Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/01015

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/01015

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************оршин суух, ***************

Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00970/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ********** шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1964 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багт төрсөн. Бага насаа Хөвсгөл аймгийн Мөрөн хотод өнгөрүүлсэн. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 1 дүгээр 10-н жилийн дунд сургуульд суралцаж 1982 онд 10 дугаар ангиа төгссөн. Сургуулиа төгсөөд Зүүнбаянгийн 149 дүгээр ангид цэргийн албанд татагдаж 1985 онд цэргээс халагдаж ирсэн.

Цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанд санхүү тасгийн туслах нягтлан бодогчоор жирэмсний амралттай хүний оронд ажилд орсон. Тухайн газарт 11 сар ажиллаад 1986 оны 5 дугаар сард Хөвсгөл аймгийн Түнэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид нярваар ажилд орж ажилласан. 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдөр миний ажиллаж байсан газар хэрэглээний хоршоо нэртэй болсон. Картын зүйлс тараадаг байсан.

Худалдаа бэлтгэлийн ангид нярав хийж байсан талаар хөдөлмөрийн дэвтэрт бичилт байгаа. Харин ажилд орсон, гарсан тушаал байхгүй тул шүүхээр тогтоолгох гэж байгаа.

Иймд миний Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанд 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл санхүү тасгийн туслах нягтлан бодогчоор, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл аж ахуйн эрхлэгч, нярваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Би ********** гэдэг хүний оронд ажилд орсон....гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, **********т 1986 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын Худалдаа бэлтгэлийн ангиас нээж олгосон *********** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 11/744 дугаартай албан бичиг, А0985719 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №10593 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар, **********т 1986 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын Худалдаа бэлтгэлийн ангиас нээж олгосон №042660 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, гэрч асуулгах тухай хүсэлт, БНМАУ Хөвсгөл аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1982 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №81 дугаартай Ажилд томилох чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1989 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн №59 дугаартай Худалдаа, бэлтгэлийн анги, трестийн дарга, түүхий эдийн эрхлэгч нарыг шагнах тухай тушаалын архив, Хөвсгөл аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1982 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №20 дугаартай Ажилд авах ба чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн №5 дугаартай Комисс томилох тухай тушаалын архивын хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хх-ийн 2-11, 45-71,74-78, 90 дүгээр тал)

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр **********, М.********** нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн (хх-ийн 79-82 дугаар тал).

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 30/1045 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд (хх-ийн 36-38 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 11/790 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаартай Гарын үсэг батлах тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаартай Ажилд түр авах тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 29-31 дүгээр тал)

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 11/892 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1985 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаартай Ажилд түр томилох тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 72-73 дугаар тал),  

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч ********** дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах болсон.

Иймд Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанд 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл санхүү тасгийн туслах нягтлан бодогчоор, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл аж ахуйн эрхлэгч, нярваар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч ********** өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч ********** нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанд 1986 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл санхүү тасгийн туслах нягтлан бодогчоор, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл аж ахуйн эрхлэгч, нярваар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 11/790 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн ...1.Сумын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны бичээч, бичиг хэргийн эрхлэгч, Д.Цэндсүрэн, ня-бо М.********** нар жирэмсний амралт авсан тул 1986 оны 2-р сарын 15-наас **********ыг ня-бо-гоор, 1986 оны ...сарын 1-нээс Б.Эрдэнэхишигийг бичээчээр тус тус түр ажиллуулсугай... гэх бичилттэй 05 дугаартай Ажилд түр авах тухай захирамжийн архивын хуулбар (хх-ийн 31 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн ...1.Сумын АДХ-ын Гүйцэтгэх Захиргаа, мал эмнэлэг, соёлын байгууллага, цаг уурын төсөвийг зарцуулахад 1-р гарын үсгийг орлогч дарга *******, 2-р гарын үсгийг ня-бо ********** зурж байхаар баталсугай... гэх бичилттэй 07 дугаартай Гарын үсэг батлах тухай захирамжийн архивын хуулбар (хх-ийн 29-30 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 30/1045 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, **********ын Ажилладаг гэх хэсэгт Худалдаа бэлтгэлийн анги, ажилд орсон он гэх хэсэгт 1985, эрхэлдэг ажил гэх хэсэгт Аж ахуйн нярав, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1986, оршдог сум, район гэх хэсэгт Түнэл, Бүртгэгчийн нэр гэх хэсэгт Балжинням, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.09.23... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 36-38 дугаар тал),

Нэхэмжлэгчийн 042660 дугаартай,1986 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын Худалдаа бэлтгэлийн ангиас олгосон ...04. 1986 оны 05 сарын 30. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж, ХБ ангийн мэдэлд шилжүүлэв.1986 оны 6-р сарын 02-ны өдрийн 22-р захирамжаар, 05. 1986 оны 05 сарын 30. Х.Б ангид аж ахуйн эрхлэгчээр томилон ажиллуулав. Х.Б ангийн даргын 1986 оны 5-р сарын 30-ны өдрийн 22 тоот тушаалаар. 06. 1990 оны 05 сарын 14 өдөр. Х.Б Анги татан буусан тул аж ахуйн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй. Х.Б ангийн даргын 1990 оны 5-р сарын 14-ны өдрийн 20 тоот тушаалаар.... гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр (хх-ийн 46-41 дүгээр тал),

Гэрч **********гийн ...Би 1982-1992 оны хооронд Хөвсгөл аймгийн Түнэл сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргаар 10 жил ажиллаж байсан. Тэр үед ********** 1986 онд Хөвсгөл аймгийн Түнэл сумын Худалдаа бэлтгэлийн ангийн аж ахуйн няраваар ажиллахаар ирж байсан юм. Би тухайн үед ангийн дарга нь байсан учир 1986 оны 5 дугаар сарын 30-ны өдөр аж ахуйн няраваар томилсон тушаал гаргаж байж билээ. Тэрээр 1990 оны 5 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу шилжихээр боллоо гэж хэлээд ажлаасаа чөлөөлөгдөж байсан юм. **********ын эхнэр Өлзийсайхан гэж хүүхэд манай Түнэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид тооцооны нягтлан байсан. Тэр хоёр хамт ажиллаж байгаад Мөрөн рүү шилжсэн байдаг юм.... гэх мэдүүлэг (79-80),

Гэрч **********гийн ажиллаж байсан байдлаа нотолсон БНМАУ Хөвсгөл аймгийн худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1982 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ...Тушаах нь: Их-Уул сумын ХБ ангийн даргаар Даваа овогтой Буриадыг Түнэл сумын ХБ ангийн даргаар Бадамжүгдэр овогтой Лхагважанцанг 6-р сарын 29-ний өдрөөс эхлэн тус тус томилсугай... гэх бичилттэй 81 дугаартай Ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 75 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд **********ын Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанд 1986 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл санхүү тасгийн туслах нягтлан бодогчоор, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл аж ахуйн эрхлэгч, нярваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн 042660 дугаартай,1986 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын Худалдаа бэлтгэлийн ангиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн нүүрэн хэсэгт байгууллагын тамга дарагдаагүйд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байх тул Хөвсгөл аймгийн Түнэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан байдлыг уг хөдөлмөрийн дэвтрийн холбогдох бичилтийг хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулан үнэлж нэхэмжлэгчийн ажиллаж байсан хугацааг нь тогтоож шийдвэрлэсэн болохыг дурдав.

Нэхэмжлэгч ********** нь шүүх хуралдаанд Би ********** гэдэг жирэмсний амралттай хүний оронд ажилд орсон. гэж тайлбарласан бөгөөд энэхүү тайлбар нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 11/790 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн ...1.Сумын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны бичээч, бичиг хэргийн эрхлэгч, Д.Цэндсүрэн, ня-бо М.********** нар жирэмсний амралт авсан тул 1986 оны 2-р сарын 15-наас **********ыг ня-бо-гоор, 1986 оны ...сарын 1-нээс Б.Эрдэнэхишигийг бичээчээр тус тус түр ажиллуулсугай... гэх бичилттэй 05 дугаартай Ажилд түр авах тухай захирамжаар тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллаж байсан байдал нь тогтоогдлоо.

Нэхэмжлэгчийн 042660 дугаартай,1986 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын Худалдаа бэлтгэлийн ангиас олгосон хөдөлмөрийн дэвтэрт 03. 1985 оны 06 сарын 25. Түнэл сумын АДХ-ын 13-нд нябо-гоор ажиллуулав. 1985 оны 6 сарын 25-ны өдрийн 26-р захирамжаар гэх бичилттэй байх боловч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1985 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаартай Ажилд түр томилох тухай захирамж (хх-ийн 72-73 дугаар тал) нь өөр хүнийг ажилд томилсон буюу нэхэмжлэгчид хамааралгүй, гэрч М.**********гийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч **********ын Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанд 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг дуустал санхүү тасгийн туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул уг шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

**********т холбогдох ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Тус аймгийн Түнэл сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1985-1986 оны захирамж шүүж үзэхэд **********ыг ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй, тус сумын Худалдаа бэлтгэлийн анги болон Эгийн гол хэрэглээний хоршооны баримт манай архивд тус тус шилжиж ирээгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй 11/744 дугаар албан бичиг, (хх-ийн 9 дүгээр тал)

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Тус аймгийн Түнэл сумын Худалдаа бэлтгэлийн ангийн баримт манай архивд шилжиж ирээгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй 11/789 дугаар албан бичиг, (хх-ийн 32 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1986-1990 оны тушаал шүүж үзэхэд **********тай холбоотой тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй 11/830 дугаар албан бичиг, (хх-ийн 44 дүгээр тал)

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын Тамгын газраас 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн **********ын 1985-1990 оны цалин хөлсний 70-р дансны баримтнаас лавлагааг өгөх боломжгүй. гэх бичилттэй 154 дүгээр албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч ********** БХЯ-ны сайдын 1982.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1982.06.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 149 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1985.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1985.06.18-ны өдөр 518659 дугаарын цэргийн батлахтай халагдсан талаарх бичилттэй Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №10593 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар (хх-ийн 11 дүгээр тал) хавтаст хэрэгт авагдсан болохыг дурдлаа. (хх-ийн 84 дүгээр тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ********ын Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанд 1986 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл санхүү тасгийн туслах нягтлан бодогчоор, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл аж ахуйн эрхлэгч, нярваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанд 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг дуустал санхүү тасгийн туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч **********ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  С.ОЮУНЖАРГАЛ