| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01006/И |
| Дугаар | 155/ШШ2024/01018 |
| Огноо | 2024-10-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2024/01018
| 2024 оны 10 сарын 24 өдөр | Дугаар 155/ШШ2024/01018 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************
Нэхэмжлэлийн шаардлага: Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай 155/2024/01006/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч **********,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********** нь цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ********** шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 8-н жилийн дунд сургуульд суралцаж 8 дугаар ангиа 1985 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд тууварчнаар ажиллаж байгаад 1987 онд цэрэгт татагдаж 1989 оны 10 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. 1990 оноос эхнэртэй болоод малчин болсон.
Би хөгшин аав, ээж дээрээ өссөн юм. Миний ээжийг ********** гэдэг. Би ээж **********ээр овоглодог. Ээж маань намайг 3 настай байхад Гүржавын Бэгз гэх хүнтэй гэр бүл болсон.
Би цэргийн албанд татагдахдаа хойд аав болох ******* овоглосон байдаг. Цэргийн алба хаасан талаар лавлагаа автал миний иргэний үнэмлэхийн овогтой зөрсөн юм. Нийгмийн даатгалын газраас цэргийн алба хаасан талаар тогтоолгож ир гэсэн тул шүүхэд хандсан байгаа.
Иймд ************* 0164 дүгээр ангид 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Бэгзийн Лүндэгжанцан нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоож өгнө үү.
Миний ах ******, дүү ***********
Нэхэмжлэгчээс Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын газрын ***********дугаартай лавлагааны хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн ******** дугаартай **********гийн төрсний бүртгэлийн лавлагаа, ******* дугаартай ********** цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №CVL2467010001005806 дугаартай *********** нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрч асуулгах тухай хүсэлт (хх-ийн 4,6-9, 23 дугаар тал) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр ********* нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 35-37 дугаар тал)
Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 30/1098 дугаартай албан бичгээр ирүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хх-ийн 24-27 дугаар тал),
Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын *********** дугаар хүн ам орон сууцны 1989 оны улсын тооллогын бүртгэлийн архивын лавлагаа (хх-ийн 28-29 дүгээр тал),
Тагнуулын ерөнхий газар Тусгай архивын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08/528 дугаартай албан бичиг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08/2868 дугаартай албан бичиг зэрэг баримтыг тус тус бүрдүүлсэн. (хх-ийн 32-33 дугаар тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ********** нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би иргэний бүртгэлийн баримтад би ээж **********ээр овоглодог. Хугацаат цэргийн алба хаахдаа хойд эцэг ********* бүртгүүлснээр цэргийн алба хаасан лавлагаанд миний овоглодог нэр зөрж ирсэн. Үүнээс шалтгаалан өндөр насны тэтгэвэр тогтоолгоход зөрчилтэй болсон.
Иймд ********** 0164 дүгээр ангид 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Бэгзийн Лүндэгжанцан нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоолгохоор тодруулсан.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ********** нь цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар шаардах эрхтэй.
Гүржавын ********** нар нь 1981 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №CVL2467010001005806 дугаартай *********, ********** нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдлоо. (хх-ийн 9 дүгээр тал)
Нэхэмжлэгч ********** өөрийн төрсөн *********** овоглон иргэний улсын бүртгэлд бүртгэлтэй болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ********** дугаартай албан бичгээр ирүүлсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын ***********, хүйс: эрэгтэй, төрсөн он, сар, өдөр: 1969-11-10, бүртгэсэн газар: Хөвсгөл, Арбулаг, бүртгэлийн дугаар: 102, бүртгэсэн он сар өдөр: 1969-12-06, эцгийн гэх хэсэгт хоосон, эхийн: ...эцэг (эх)-ийн нэр: Чогдоо, өөрийн нэр: Алтанцэцэг гэх бичилтэй №CVL2467010001006772 дугаартай **********гийн Төрсний бүртгэлийн лавлагаа,
...Овог гэх хэсэгт **********, нэр гэх хэсэгт **********, цэргийн алба гэх хэсэгт Хаасан... гэх бичилттэй нэхэмжлэгч ************** ХААТР 1(А), ХААТР 21 (А) маягтын хуулбар зэргээр нотлогдож байна. (хх-ийн 24-27 дугаар тал)
Нэхэмжлэгч *********** нь ********дүгээр ангид ************дрийг хүртэлх хугацаанд Бэгзийн Лүндэгжанцан нэрээр цэргийн алба хаасан болох нь Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08/2868 дугаартай албан бичгээр ******** нь Хөвсгөл аймгаас БХЯ-ны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0164 дүгээр ангид алба хаагаад НАХЯ-ны сайдын 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн б/372 дугаар тушаалаар 10 дугаар сарын 26-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ. гэх бичилттэй Тусгай архивын лавлагаа (хх-ийн 33 дугаар тал),
Үндэсний төв архивын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 02/902 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №03-01/5141 дугаартай Хадгаламжийн нэгж 1142, Хуудасны дугаар 169, Овог гэх хэсэгт Гүржав, Нэр гэх хэсэгт Бэгз, Өрхийн тэргүүний хамаарал гэх хэсэгт тэргүүлэгч өөрөө, Нас гэх хэсэгт 49, Хүйс гэх хэсэгт эрэгтэй, Овог гэх хэсэгт Чагдаа, Нэр гэх хэсэгт Алтанцэцэг, Өрхийн тэргүүний хамаарал гэх хэсэгт Эхнэр/нөхөр, Нас гэх хэсэгт 40, Хүйс гэх хэсэгт эмэгтэй, Овог гэх хэсэгт Бэгз, Нэр гэх хэсэгт Дарьхжав, Өрхийн тэргүүний хамаарал гэх хэсэгт Охин/хүү, Нас гэх хэсэгт 16, Хүйс гэх хэсэгт эмэгтэй, Овог гэх хэсэгт Бэгз, Нэр гэх хэсэгт Мөнхжаргал, Өрхийн тэргүүний хамаарал гэх хэсэгт Охин/хүү, Нас гэх хэсэгт 15, Хүйс гэх хэсэгт эрэгтэй, Овог гэх хэсэгт Бэгз, Нэр гэх хэсэгт Ганжуур, Өрхийн тэргүүний хамаарал гэх хэсэгт Охин/хүү, Нас гэх хэсэгт 14, Хүйс гэх хэсэгт эрэгтэй, Овог гэх хэсэгт Бэгз, Нэр гэх хэсэгт Ганхуяг, Өрхийн тэргүүний хамаарал гэх хэсэгт Охин/хүү, Нас гэх хэсэгт 11, Хүйс гэх хэсэгт эрэгтэй, Овог гэх хэсэгт Бэгз, Нэр гэх хэсэгт Гантөгс, Өрхийн тэргүүний хамаарал гэх хэсэгт Охин/хүү, Нас гэх хэсэгт 9, Хүйс гэх хэсэгт эрэгтэй гэх бичилттэй 1989 оны Хүн ам, орон сууцны улсын тооллогын лавлагаа (хх-ийн 28-29 дүгээр тал),
Гэрч ****** ...********** бид хоёр 1987 оны 10 дугаар сард цэрэгт хамт татагдаж байсан юм. Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 0146 дугаар ангид хуваарилагдаж байсан. Харин ********** нь Улаанбаатар хотын 0164 дүгээр ангид хуваарилагдаж байсан юм. Бид хоёр Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас цэргийн албанд хамт татагдаж Улаанбаатар хотод очоод хоёр тийшээ хуваарилагдаж байсан юм. **********гийн аавыг Бэгз гэдэг хүн байсан. Тэрээр тухайн үед аагант хийдэг, мал туудаг хүн байсан. Харин **********гийн ээжийг Алтанцэцэг гэж хүн байсан юм. ********** нь айлын 2 дахь хүүхэд байгаа юм.... гэх мэдүүлэг,
гэрч ********* ...1987 онд ********** бид хоёр Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас хамт цэргийн албанд татагдаж, би Улаанбаатар хот 150 дугаар ангид хуваарилагдаж, ********** 164 дүгээр ангид хуваарилагдан цэргийн алба хааж байсан юм. Тэгээд бид хоёр 1989 онд цэргээс хамт халагдаж ирж байсан юм. **********гийн аав нь Агент хийдэг Бэгз гэж хүн байсан. Тэрээр хот, Завхан руу Лүндэгжанцантайгаа хамт тууврын мал туудаг байсан. **********гийн ээжийг Алтанцэцэг гэж хүн байсан. Ээж нь тухайн үедээ саальчин хийдэг хүн байсан.... гэх мэдүүлэг,
гэрч ********* ...**********гийн аавыг Бэгз гэж хүн байсан. Харин ээжийг нь Чагдаан Алтанцэцэг гэдэг. ********** нь 6 банди, нэг охинтой айл байсан. Хамгийн том хүүг нь Ганбат гэдэг, хоёр дахь хүү нь Лүндэгжанцан өөрөө, гурав дахь хүү нь Ганжуур, дараагийнх нь Гантөгс гэдэг. Бэгзийн Лүндэгжанцан л гэдэг байсан байх. Миний мэдэхийн Бэгз гуай, Алтанцэцэг гуай хоёр хүүхдүүдтэйгээ хамт Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар баг Хүйсийн голд нутагладаг байсан... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна. (хх-ийн 35-36, 37, 39-40 дүгээр тал)
**********гийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь түүний ХААТР-21(А) маягтад эцэг, эх гэх хэсэгт бичигдсэн нэр, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, 1989 оны Г.Бэгзийн Хүн ам, орон сууцны улсын тооллогын лавлагаа, **********гийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэх авах өргөдөлд бичигдсэн биеийн байцаалт зэрэгтэй тохирч байх тул нэхэмжлэгч Алтанцэцэгийн Лүндэгжанцанг Бэгзийн Лүндэгжанцан нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд *********** 0164 дүгээр ангид 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Бэгзийн Лүндэгжанцан нэрээр цэргийн алба хаасан байдлыг нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч **********гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ********* (***********)-г 0164 дүгээр ангид 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Бэгзийн Лүндэгжанцан нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч **********гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ