 16-ны өдөр үйлдэгдсэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжтай огт хамааралгүй, эрх зүйн үйлчлэлгүй нотлох баримт байсан болох нь тогтоогдож байгаа болно.
Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А дүгээр захирамжаар Д.Г*******ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бүхэлд нь хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамж гарсныг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дээрх захирамжийн хуулбарыг хүлээн авснаар мэдсэн болно. Өнгөрсөн хугацаанд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын *******с дахин хянуулах хүсэлт, шүүхийн магадлалд гарсан үг, үсгийн алдааг залруулах хүсэлт, Улсын дээд шүүхэд шүүхэд хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын *******с дахин хянуулах хүсэлт гаргасныг хүлээж авахгүй хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Түүнчлэн миний зүгээс 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгүүлэхээр Нийслэлийн Засаг даргын захирамжид өөрчлөлт оруулж алдаагаа залруулж өгөхийг хүссэн боловч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06/8223 дугаартай албан бичгээр хариу ирүүлж миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан болохоо мэдэгдсэн болно. Иймд Нийслэлийн Засаг даргын батлан гаргасан шинэ захиргааны акт болох Нийслэлийн Засar даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А дүгээр захирамжийн Д.Г*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2.2.Нэхэмжлэгч Д.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Дээд шүүхийн 110 дугаар тогтоол гарсны дараа би удаа дараа миний газар ямар нэгэн байдлаар давхцалгүй байхад хүчингүй болох гээд байна гэж хандсан. Иймд тус шийдвэрийн хараад, миний газарт дүн шинжилгээ хийгээд, Э.Ггийн газартай миний А/ дугаар захирамжаар эзэмшиж байгаа газартай давхцалтай эсэх асуудлыг шийдээд, үнэн бодит байдлаар шийдэж өгнө үү гэдэг байдлаар удаа дараа хандсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2022 оны А дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож эцэслэн шийдвэрлэсэн байх тул таны хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэдэг хариу ирүүлдэг. Иймд шүүхэд хандаж байгаа” гэв.
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нийслэлийн Засаг даргын газартай холбоотой газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, дуусгавар болгох зүйлийг хуульд заасны дагуу хүлээж авна. Шүүх шийдээд бусад 4 иргэн гомдлоо гаргахгүй, шүүхийн шийдвэр хэрэгжээд явж байгаа. Миний үйлчлүүлэгч иргэн Д.Г*******ийн хувьд 2018 онд авсан газрын кадастрын зураг ямар ч давхцалгүй газрыг нь хүчингүй болгосон. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тус газрыг өөр иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлээгүй, захиргааны актын биелэлт түдгэлзсэн байгаа. Д.Г******* уг газрыг эргээд эзэмшихэд татгалзаад, эсрэг байр суурь баримтлаад байх нөхцөл байдал харагдахгүй байгаа. Уг хэрэгт гуравдагч этгээд байхгүй, Улаанбаатар хот газаргүй болсон, сул газар гараад ирэхэд будилуулах, муухай үг хэлсэнд уучлаарай, зохицуулах гээд байдаг хандлага нэг газрын маргаанд их харагддаг болсон. Ямар нэг үндэслэл байвал хүчингүй болгож байгаад өөр асуудлын шийдэх гээд байгаа зүйл харагдаж байгаа.
Газрын тухай хуулиар хүлээсэн газар эзэмшигчийн үүргээ биелүүлээд, төлбөрөө төлөөд явж байгаа газрыг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан хүчингүй болгодог. Үүнд тус эрх нь байгаа, гэтэл газар эзэмшээд явж байгаа, үүнд олгогдсон эсрэг нөлөө бүхий захиргааны актыг буцааж хүчингүй болгох, газар эзэмших эрхийг хүчингүй болгох, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг барьж хүчингүй болгохоос илүү үргэлж 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгох байдлаар хариуцагч байгууллагууд шийдээд байгаа. Иймд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоох чиг үүрэгтэй байгууллага. Энэхүү тохиолдолд иргэн Д.Г******* 600 мкв газар Газрын тухай хууль, захиргааны актаар газар эзэмшүүлээд нэгж талбарын дугаар олгоод, кадастрын зураг нь хийгдсэн газартай давхцалгүй байхад ашгүй боломж гарлаа гээд “В*******” ХХК-ийг үндэслэж цуцалж, хүчингүй болгож байгаа нь хариуцлагагүй үйлдэл байна. Коронавирусын цар тахал байсан учраас шүүх хуралдаанд ойлгогдоогүй гэж ойлголоо. Шүүхийг буруутгаж чадахгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг “В*******” ХХК-иар үйлдвэрлэсэн кадастрын зурагтай, магадгүй нэхэмжлэгч кадастрын зургийг “В*******” ХХК үйлддэг гэж бодож байсан б******* болно. Жирийн иргэн н.Д*******, н.Д******* нар кадастрын зургийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба үйлддэг, өөр компани үйлддэг гэдгийг мэдэхгүй байх магадлалтай. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр “В*******” ХХК анх газар авч байхад Д.Г*******, Э.Г нар нэг газарт зэрэгцээ байсан учраас өөрийн газартай хамт нэг газрын кадастрын компаниар зураг хийлгэж байсан. Иймд Д.Г******* газар эзэмшихээсээ өмнө хийлгэж байсан зураг нь нэхэмжлэгч Э.Г өөртэйгөө хамаатуулж холбож яр*******. Учир нь Д.Г*******ийг “В*******” ХХК-ийн хийлгэсэн зураг миний газартай хэсэгчилсэн хэлбэрээр давхцалтай байна гэдэгт маргасан.
“В*******” ХХК-ийн үйлдсэн кадастрын зурагтай давхцалтай хэсгийг нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гарсан учраас шүүх тэр хүрээнд дүгнэлт хийсэн. Илүү тодруулж, таны гаргасан шаардлагад Д.Г*******ийн газартай давхцалгүй байна гэж үзэх агуулгаар шийдээгүй байх гэж хууль зүйн хувьд анализ, дүгнэлт хийгээд байгаа. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс үүнийг залруулаад, Д.Г*******ийн хүчингүй болгосон газрыг нь хүчингүй болгоод эрхийг нь сэргээхэд ямар нэг гуравдагч этгээд, хотын захиргаа, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хувьд ноцтой, хор уршиг, нийтийн ашиг сонирхол зөрчигдөх, ямар нэг байдлаар давхцал үүсээгүй газар байгаа учраас Д.Г*******ийн газрыг сэргээх хууль зүйн үндэслэл бүрэн харагдаж байна дүгнэж байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахаас илүү Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх мөн алдаа гаргачихсан байх гэж 2 талаар хандсан. Монгол Улсын Дээд шүүх хууль зүйн дүгнэлт өгсөн байгаа учраас бид шийдэх боломжгүй гэдэг үндэслэл дурдаад байгаа. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг буруутгах нь түвэгтэй болоод байгаа. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Д.Г******* гэдэг нэр оруулаагүй байна, та нар Д.Г*******ийг холбогдох хэсэгт оруулсан байна. Андуурсан байх, үг үсгийн алдааг засаад өгнө үү гэхэд тийм биш байна, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол Улсын Дээд шүүх хууль зүйн дүгнэлт өгөөд хэвээр үлдээсэн учраас дахин дүгнэх боломжгүй гэсэн. Шинээр илэрсэн нөхцөл байдлын *******с хянаад өгнө үү гэхэд мөн боломжгүй гэсэн. Монгол Улсын Дээд шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын *******с хянуулъя гэдэг хүсэлт өгөхөд хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна, захиргааны шинэ акттай маргаж болно, нийтлэг байдлын агуулгаар тайлбарласан учраас хандаад явж байгаа. Монгол Улсын Дээд шүүхэд үг, үсгийн алдаа гарсан байна гэдэг агуулгаар хандаж болох байсан байх гэтэл үүнийг хүлээж авахгүй. Учир нь тийм байна гэдэг агуулгаар хүлээж авна, авахгүй гэж шийдэж, дүгнэлт өгөхөд боломжгүй байна. Монгол Улсын Дээд шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн, ямар нэг шийдэл гаргаж шийдээгүй гэж ойлгож байгаа.
Иймд Монгол Улсын Дээд шүүх үг, үсгийн ардаа ч хянах тийм хууль эрх зүйн үндэслэл үүсэхгүй байна. Гэтэл шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж гарахад холбогдох хэсэг гэдэг үгийг юу гэж ойлгоод байгаа вэ? учир нь шүүхийн шийдвэр хянуулах, үндэслэх хэсэгт дүгнэлт өгч байгаа, тогтоох хэсэгт заалт нь байгаа. Гэтэл тогтоох хэсэгт ингэж заасан гэдэг агуулгаар тайлбарлах нь хуульд ч байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль, процессын хувьд мөн байгаа. Шүүх өөрөө шийдвэрээ тайлбарладаг, дүгнэлт хийх эрхтэй. Иймд дүгнэлт өгсөн хэсэг, шинжээчийн дүгнэлт гэдэг хэсэгт “В*******” ХХК-ийн дүгнэлтээр дүгнэсэн байна. Өнөөдөр бодит байдалд давхцалгүй байгаа учраас хүчингүй болгоод сэргээхэд шүүхийн хууль хэрэглээний байдал мөн бидэнд ноцтой асуудал үүсэхгүй гэж үзэж байна. Хариуцагч нар нэг иргэний газрыг цуцлуулж байвал сэтгэл санаа нь амар гэдэг шиг ажлаа сайн хийж байна гэж үзэгдэхгүй байх, нэг иргэний газар сэргэж байвал захиргааны байгууллага шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой. Үүнээс өмнө гарсан шүүхийн шийдвэр гэдэг агуулгаар хандахгүй байх гэж бодож байна. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагыг хангаад шийдлээ гэхэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад явах эрх хариуцагчид байгаа” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалт, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 110 дугаар тогтоолыг тус тус үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/ дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амины сууцны зориулалтаар олгогдсон тус бүр 600 мкв газрын эзэмшигч Н.Н, Д.Г*******, Г.А, Д.Г, З.Ү нарын газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж хэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/ дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 16 дугаар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Н.Н, Г.А, Д.Г, З.Ү, Д.Г******* нарт амины орон сууцын зориулалттай 600 мкв газрыг тус тус эзэмшүүлж шийдвэрлэсэн байдаг. Иргэн Э.Ггийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн маргааныг 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор иргэн Д.Г*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгож олгосон. Үүний дараа Нийслэлийн Засаг даргад маргаан бүхий А дүгээр захирамж гарсан. Үүнд А дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэл Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 110 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/ дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус бүр 600 мкв газрыг эзэмшигч Н.Н, Г.А, Д.Г, З.Ү, Д.Г******* нарын газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн. Дуусгавар болгож шийдвэрлэх гол үндэслэл нь Монгол Улсын Дээд шүүхийн 110 дугаар тогтоол болоод Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн магадлалд үндэслэсэн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч оролцоод явж байсан. Үүнд шүүхийг буруутгах үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхийг буруутгасан байдлаар тайлбар өгөөд байгаа нь үндэслэлгүй байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахад тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Д.Г******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүнд нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна, шинээр илэрсэн нөхцөл байдал болон бусад шалтгааны үүднээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Гэтэл гомдлыг хүлээн аваагүй гэдэг зүйл ярьж байгаа. Учир нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байгаа учраас дахин хянаж үзээгүй нөхцөл байдал байгаа. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор газар эзэмших гэрчилгээг дуусгавар болгосон байгаа учраас Нийслэлийн Засаг даргын зүгээс газар эзэмших эрхийг дуусгавар болгосон захирамж гарсан” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Г*******оос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А дүгээр захирамжийн Д*******гийн Г*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ үг, үсгийн алдаа гаргаж миний нэрийг оруулж шийдвэрлэснээр хариуцагч захиргааны байгууллага шүүхийн шийдвэр, магадлалд заасан хүрээ, хязгаараас давж миний эзэмшиж байсан 600 мкв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон” гэж тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.
3. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд иргэн Д.Г******* нарын нэр бүхий иргэдэд тус бүр 600 мкв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
4. Э.Г нараас гаргасан “Э.Ггийн хувьд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжийн Н.Н, Д.Г, З.Ү, Д.Г******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчид газар олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.Гд “В” ХХК-ийн 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн зургийн дагуу 700 мкв газрыг эзэмшүүлэхийг хариуцагч нарт даалгах, Л.Г, Э.Б нарын хувьд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжийн Н.Н, Г.Ч, Д.Г, З.Ү нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчид газар олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.Бд “S” ХХК-ийн үйлдсэн 524.3 мкв талбай бүхий газрыг, Л.Гд “S” ХХК-ийн үйлдсэн 467.4 мкв газрыг тус тус эзэмшүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг
4.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0688 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжийн Н.Н, Г.А, Д.Г, Г.Ч, З.Ү нарт холбогдох давхцал бүхий хэсгийг 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж,
4.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дүгээр магадлалаар “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 688 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжийн Н.Н, Д.Г, З.Ү, Д.Г*******, Г.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчид газар олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.Гд “В*******” ХХК-ийн 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн зургийн дагуу 700 м.кв газрыг эзэмшүүлэхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчлөн, 1 дэх заалтын дараа “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжийн Н.Н, Г.А, Д.Г, Г.Ч, З.Ү нарт холбогдох давхцал бүхий хэсгийг 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэсэн 2 дахь заалтыг нэмж, шийдвэрийн Тогтоох хэсгийн “2”, “3”, “4” дэх заалтыг “3”, “4”, “5” болгон тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” гэж,
4.3. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дүгээр магадлалыг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн байна.
5. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн А дүгээр захирамжаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалт, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 110 дугаар тогтоолыг тус тус үндэслэн “Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/ дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины сууцны зориулалтаар олгогдсон тус бүр 600 мкв газрыг эзэмшигч Н*******ын Н, Г*******ийн А, Д*******ы Г, З*******гийн Ү, Д*******гийн Г******* нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосугай” гэж шийдвэрлэжээ.
6. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан.
7. Хууль тогтоомжийн зохицуулалт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй дээрх нөхцөл байдлыг нэгтгэн үзвэл, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А дүгээр захирамжийг хууль бус гэж үзэх боломжгүй байна. Учир нь:
7.1. Тус шүүхийн 2020 оны 0688 дугаар шийдвэрээр “... нэхэмжлэгч Э.Ггийн хүсэлт гаргасан 693 мкв газар нь маргаан бүхий А/ дугаар захирамжаар Н, А, Ү, Г нарт эзэмшүүлэхээр олгосон газартай хэсэгчлэн давхцалтай” гэж дүгнэсэн, энэ нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3/2556, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3/1916, 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдөр ирүүлсэн 2/2084 тоот албан бичгүүдээр тогтоогдсон байна.
7.2. Улмаар анхан шатны шүүхээс маргаан бүхий А/ дугаар захирамжийн Э.Г нарын хүсэлт гаргасан газартай давхцал бүхий хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсний дотор гуравдагч этгээд Д.Г*******ийн газар эзэмших эрхэд хамаарах хэсэг багтаагүй байна.
7.3. Гэсэн хэдий ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т “Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй” гэж заасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 59 дугаартай магадлалаар нийслэлийн засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжийн Н.Н, Д.Г, З.Ү, Д.Г*******, Г.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул маргаан бүхий захирамжийг шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргийн хүрээнд гарсан гэж үзнэ.
7.4. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 59 дугаартай магадлалаар “...Э.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаар захирамжийн Н.Н, Д.Г, З.Ү, Д.Г*******, Г.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож...” гэснийг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
8. Энэ тохиолдолд нэхэмжлэгч талын “...хариуцагч захиргааны байгууллага шүүхийн шийдвэр, магадлалд заасан хүрээ, хязгаараас давж миний эзэмшиж байсан 600 мкв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх шийдвэрлэсэн тул газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлтэй байсан” гэх тайлбар үндэслэлтэй.
9. Гэвч дээрх Э.Г нарын нэхэмжлэлээр үүссэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон Д.Г*******оос дээрх 5, 6 дахь хэсэгт дурьдсан шүүхийн шийдвэрүүдтэй холбоотойгоор,
9.1. 59 тоот магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын *******с хянуулахаар хүсэлт гаргасан байх ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 221/ШЗ2023/2372 дугаар захирамжаар “...хяналтын гомдлыг Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхим хүлээн авч, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар тогтоолоор дээрх магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч нарын гомдлыг хангахгүй орхисон байна. Иймд гуравдагч этгээд Д.Г*******, түүний өмгөөлөгч Т.Б нарын гаргасан тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дүгээр магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын *******с хянуулах хүсэлтийг буцаах нь зүйтэй гэж үзлээ. Харин хүсэлт гаргагч нар нь хуульд зааснаар Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй” гэж,
9.2. Магадлалд засвар оруулах тухай хүсэлтэд мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2/2588 тоот албан бичгээр “... “Д.Г******* гэснийг Г.Ч болгон залруулах” хүсэлт нь хуульд заасан үг, үсэг, тооны зэрэг гэсэн илэрхий алдаанд хамаарахгүй, ...хүсэлт нь шүүхийн шийдэлд өөрчлөлт оруулах агуулгатай байх тул хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. ... Улсын дээд шүүхийн уг тогтоол тус хэргийн тухайд шүүхийн эцсийн шийдвэр байх тул гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр давж заалдах шатны шүүх магадлалын шийдлийг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй тул хүсэлтийг буцаав” гэж,
9.3. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын *******с хянуулахаар гаргасан хүсэлтийг Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг дахин хянан үзэх үндэслэлийг тусгайлан зохицуулсан; хуульд зааснаас өөр үндэслэлээр авахыг хууль тогтоогч хязгаарласан байх тул гуравдагч этгээд Д.Г*******, түүний өмгөөлөгч Т.Б нарын хүсэлтийг шүүх хангах боломжгүй гэж үзлээ” гэж тус тус шийдвэрлэсэн байна.
10. Мөн тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 3661 дүгээр захирамжаар “... газрын давхцалын маргааны үйл баримтыг дүгнэн шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр магадлал, тогтоолыг биелүүлж гарсан актыг шүүх дахин хянах үндэслэлгүй...” гэж дүгнэн нэхэмжлэгч Д.Г*******оос гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 403 дугаартай тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д “Энэ хуулийн 122.6-д заасан тогтоол эцсийн шийдвэр байна” гэж заасан.
12. Энэ тохиолдолд нэхэмжлэгч талын “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ үг, үсгийн алдаа гаргаж миний нэрийг оруулж шийдвэрлэсэн...” гэх тайлбарт анхан шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй.
13. Учир нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлана” гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүхийн 59 дугаартай магадлал болон Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 110 дугаар тогтоолын хянавал хэсэгт тодорхой дүгнэгдээгүй боловч тогтоох хэсэгт шийдвэрлэгдсэн асуудлаар дахин дүгнэх эрх хэмжээ анхан шатны шүүхэд олгогдоогүй.
14. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А дүгээр захирамжийн Д.Г*******ид холбогдох хэсгийг хариуцагчаас шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А дүгээр захирамжийн Д.Г*******ид холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ