| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01027/И |
| Дугаар | 155/ШШ2024/01020 |
| Огноо | 2024-10-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2024/01020
| 2024 оны 10 сарын 24 өдөр | Дугаар 155/ШШ2024/01020 | Хөвсгөл аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************),
хариуцагч: Хөвсгөл аймгийн ***********
нэхэмжлэлийн шаардлага: Автомашины үлдэгдэл төлбөр 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01027/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ****** найзуудын итгэлцэл дээр тулгуурлан ******** улсын дугаартай автомашин 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр тохирч, тухайн үедээ 3,000,000 /гурван сая/ авч наймаа хийсэн. Энэ хугацаанд ********** нь үлдсэн 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг өгөлгүй өдий хүрлээ. Түүний утас руу залгахад холбогдох боломжгүй, зарим утас нь блок хийсэн, дуудаад авахгүй холбогдох боломжгүй боллоо.
Иймд ********** миний зарсан автомашины үлдсэн 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг **********оос гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчоос тус шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч **********ийн нэхэмжлэлтэй, хариуцагч **********ид холбогдох, автомашины үлдэгдэл төлбөр 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч **********, хариуцагч ********** бид дараах байдлаар эвлэрлээ. Үүнд:
1.Нэхэмжлэгч ********** нь нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 (таван зуун мянга) төгрөгийг хариуцагч **********оос гаргуулахаас татгалзаж байна.
2.Хариуцагч ********** нь 2,000,000 (хоёр сая) төгрөгийг нэхэмжлэгч **********т төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч **********ийн ХААН банк дахь *********тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлээ.
3.Бид гадны ямар нэгэн дарамтгүйгээр, өөрсдийн хэн алины сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан. Цаашид энэ асуудлаар шүүхэд хандах эрхгүй гэдгээ ойлгосон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********** нь **********ид холбогдуулан автомашины үлдэгдэл төлбөр 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ********** нь нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 (таван зуун мянга) төгрөгийг хариуцагч **********оос гаргуулахаас татгалзаж, хариуцагч ********** нь 2,000,000 (хоёр сая) төгрөгөөс 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 500,000 (таван зуун мянга) төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 (таван зуун мянга) төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500,000 (таван зуун мянга) төгрөгийг, 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 (таван зуун мянга) төгрөгийг тус тус нэхэмжлэгч **********ийн ХААН банк дахь 5910042995 тоот дансанд төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч **********, хариуцагч ********** нар нь эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **********ийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрийн сангийн 100170000941 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 (тавин дөрвөн мянга есэн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 27,475 (хорин долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 27,475 (хорин долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч **********оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 27,475 (хорин долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч **********т олгохоор тогтов.
Энэхүү захирамжийг хариуцагч ********** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч **********ийн нэхэмжлэлтэй, хариуцагч **********ид холбогдох, автомашины үлдэгдэл төлбөр 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ********** нь нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 (таван зуун мянга) төгрөгийг хариуцагч **********оос гаргуулахаас татгалзаж, хариуцагч ********** нь 2,000,000 (хоёр сая) төгрөгөөс 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 500,000 (таван зуун мянга) төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 (таван зуун мянга) төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500,000 (таван зуун мянга) төгрөгийг, 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 (таван зуун мянга) төгрөгийг тус тус нэхэмжлэгч **********ийн ХААН банк дахь ********* тоот дансанд төлөхөөр нэхэмжлэгч **********, хариуцагч ********** нар нь эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **********ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 (тавин дөрвөн мянга есэн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 27,475 (хорин долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 27,475 (хорин долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч **********оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 27,475 (хорин долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч **********т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ********** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ