Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/01019

 

 

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/01019

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

      

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Увс аймгийн *********** оршин суух, ****************

хариуцагч: Хөвсгөл аймгийн **************

Нэхэмжлэлийн шаардлага: 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01010/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: **********миний бие 2024 оны 05 дугаар сард 5 см, 3 см-ын зузаантай, 4 метрийн урттай 3000 ширхэг банз авахаар ********* утсаар ярьж тохиролцсон. ***********надад 3000 ширхэг банзыг 2024 оны 7 дугаар сард өгөхөөр болсон. ********* би итгэж банзны урьдчилгаа болгож 9,000,000 төгрөг өгсөн. Гэтэл ********** надад 400 ширхэг 3 см-ын зузаантай банз өгөөд өөр банз өгөөгүй. 400 ширхэг банз 3,600,000 төгрөг болсон. Одоо **********аас 5,400,000 төгрөгөө буцааж авах хэрэгтэй байна. Эсвэл үлдэгдэл банзаа авий гэхэд надад юу ч хэлэхгүй байгаа.

Иймд ********* 5,400,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******** тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ********** миний бие **********өд банзны үлдэгдэл төлбөр болох 5,400,000 төгрөгний үлдэгдэлтэй байгаа нь үнэн болно. Иймд **********өд 5,400,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нь **********д холбогдуулан 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ********** нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч **********өд төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **********ийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ний өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,350 (нэг зуун нэг мянга гурван зуун тавь) төгрөгийн тал хувь болох 50,675 (тавин мянга зургаан зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 50,675 (тавин мянга зургаан зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч **********аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 50,675 (тавин мянга зургаан зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч **********өд олгохоор тогтов.

Хариуцагч ********** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч **********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлтэй, хариуцагч **********д холбогдох, 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ********** нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч **********өд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **********ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,350 (нэг зуун нэг мянга гурван зуун тавь) төгрөгийн тал хувь болох 50,675 (тавин мянга зургаан зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 50,675 (тавин мянга зургаан зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч **********аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 50,675 (тавин мянга зургаан зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч **********өд  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ********** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

  

 

 

ШҮҮГЧ                                 С.ОЮУНЖАРГАЛ