| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00305/И |
| Дугаар | 147/ШШ2024/00290 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 147/ШШ2024/00290
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын .... дугаар багт оршин суух, овогт *******ийн *******ы
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: М.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие 1985-1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд туслах малчнаар ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11/230 дугаартай цалингийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 24 дугаартай тогтоол, Ч.*******д олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, М.*******ы нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөлтийн баталгаажуулалтын хуудас, гэрч асуулгах хүсэлт, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 147/ШШ2024/00251 дугаартай шийдвэрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1990 оныг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. М.******* нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11/230 дугаартай цалингийн лавлагаа (*******, Ч.******* гэх нэртэй 1986-1987 онуудын цалингийн лавлагааны бичилт бүхий), Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 24 дугаартай тогтоол (*******ыг шагнаж байсан тухай), Ч.*******д 1986 онд Сүхбаатарын зам нэгдлээс олгосон 1985-1989 онуудын цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 147/ШШ2024/00251 дугаартай шийдвэрийн хуулбар (*******ын ******* нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь *******ийн ******* мөн болно гэх),
5. Гэрч *******ийн: Манай эцэг, эх 1979-1989 он хүртэл мал тууж байсан. ******* энэ хугацаанд эцэг эхтэйгээ хамт мал маллаж байсан. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатар зам нэгдэлд эцэг, эхийнхээ туслах малчнаар ажиллаж байсан. *******ыг тууварт эцэг, эхийнхээ хамт явж байсныг нь үнэлж 1987 онд улсаас Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж байсан. М.******* нь эцэг, эхтэйгээ хамт мал малладаг байсан. гэх мэдүүлэг,
6. Гэрч *******гийн: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатар зам нэгдэлд эцэг, эхийнхээ хамт мал маллаж байсан. 1980 оноос эхлэн мал малласан. ******* сургуульд сурч байгаагүй учраас багаасаа л эцэг, эхийгээ дагаж мал малласан. 1980-1984 онуудад Дорнод аймаг руу тууврын мал туудаг байсан. Түүнээс хойш бол тууварт яваагүй. Тэгээд нэгдэл тартал нэгдлийн мал маллаж байсан. *******ы аав нь ******* гэж хүн байсан. ******* гэж хүн бол манай ээж. ******* бид хоёр ээжээрээ овоглосон. Бусад нь ааваар овоглосон. гэх мэдүүлэг,
7. Гэрч Д.Сангын: ******* 1985-1989 онуудад эцэг, эхийн хамт Дорнод аймаг руу мал туудаг байсан. ******* сургуульд сураагүй, хар багаасаа эцэг, эхийн хамт мал маллаж байсан. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатар зам нэгдлийн 1-р бригадад малчин гэж явдаг байсан. Өвлийн цагт хонь маллаж, зун, намар нь хонь тууж, тууварт явдаг байсан. Манайх хамт нутаглаж, 1-р бригадад малчнаар ажиллаж байсан болохоор М.*******ы ажиллаж байсныг сайн мэднэ. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
8. Иймд М.*******ы Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б овогт *******ийн *******ы Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА