| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01128/И |
| Дугаар | 155/ШШ2024/01021 |
| Огноо | 2024-10-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2024/01021
| 2024 оны 10 сарын 24 өдөр | Дугаар 155/ШШ2024/01021 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэгчийн татгалзлыг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *************
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******************
Нэхэмжлэлийн шаардлага: Автомашины үлдэгдэл төлбөр 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01128/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ********** миний бие өөрийн өмчлөлийн Mazda proced маркийн ********** улсын дугаартай автомашинаа **********д 3,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, түүний эзэмшилд машинаа шилжүүлж өгсөн. Гэтэл ********** нь миний машины үлдэгдэл төлбөр болох 1,000,000 төгрөгийг одоог хүртэл өгөхгүй байна.
Би **********д үлдэгдэл төлбөрөө авъя, мөнгө өгөх боломжгүй бол 2,000,000 төгрөгийг чинь буцааж өгөөд машинаа буцааж авъя гэж хэлэхэд утсаа салгаад алга болсон. Одоо утсаа ч авахгүй байна.
Иймд **********аас 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ********** нь тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ********** миний бие тус шүүхэд **********аас 1 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл ********** тус хэргийн хариуцагч биш байх тул миний бие хариуцагчийг тодруулж дахин шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай болсон. Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********** нь **********т холбогдуулан автомашины үлдэгдэл төлбөр 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ********** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ ********** тус хэргийн хариуцагч биш, хариуцагчийг тодруулж дахин шүүхэд нэхэмжлэл гаргана гэх үндэслэлээр сайн дураараа татгалзсан тайлбарыг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **********гийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 (хорин найман мянга таван зуун тавь) төгрөгийн тал хувь болох 14,275 (арван дөрвөн мянга хоёр зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,275 (арван дөрвөн мянга хоёр зуун далан тав) төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч **********д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч **********гийн нэхэмжлэлтэй, хариуцагч **********т холбогдох, автомашины үлдэгдэл төлбөр 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ********** нь ********** тус хэргийн хариуцагч биш, хариуцагчийг тодруулж дахин шүүхэд нэхэмжлэл гаргана гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **********гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 (хорин найман мянга таван зуун тавь) төгрөгийн тал хувь болох 14,275 (арван дөрвөн мянга хоёр зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,275 (арван дөрвөн мянга хоёр зуун далан тав) төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч ********** (************)-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ