Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/05

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                    2023/ДШМ/05

 

 

 

         Л.Бд холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                          Б.Н

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЗ/1013 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Агийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Л.Бд холбогдох 2212000910326 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Архангай аймгийн ... гэх газар оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Л.Б

 

Яллагдагч Л.Б нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг, Их-Улаан шивэрт гэх газарт 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн орчимд хохирогч Б.Батай “газрын хэмжилт хийлгэхгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар хөлөөрөө хавирч унаган биед нь өвчүү ясны доод 1/3 хэсэгт цууралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

мөн хохирогч Б.Ба, Б.У нартай “бичлэг хийсэн, газрын хэмжилт хийсэн” гэх мэт шалтгаанаар маргалдаж тэдгээрийн эзэмшлийн эрэгтэй цамц 1 ширхэг, эмэгтэй цамц 1 ширхэг, ай фоне 8 плас загварын гар утас 1 ширхэг зэргийг дахин ашиглах боломжгүйгээр устгаж, гэмтээж тэдгээрт 718.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Л.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЗ/1013 дугаартай шүүгчийн захирамжаар: ...Эрүүгийн 2212000910326 дугаартай хэргийн материалтай танилцахад хохирогч Б.Баы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэгт Б.Ба хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...тэгэхээр нь би чи утас авсан биз дээ гэж хэлээд тухайн залуу руу алхахад ар шилэн хүзүүн дээр тас гээд нэг хүн цохиж аваад татаж, хавсарч унагаасан, тэгэхээр нь би нүүрээ гараараа хамгаалаад эвхрээд хэвтэхэд дээрх залуус миний энд тэндээс өшиглөсөн...” гэж, мөн хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгт “...тухайн үед бүгд л над руу дайраад байсан, яг хэн хэн зодсоныг нь сайн хэлж мэдэхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Б “...би кадастрын зургийг нь аваад Ж гэх хамт ажилладаг хүнтэйгээ очих үед тэнд нөгөө амралтын газраас ирээд байсан залуучууд ирчихсэн маргалдаад байсан. Би Б.Бад кадастрын зургийг нь өгчхөөд машиндаа суусан. Б.Ба болон түүний эхнэр тэр залуучуудтай маргалдаж байгаад Б.Ба эхнэрийнхээ гар утсыг авах гэхэд нэг танихгүй залуу араас нь татаад унагасан, тэр залуу туранхай өндөр залуу байсан, ингээд газар унасан байхад жижиг биетэй туранхай залуу Б.Баы цээж хэсэгт өшиглөх шиг болсон, Б.Ба босож ирээд маргалдаад байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Ж “...Б.Ба тэр залуу руу утсыг нь өг гээд дайрах үед нэг өндөр биетэй залуу араас нь татаж унагасан, энэ үед туранхай биетэй дундаж нуруутай залуу Б.Баы цээж хэсэгт нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, гэрч Э.Д “...Бал эхлээд Баыг түлхэж унагаасан, Б хавсарч унагасан, өөр Б.Баы биед хүрсэн хүн байхгүй, Бал, Б нарын нэг нь гэмтэл учруулсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг, яллагдагч Л.Б “...хамт байсан хүмүүсээс Б.Бал гэх залуу Б.Баыг унагасан бөгөөд тухайн үед Б.Ба дөрвөн хөллөж унасан юм тэр үед нь би нэг удаа Б.Баы цээж хэсэгт өшиглөсөн асуудал гаргасан...” гэх мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд өгчээ.

Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үзэхээр хуульчилсан бөгөөд хохирогч болон гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад прокурор ямар үндэслэлээр дээрх гэмт хэргийг яллагдагч Л.Б ганцаараа үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, яллагдагчаар татсан нь ойлгомжгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэрч, хохирогч, яллагдагч нь өөр өөрийн эрх үүрэг бүхий тус тусдаа субъект байтал хохирогч, болон яллагдагчаас гэрчийн мэдүүлэг авч байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна гэж үзэхээр байна.

Иймд яллагдагч Л.Бд холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гээд

 Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Бд холбогдох эрүүгийн 2212000910326 дугаартай хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг оролцогч нар эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Прокурор А.Агийн бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЗ/1013 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч танилцав.

Яллагдагч Л.Б нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг, Их-Улаан шивэрт гэх газарт 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн орчимд хохирогч Б.Батай “газрын хэмжилт хийлгэхгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар хөлөөрөө хавирч унаган биед нь өвчүү ясны доод 1/3 хэсэгт цууралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

мөн хохирогч Б.Ба, Б.У нартай “бичлэг хийсэн, газрын хэмжилт хийсэн” гэх мэт шалтгаанаар маргалдаж тэдгээрийн эзэмшлийн эрэгтэй цамц 1 ширхэг, эмэгтэй цамц 1 ширхэг, ай фоне 8 плас загварын гар утас 1 ширхэг зэргийг дахин ашиглах боломжгүйгээр устгаж, гэмтээж тэдгээрт 718.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.

Архангай аймгийн Прокурорын газраас Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 292 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2212000910326 дугаартай хэргийг хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж  үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үзэхээр  хуульчилсан бөгөөд хохирогч болон гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад прокурор ямар үндэслэлээр дээрх гэмт хэргийг яллагдагч Л.Б ганцаараа үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж,  яллагдагчаар татсан нь ойлгомжгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэрч, хохирогч, яллагдагч нь өөр өөрийн эрх, үүрэг бүхий тус тусдаа субъект байтал хохирогч болон яллагдагчаас гэрчийн мэдүүлэг авч байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна...” гэж дүгнэн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүгчийн 1013 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Л.Бд холбогдох эрүүгийн  2212000910326 дугаартай хэргийг прокурорт буцаасан Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЗ/1013 дугаартай захирамжийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

1. Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн ба энэ нь мөн хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.6 дахь заалтад заасан шүүгдэгчийн биеийн байцаалтын талаарх  бусад мэдээлэл, шүүгдэгчийн холбогдсон хэрэг, Эрүүгийн хуулийн ямар зүйл, заалт, хэсэгт заасан болохыг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

 

2. Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үзэхээр хуульчилсан бөгөөд хохирогч болон гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад прокурор ямар үндэслэлээр дээрх гэмт хэргийг яллагдагч Л.Б ганцаараа үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, яллагдагчаар татсан нь ойлгомжгүй байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд дээрх гэмт хэргийг Л.Б нь дангаар үйлдсэн болох нь гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 198 дугаартай дүгнэлт, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шинжээч Б.О-аас авсан мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байдаг бөгөөд дээрх гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл нь шаардлагатай бүхий л мөрдөн шалгах ажиллагааг хийхэд тогтоогдоогүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэрч, хохирогч, яллагдагч нь өөр өөрийн эрх, үүрэг бүхий тус тусдаа субъект байтал хохирогч болон яллагдагчаас гэрчийн мэдүүлэг авч байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд тухайн хэргийн хувьд яллагдагч Л.Б, хохирогч Б.У нар нь зайлшгүй гэрчээр мэдүүлэг авах шаардлагатай бөгөөд яллагдагчаар татагдах, хохирогчоор тогтоогдох нөхцөл байдал тогтоогдоогүй тухайн хэргийн үйл баримтыг мэдэх гэрч байсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-т “гэрч” гэж хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг хэлнэ, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.6.1-т “гэрч” гэж зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байгаа хүнийг хэлнэ гэж тус тус хуульчилсан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт зааснаар Л.Бд холбогдох эрүүгийн 2212000910326 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1013 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох хүсэлтээ үүгээр гаргаж байна гэжээ.

             

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1013 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор прокурорын эсэргүүцэл бичсэн. Прокурорын зүгээс бичсэн эсэргүүцлийнхээ үндэслэлийг дэмжиж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор А.Агийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.

 

           Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч Л.Быг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг, Их-Улаан шивэрт гэх газарт 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн орчимд хохирогч Б.Батай “газрын хэмжилт хийлгэхгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар хөлөөрөө хавирч унаган биед нь өвчүү ясны доод 1/3 хэсэгт цууралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

мөн хохирогч Б.Ба, Б.У нартай “бичлэг хийсэн, газрын хэмжилт хийсэн” гэх мэт шалтгаанаар маргалдаж тэдгээрийн эзэмшлийн эрэгтэй цамц 1 ширхэг, эмэгтэй цамц 1 ширхэг, ай фоне 8 плас загварын гар утас 1 ширхэг зэргийг дахин ашиглах боломжгүйгээр устгаж, гэмтээж тэдгээрт 718.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж үзэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хохирогч Б.Ба ...тэгэхээр нь би чи утас авсан биз дээ гэж хэлээд тухайн залуу руу алхахад ар шилэн хүзүүн дээр тас гээд нэг хүн цохиж аваад татаж, хавсарч унагаасан, тэгэхээр нь би нүүрээ гараараа хамгаалаад эвхрээд хэвтэхэд дээрх залуус миний энд тэндээс өшиглөсөн...” гэж, мөн хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгт “...тухайн үед бүгд л над руу дайраад байсан, яг хэн хэн зодсоныг нь сайн хэлж мэдэхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Б “...би кадастрын зургийг нь аваад Ж гэх хамт ажилладаг хүнтэйгээ очих үед тэнд нөгөө амралтын газраас ирээд байсан залуучууд ирчихсэн маргалдаад байсан. Би Б.Бад кадастрын зургийг нь өгчхөөд машиндаа суусан. Б.Ба болон түүний эхнэр тэр залуучуудтай маргалдаж байгаад Б.Ба эхнэрийнхээ гар утсыг авах гэхэд нэг танихгүй залуу араас нь татаад унагасан, тэр залуу туранхай өндөр залуу байсан, ингээд газар унасан байхад жижиг биетэй туранхай залуу Б.Баы цээж хэсэгт өшиглөх шиг болсон, Б.Ба босож ирээд маргалдаад байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Ж “...Б.Ба тэр залуу руу утсыг нь өг гээд дайрах үед нэг өндөр биетэй залуу араас нь татаж унагасан, энэ үед туранхай биетэй дундаж нуруутай залуу Б.Баы цээж хэсэгт нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, гэрч Э.Д “...Бал эхлээд Баыг түлхэж унагаасан, Б хавсарч унагасан, өөр Б.Баы биед хүрсэн хүн байхгүй, Бал, Б нарын нэг нь гэмтэл учруулсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг, яллагдагч Л.Б “...хамт байсан хүмүүсээс Б.Бал гэх залуу Б.Баыг унагасан бөгөөд тухайн үед Б.Ба дөрвөн хөллөж унасан юм тэр үед нь би нэг удаа Б.Баы цээж хэсэгт өшиглөсөн асуудал гаргасан...” гэх мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн байна.

 

Харин шинжээч Б.О мэдүүлэхдээ...цээжний хэвлий хэсэг буюу өвчүү ясны доод хэсэгт цохих, дэвсэх, өшиглүүлэх үед үүсэх боломжтой. Араас татаж унагах, түлхэж унагах, тонгорч унагах үед үүсэх боломжгүй юм. Өвчүү хэсгээр ямар нэгэн зүйлд цохигдохгүйгээр дөрвөн хөллөж унах үед өвчүү ясны доод 1/3 хэсэгт цууралт гэмтэл үүсэх боломжгүй....гэж мэдүүлсэн нь дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг няцаасан гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэрч, хохирогч, яллагдагч нь өөр өөрийн эрх үүрэг бүхий тус тусдаа субъект байтал хохирогч, болон яллагдагчаас гэрчийн мэдүүлэг авч байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна гэж үзэхээр байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв хэдий ч хэргийг буцааснаар уг зөрчил засагдах боломжгүй хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхгүй байх эрхтэй бөгөөд яагаад үнэлэхгүй талаарх үндэслэлээ шийдвэртээ бичих нь хуульд нийцэхээр байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн заалтыг баримтлах нь зүйтэй юм.

 

 Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авч, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЗ/1013 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэх нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.  

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон тул яллагдагч Л.Бд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЗ/1013 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Яллагдагч Л.Бд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

     3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                 ШҮҮГЧИД                                      Н.ЭНХМАА

 

                                                                                    Л.АРИУНЦЭЦЭГ