| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01003/И |
| Дугаар | 155/ШШ2024/01017 |
| Огноо | 2024-10-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2024/01017
| 2024 оны 10 сарын 24 өдөр | Дугаар 155/ШШ2024/01017 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************
Нэхэмжлэлийн шаардлага: Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай 155/2024/01003/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч **********,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********** нь цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ********** шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1963 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дулаан ар гэх газарт төрсөн. Би 1971 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 8-н жилийн дунд сургуульд орж, 1979 онд 8 дугаар анги төгссөн. Төв аймгийн Заамар сумын Хөдөө аж ахуйн Техник мэргэжил сургуульд элсэн орж 2 жил суралцаад 1981 онд сүү, сүүн бүтээгдэхүүний ангийг төгссөн юм. Түүнээс хойш Цэцэрлэг сумын Энх амьдрал нэгдэлд эцэг, эхийн хамт малчнаар ажиллаж байгаад 1982 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдсан. Дархан-Уул аймгийн Барилгын цэргийн 017 дугаар ангид цэргийн алба хааж 1985 оны 8 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Түүнээс хойш нэгдэл тартал Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх амьдрал нэгдэлд малчнаар ажилласан.
Миний төрсөн эцэг ********** нь 1969 онд нас барсан. Миний ээж ************ гэдэг хүнтэй гэр бүл болсон. Миний иргэний бүртгэлээс олгодог баримт бичгээс бусад бүх бичиг баримтуудад би ********* гэж овоглосон байдаг. Гэтэл миний иргэний бүртгэлийн баримтуудад ********** гэж төрсөн эцгээрээ овоглодог. Би Батлан хамгаалах яамны төв архиваас цэргийн алба хаасан талаарх лавлагаа автал *************** гэж овгийн зөрүүтэй лавлагаа ирсэн. Би цэрэгт явахдаа хойд эцгээрээ овоглосон байснаас миний овгийн зөрүүтэй байдал гарсан тул шүүхэд хандсан.
Иймд ************ намайг Барилгын цэргийн 0**********17 дугаар ангид 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд *********** нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоож өгнө үү.
Би эцэг, эхээс 5 хүүхдийн 2 дахь хүүхэд байгаа юм. Миний ахын нэрийг **********, миний дүү нарын нэрийг ********** гэдэг. Миний ********* гэж дүүгийн гэрийн нэр нь Даваажав юм.
1989 онд регистрийн дугаар анх олгож эхлэх үед өөрийгөө төрсөн эцэг ************овоглодог гэдгийг мэдсэн. ********** гэж төрсөн эцгээрээ овоглосон байсан. Харин нэгдэлд ажиллаж байсан үеийн цалин хөлсний баримт, техник мэргэжлийн сургууль төгссөн мэргэжлийн үнэмлэх зэрэгт *********** гэж бичигдсэн байгаа...гэв.
Нэхэмжлэгчээс Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Батлан хамгаалахын төв архив Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, №37 дугаартай **********ын төрсний гэрчилгээний эх хувь, фото зураг, гэрч асуулгах тухай хүсэлт, гэрч Минжиндоржий Баттөмөрийн цэргийн батлах үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ************** цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн ************ дугаартай **********ын төрөл садангийн лавлагаа, (хх-ийн 2-6, 30-32, 35-36, 39-40 дүгээр тал) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр *********нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 33-34, 37-38 дугаар тал),
Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 30/1090 дугаартай албан бичгээр ирүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, (хх-ийн 21-24 дүгээр тал)
Батлан хамгаалахын төв архивын даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №447 дугаартай албан бичгээр ирүүлсэн Л************ хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбар, (хх-ийн 19-20 дугаар тал)
Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын ***********оны улсын тооллогын бүртгэлийн архивын лавлагаа, №03-01/5266 дугаар 1989 оны улсын тооллогын бүртгэлийн архивын лавлагаа, (хх-ийн 27-29 дүгээр тал) зэрэг баримтыг тус тус бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ********** нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би иргэний бүртгэлийн баримтад төрсөн эцэг Санжаагаар овоглодог. Хугацаат цэргийн алба хаахдаа хойд эцэг ************* бүртгүүлснээр цэргийн алба хаасан лавлагаанд миний эцгийн нэр зөрүүтэй ирсэн. Үүнээс шалтгаалан өндөр насны тэтгэвэр тогтоолгоход зөрчилтэй болсон.
Иймд ***************** дугаар ангид 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ************* нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоолгохоор тодруулсан.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ********** нь цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч ********** өөрийн төрсөн эцэг ************ овоглосон иргэний улсын бүртгэлд бүртгэлтэй болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 30/1090 дугаартай албан бичгээр ирүүлсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн эцэг (эх)-ийн нэр: Санжаа, өөрийн нэр: Гүнбат, хүйс: эрэгтэй, төрсөн он, сар, өдөр: 1963-03-04, бүртгэсэн газар: Хөвсгөл, Цэцэрлэг, бүртгэлийн дугаар: 37, бүртгэсэн он сар өдөр: 1963-03-16, эцгийн эцэг (эх)-ийн нэр: Магсар, өөрийн нэра ************* дугаартай **********ын Төрсний бүртгэлийн лавлагаа, ...Овог гэх хэсэгт Боржигон, эхийн нэр гэх хэсэгт ********* цэргийн алба гэх хэсэгт Хаасан... гэх бичилттэй *********** ХААТР-21(А) маягтын хуулбар зэргээр нотлогдож байна. (хх-ийн 21-24 дүгээр тал)
*******
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан Миний төрсөн эцэг ********** нь 1969 онд нас барсан. Миний ээж ***** нь 1976 ************** гэдэг хүнтэй гэр бүл болсон. Миний иргэний бүртгэлээс олгодог баримт бичгээс бусад бүх бичиг баримтуудад би ******** гэж овоглосон байдаг. Гэтэл миний иргэний бүртгэлийн баримтуудад Санжаагийн Гүнбат гэж төрсөн эцгээрээ овоглодог. Би эцэг, эхээс 5 хүүхдийн 2 дахь хүүхэд байгаа юм. Миний ахын нэрийг Нямын Барнасан, миний дүү нарын нэрийг *********гэдэг гэх тайлбар зэргээр тогтоогдов.
Нэхэмжлэгч *---- нь Барилгын цэргийн ******** дугаар ангид 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ********* ********
****
гэрч ***** ...********** бид хоёр 1982 оны 6 дугаар сарын 20 дээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Дархан-Уул аймгийн 017 дугаар ангид цэргийн албанд татагдаж байсан. Тухайн үеийн ангийн захирагч нь Нямбуу гэж хүн байсан. Бид хоёр Хөвсгөл аймгаас цэрэгт татагдаж очоод Барилгын цэргийн 017 дугаар ангид хуваарилагдсан. Тухайн үед цэрэгт татагдаж очмогц цэргийн тангараг өргөж, 45 хоног цэргийн сургууилт хийж, карантилагддаг байсан. Цэрэгт татагдсан залуучуудыг 100, 100 гаар нь тус тусад нь нэг Рот болгон хуваарилдаг байсан юм. Би 3 дугаар ротод байдаг харин ********** 2 дугаар ротод хуваарилагдаж байсан юм. Бид хамт цэрэгт татагдаж, хамт цэргээс халагдаж ирсэн боловч нэг ротод байгаагүй учир Гүнбатын аав, ээж, овог нэрийн талаар сайн мэдэхгүй байна. Ямартай ч ********** бид хоёр хамт 1982 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгаас Дархан-Уул аймаг руу цэрэгт татагдаж, 1985 оны 8 дугаар сарын 09-ний өдөр цэргээс халагдаж ирсэн юм.... гэх мэдүүлэг,
гэрч Г********* ...*********** гэж хүн байсан. Харин хойд аавыг нь ********* гэдэг байсан юм. Намайг 1973 онд цэргээс халагдаж ирэх үед ******** нь нас барчихсан байсан. Тэгээд түүний ээж Ням нь **********ын хойд аав болох ********шахуу айл саахалт байдаг байлаа... гэх мэдүүлэг,
гэрч ******** цэргийн алба хааснаа нотолсон ******* дугаартай Минжиндоржийн Баттөмөрийн цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна. (хх-ийн 31-32 дугаар тал)
**********ын шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь түүний ХААТР-21(А) маягтад эцэг, эх гэх хэсэгт бичигдсэн нэр, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, 1989 оны ******, ********** нарын Хүн ам, орон сууцны улсын тооллогын лавлагаа зэрэгт бичигдсэн биеийн байцаалттай тохирч байх тул нэхэмжлэгч Санжаагийн Гүнбатыг Лхагваа /Лхагва/-гийн Гүнбат нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд ************ дугаар ангид 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Лхагваа /Лхагва/-гийн Гүнбат нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч **********ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар *********** Барилгын цэргийн 017 дугаар ангид 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд **********гийн Гүнбат нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч **********ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ