| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00284/И |
| Дугаар | 147/ШШ2024/00289 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 147/ШШ2024/00289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр багийн .... тоотод оршин суух, утас ...., ******* овогт *******н *******гийн
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Н.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Н.******* миний бие Сүхбаатар аймгийн Материал техник хангамжийн удирдах газарт 1988 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл гагнуурчнаар, Худалдаа хангамжийн удирдах газарт 1990 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал тус тус гагнуурчнаар, Жавхлант ХХК-д 1992 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дуустал гагнуурчнаар тус тус ажилласан. Ажлаас халагдсан тушаалыг дэвтэрт бичээгүй, архивд холбогдох баримтууд авагдаагүй байх тул миний ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Миний хувьд 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1996 он хүртэл Үйлдвэр техникийн Жавхлант ХХК-д гагнуурчнаар ажилласан байсан байдлаа шүүхээр тогтоолгохгүй гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Н.*******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Материал техникийн хангамжийн улсын хорооны харьяа Сүхбаатар аймаг дахь материал техникийн хангамжийн удирдах газрын даргын 1988 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Материал-Техникийн хангамжийн удирдах газрын даргын 1989 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 41 дугаартай тушаал, 1-р хавсралтын хуулбар, Сүхбаатар аймгийн Худалдаа хангамжийн удирдах газрын даргын 1990 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай ажилчид, албан хаагчдыг ажилд авах, албан тушаалд томилох тухай тушаал, хавсралтын хуулбар, Сүхбаатар аймгийн Худалдаа хангамжийн удирдах газрын даргын 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 99 дугаартай тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Худалдаа хангамжийн газрын даргын 1991 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 8 дугаар тушаалын 1, 5-р хавсралтын хуулбар, Н.*******гийн цэргийн батлахын хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 11/211 дугаартай цалингийн лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.******* нь Сүхбаатар аймгийн Материал техник хангамжийн удирдах газарт 1988 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл гагнуурчнаар, Худалдаа хангамжийн удирдах газарт 1990 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал тус тус гагнуурчнаар, Жавхлант ХХК-д 1992 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дуустал гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Н.******* нь Сүхбаатар аймгийн Материал техник хангамжийн удирдах газарт 1988 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл гагнуурчнаар, Худалдаа хангамжийн удирдах газарт 1990 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал тус тус гагнуурчнаар, Жавхлант ХХК-д 1992 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дуустал гагнуурчнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар,
Материал техник хангамжийн удирдах газраас Н.*******д олгосон 1988-2002 онуудын ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Материал техникийн хангамжийн улсын хорооны харьяа Сүхбаатар аймаг дахь материал техникийн хангамжийн удирдах газрын даргын 1988 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай Н.*******г гагнуурчнаар томилох тухай тушаалын хуулбар,
Сүхбаатар аймгийн Материал-Техникийн хангамжийн удирдах газрын даргын 1989 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 41 дугаартай Н.*******г 200 төгрөгөөр шагнах тухай тушаал, 1-р хавсралтын хуулбар,
Сүхбаатар аймгийн Худалдаа хангамжийн удирдах газрын даргын 1990 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай Н.*******г гагнуурчнаар томилсон тухай тушаал, хавсралтын хуулбар,
Сүхбаатар аймгийн Худалдаа хангамжийн удирдах газрын даргын 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 99 дугаартай гагнуурчин Н.******* цэргийн албанд татагдсан тул ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Худалдаа хангамжийн газрын даргын 1991 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 8 дугаартай гагнуурчин Н.*******д үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, 1, 5-р хавсалтын хуулбар, 656367 дугаартай Цэргийн батлах (1990.10.15-нд татагдаж, 1991.04.24-нд чөлөөлсөн тухай)
5. Гэрч *******ын: Би 1987 оноос 1996 оныг дуустал Сүхбаатар аймгийн Материал техникийн хангамжийн гражийн даргаар ажиллаж байсан. ******* манайд гагнуурчин хийдэг байсан. ******* 1988 онд Техник мэргэжлийн сургууль төгсөөд манайд ажилд орж байсан. 1996 оныг дуустал гагнуурчнаар ажиллаж байсан. Сүхбаатар аймгийн Материал техникийн хангамж нь сүүлд хоёр хуваагдаж Жавхлант, Бармаат гэж хоёр хэсэг болсон. 1996 онд тарж, татан буугдсан. ******* тухайн үедээ бол тасралтгүй ажиллаж байсан. Цэргийн алба хааж байгаагүй гэх мэдүүлэг,
6. Гэрч *******гийн: ******* бид хоёр 1988 оны 07 дугаар сард нэг өдөр, нэг тушаалаар Сүхбаатар аймгийн Материал хангамжийн удирдах газар би жолоочоор, Н.******* гагнуурчнаар ажилд орж байсан. ******* гадаадаад гагнуурчнаар төгссөн гэж байсан. Сургуулиа төгсөж ирээд шууд ажилд орсон. ******* тасралтгүй ажиллаж байсан. Цэргийн албанд 1990 оны үед татагдсан. Тэгээд нэг, хоёр сарын дараа халагдаад ирсэн. Яагаад тийм хурдан ирснийг бол мэдэхгүй. Ирээд ажилдаа шууд буцаад орсон. Сүхбаатар аймгийн Материал хангамжийн удирдах газар 1996 онд татан буугдаж, ******* бид хоёр мөн хамт ажилгүй болж байсан. Татан буугдахаасаа өмнө 1991 оны үед шиг санаж байна Жавхлант, Бармаат гэж хоёр хуваагдсан. Н.*******, бид хоёр Жавхлант компанидаа би жолоочоор, Н.******* гагнуурчнаар ажиллаж байсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд Н.*******гийн Сүхбаатар аймгийн Материал техник хангамжийн удирдах газарт 1988 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл гагнуурчнаар, Худалдаа хангамжийн удирдах газарт 1990 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал тус тус гагнуурчнаар, Жавхлант ХХК-д 1992 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дуустал гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Нэхэмжлэгч Н.Лхагва нь 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1996 оны хүртэл Үйлдвэр техникийн Жавхлант ХХК-д гагнуурчнаар ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлагаа тогтоолгохгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *******н *******гийн Сүхбаатар аймгийн Материал техник хангамжийн удирдах газарт 1988 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл гагнуурчнаар, Худалдаа хангамжийн удирдах газарт 1990 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал тус тус гагнуурчнаар, Жавхлант ХХК-д 1992 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дуустал гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч Н.Лхагва нь 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1996 он хүртэл Үйлдвэр техникийн Жавхлант ХХК-д гагнуурчнаар ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлагаа тогтоолгохгүй гэсэн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА