Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 114/ШШ2024/0022

 

                                           
                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
            Нэхэмжлэгч: “” ХХК /РД:/,
            Хариуцагч: Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар, 
     Хариуцагч: “Дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд холбогдох 
            Гуравдагч этгээд: “” ХХК //-тай,
           “Дулааны цахилгаан станцын бойлерийн байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээг, Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаар мэдэгдлийг, “” ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Дулааны цахилгаан станцын бойлерийн байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх дугаартай тендерийн багц:1 дулааны солилцуурын төхөөрөмж нийлүүлэх” гэрээг тус тус хүчингүй болгуулах, “” дугаартай “дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” тендерийн багц 1: Дулааны солилцуурын төхөөрөмж нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгож, тендерийг дахин явуулахыг Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 
          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагч нарын өмгөөлөгч Б.С, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Хатанбаатар, гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нар оролцов. 
                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:
           1.    Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан анх шүүхэд “Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, тус газраас зарласан “” дугаартай “дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” тендерийн багц 1: Дулааны солилцуурын төхөөрөмж нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгож, тендерийг дахин явуулахыг Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагаа “...Дулааны цахилгаан станцын бойлерийн байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээг, “” ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Дулааны цахилгаан станцын бойлерийн байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх дугаартай тендерийн багц:1 дулааны солилцуурын төхөөрөмж нийлүүлэх” гэрээг тус тус хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлэн маргасан.  
             2.    Хэргийн үйл баримтын тухайд: 
           2.1.    Дархан-Уул аймгийн Засаг дарга 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар захирамжаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих “Дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан бөгөөд тус үнэлгээний хороо 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл арга хэмжээний тендер багц-1-д ирүүлсэн нэхэмжлэгч “*******” ХХК, гуравдагч этгээд “” ХХК-ийн тендерийг хянан үзээд гуравдагч этгээдийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн байна. 
           2.2.    Хариуцагч Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ******* дугаар албан бичгээр “” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох талаарх, дүгээр албан бичгээр “*******” ХХК-д “...техникийн тодорхойлолтод заасан зайлшгүй шаардлагатай дагалдах бичиг баримтыг Монгол хэл дээр байх шаардлагыг хангаагүй, тендерийн баримт бичгийн 5 дугаар бүлэгт заасан маягт 4,6 батлагдсан хүснэгтийн дагуу мэдээлэл ирүүлээгүй, бараа нийлүүлэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн шаардлагыг хангаагүй” гэх тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй талаарх мэдэгдлийг тус тус хүргүүлжээ. 
           2.3.    Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасныг тус яам хүлээн авч хянан үзээд 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дугаар албан бичгээр тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт мэдэгдсэн шийдвэрийг гаргасан байна. 
         2.4.    Хариуцагч “Дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дахин үнэлгээ хийж, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 05 дугаар хурлын тэмдэглэлээр “” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дугаар албан бичгээр гуравдагч этгээдэд гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг, дугаар албан бичгээр нэхэмжлэгчид “...техникийн тодорхойлолтод заасан зайлшгүй шаардлагатай дагалдах бичиг баримтыг Монгол хэл дээр байх шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр тендерээс татгалзсан мэдэгдлийг тус тус хүргүүлжээ. 
         2.5.    Улмаар Сангийн яамнаас 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ******* дугаар албан бичгээр өмнө шийдвэрлэсэн асуудлаар дахин гомдол гаргасан гэх үндэслэлээр “*******” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргасан гомдлыг буцаасны дагуу шүүхэд анх 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.  
            3.    Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, өмгөөлөгч Б.Х нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тус компани нь Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан “” дугаартай “дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” тендерийн багц 1: Дулааны солилцуурын төхөөрөмж нийлүүлэх тендер шалгаруулалтад оролцсон. 
            3.1.    Тухайн газраас 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дүгээр тендер шалгаруулалтын үр дүнгийн тухай шийдвэрийн мэдэгдлийг манай компанид ирүүлсэн. Уг мэдэгдэлд манай байгууллагыг тендерт шалгараагүй тухай тайлбарлаад “” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон талаарх шийдвэрийг мэдэгдсэн байх бөгөөд уг шийдвэрийг зөвшөөрөхгүй байсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргасан. Уг гомдлын хариуг Сангийн яам 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дугаар албан бичгээр өгөхдөө манай компанийн гаргасан гомдол үндэслэлтэй учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д заасныг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дүгээр шийдвэрийг хүчингүй болгон тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин үнэлэхийг даалгасан. 
           3.2.    Энэхүү тендерийн үнэлгээг захиалагч дахин хийж, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дугаар шийдвэрийг манай компанид ирүүлсэн. Уг шийдвэр нь хууль зөрчсөн, “” ХХК нь тендерт худал мэдээлэл ирүүлснийг шаардлагад нийцсэн гэж үнэлэн тендер шалгаруулсан, захиалагч, түүний тендерийн үнэлгээний хороо нь илт нэг талд үйлчилсэн гэж манай компани үзэж байна. Үүнд: 
        1.    Манай компани нь тендерийн баримт бичигтээ үйлдвэрлэгчийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ, үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, чанар стандартын гэрчилгээ лицензийг ирүүлсэн. Уг тендерийн ТШЗ 20.1-д захиалагчаас баталсан техникийн тодорхойлолтод зайлшгүй шаардлагатай бичиг баримтын жагсаалтад үйлдвэрлэгчийн чанар стандартын гэрчилгээ ирүүлэхийг шаардсан. Чанар стандартын гэрчилгээг монгол хэлээр ирүүлэхийг шаардаагүй. Түүнчлэн Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаар мэдэгдэлд үйлдвэрлэгчийн техникийн үзүүлэлт Монгол хэлээр гэж бичигдсэн боловч зайлшгүй шаардлагатай дагалдах баримт бичигт мэдэгдэлд дурдсан үг үсэг огт байхгүй болно. 
           2.    Сангийн яамны дугаар албан бичгийн 7-д заасан үндэслэлийг огт харгалзан үзэлгүйгээр дахин тус компанийг шалгаруулсан нь үндэслэлгүй юм. 
              3.    “” ХХК-ийн ирүүлсэн тендерт чанар стандартын гэрчилгээ гэж орчуулан ирүүлсэн гэрчилгээ нь аж ахуйн нэгжийн гэрчилгээ буюу үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжийн гэрчилгээ байна. Иймээс чанар стандартын гэрчилгээ ирүүлээгүй гэж үзэж байна. Аж ахуйн нэгжийн гэрчилгээ гэж орчуулан ирүүлсэн уг гэрчилгээ нь зээлжих үнэлгээний зэрэглэлийн батламж бөгөөд эдгээр нь илт худал бичиг баримтууд юм. 
            4.    Сангийн яамны дугаар албан бичгийн 6-д зайлшгүй шаардлагатай бичиг баримтыг урьдчилан ирүүлэх боломжтой эсэхийг тодруулж, нягтлахыг даалгасан боловч захиалагч тодруулж, нягтлалгүй нэг талыг барьж шийдвэр гаргасан. 
           5.    Дулааны цахилгаан станцад ашиглагдах дулаан солилцуурын төхөөрөмж үндсэн бойлер болон туслах бойлер нь энгийн нийтлэг хэрэглэгддэг сэлбэг материал биш бөгөөд туслах иж бүрдэл бүхий нарийн хийцлэлтэй, тус бүр 15 тонн жинтэй, тооцоологдсон тусгай даралтад ажилладаг, үйлдвэрлэгчээс олгогдох сериал дугаартай, тоног төхөөрөмж учраас чанар стандартын гэрчилгээтэй үйлдвэрлэгч үйлдвэрлэж бэлэн болсны дараагаар тооцоот хугацааны турш заагдсан даралтын тоон утгад туршилт баталгаажуулалт хийгдэж бэлэн болсны дараагаар үйлдэрлэгчээс 
•    Үйлдвэрлэгчийн паспорт, заавар
•    Зураг схем
•    Үзлэг, туршилтын баталгаажуулсан актыг баталгаажуулан худалдан авагчид хүлээлгэн өгдөг. 
    Ийм учраас урьдчилан ирүүлэх боломжгүй байдаг. Үйлдвэрлэгдээгүй дулааны солилцуурын төххөөрөмжид чанарын баталгаажуулалт хийх боломжгүй юм. 
           3.3.    Хэрэв нийлүүлэгч талд үйлдвэрлэгдсэн бэлэн болсон дулаан солилцуурын тоноглол болох үндсэн бойлер болон туслах бойлер байгаа нөхцөлд “” ХХК нь тендерт санал болгож байгаа дулаан солилцуур RJBL1700-1.6-1530-2B, RJBL1700-1.6-950-2B-ийн үйлдвэрлэгчийн сериал дугаартай туршилт үзлэгийн тайланг ирүүлэх ёстой. Гэвч “” ХХК-ийн ирүүлсэн тендерт туршилт баталгаажуулалтын тайлан ирүүлсэн нь санал болгож байгаа дулаан солилцуур 1.6-1530-2B, RJBL1700-1.6-950-2B туршилт үзлэгийн тайлан биш бөгөөд өөр нэр төрлийн буюу GS65A загварын ахуйн энгийн хэрэглээний дулаан солилцуурын тайлан ирүүлсэн. 
           3.4.    Туршилтын тайлан нь даралтын утга байхгүй байгаа нь даралтат сав, даралтанд ажилладаг төхөөрөмжийн туршилт биш байгаа нь илт худал баримт бичиг юм. “” ХХК-ийн тендерт ирүүлсэн бичиг баримтууд нь уг тендерийн шаардлага хангахгүй байгаа бөгөөд илт худал мэдээлэл бүхий бичиг баримт ирүүлснийг үнэлж, тендер шалгаруулсан гэж бид үзэж байна.
          3.5.    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар нэгэнт дээрх тендер сонгон шалгаруулалтын үр дүнд гэрээ байгуулагдсан байх тул тус гэрээг хүчингүй болгох шаардлагатай юм. 
            3.6.    Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ. 
         4.    Хариуцагч Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний өмгөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255, А/254 дүгээр тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам”, “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар” болон бусад хууль тогтоомжийг үндэслэн Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогчийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн , 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг боловсруулж, Худалдан авах ажиллагааны газрын даргаар 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр батлуулан, тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулан ажилласан.
        4.1.    Сангийн яамны гомдол хянасан тухай 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар албан бичигт ”*******” ХХК-ийн тендерийг гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзэхэд үзлэг туршилтын баталгаажуулалтын актыг дулаан солилцуурын төхөөрөмжийг үйлдвэрлэж дууссаны дараа олгох боломжтой бөгөөд урьдчилан хавсарган ирүүлэх боломжгүй тул тухайн асуудлыг тодруулж, нягтлан үзэх нь зүйтэй гэж заасны дагуу үнэлгээ дахин хийгдэж хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дээрх шаардлагыг хангаагүй гэж үзсэн болно.
    “*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалд дулаан солилцуурын төхөөрөмжийг үйлдвэрлэж дууссаны дараа үзлэг туршилт, баталгаажуулалтын актыг олгож болно гэсэн ямар ч үг өгүүлбэр албан мэдэгдэл болон бусад хэлбэрээр тайлбар ирүүлээгүй. Захиалагч тухайн барааг урьд өмнө үйлдвэрлэж байсан туршлагын мэдээлэл ирүүлэхийг тооцож зайлшгүй шаардлагатай дагалдах бичиг баримтад заасан гэж үзэн үнэлгээний хороо татгалзах шийдвэр гаргасан.
        4.2.    Техникийн тодорхойлолтын техникийн шаардлага хэсгийн 4 “Зайлшгүй шаардлагатай дагалдах бичиг баримт”-т заасан шаардлагын 4 дэх хүснэгтэд “Зураг, схем: Монгол хэлээр” шаардлагатай эсэх “тийм” гэж заасанд тус компани нь зураг, схем ирүүлсэн боловч, зураг схемд дурдсан үйлдвэрлэлийн техникийн үзүүлэлтийн баталгаат орчуулгыг ирүүлээгүй тул техникийн үзүүлэлтийн шаардлага хангахгүй гэж үнэлсэн.
        4.3.    Захиалагчаас баталсан тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ-ын 20.1 “Техникийн тодорхойлолтын 4 “Зайлшгүй шаардлагатай дагалдах баримт бичиг”-т заасан үзлэг туршилт баталгаажуулалтын акт (монгол хэлээр) ирүүлэх”-д заасан шаардлага дээр тендерт оролцогч компаниудаас тендер зарлагдах явцад ямар нэгэн тодруулга ирүүлээгүй, мөн “*******” ХХК нь тус заалтын шаардлагад нийцэх материал ирүүлээгүй бөгөөд энэ тухайгаа албан бичгээр болон тендерийн материалд тайлбар ирүүлээгүй тул тус компанийн Сангийн яаманд хандсан гомдлын хариуг үнэлэх боломжгүй гэж үнэлгээний хороо шийдвэрлэж татгалзсан болно.
         4.4.    Үзлэг туршилтын баталгаажуулсан актыг ашиглагч болон захиалагч байгууллагын зүгээс заавал ирүүлэх бичиг баримтыг шаардсаны дагуу үнэлгээнд харгалзан үнэлгээ хийсэн. Захиалагч байгууллагын төлөөлөл тухайн үйлдвэрлэгч нь тус бүтээгдэхүүнийг өмнө нь үйлдвэрлэж байсан эсэхийг нотлохоор техникийн тодорхойлолтод заавал ирүүлэх бичиг баримтын жагсаалтад оруулсан гэж тайлбарласан болно. Хэрэв тендерт оролцогч компаниуд аль аль нь энэ шаардлагыг хангаагүй бол үнэлгээний хороо захиалагчид хандаж тодруулга авах эсвэл оролцогчдоос тодруулга авч шийдвэрлэх боломжтой байсан.
        4.5.    Тендерт оролцогч “” ХХК дээрх шаардлагыг хангаж холбогдох материал ирүүлсэн тул үнэлгээг хуульд нийцүүлэн хийсэн. “” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалд үйлдвэрлэгч компаний материалыг албан ёсны баталгаат орчуулгаар орчуулж ирүүлснийг үндэслэн үнэлгээ хийж, хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэсэн.
       4.6.    “” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичигт үйлдвэрлэгч компаний чанар стандартын сертификат болон тайлан зэрэг материалыг баталгаат орчуулгаар орчуулснаар нийт 8 хуудас баримтыг үндэслэн үнэлгээ хийж, үнэгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэсэн. Албан ёсны баталгаат орчуулгыг үнэлгээний хороо илт хуурамч баримт гэж үзэх үндэслэл байхгүй. /Үнэлгээний хорооны 2024 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн хурлын тэмдэглэлд дурдсан байгаа/.
           4.7.    Захиалагч болон мэргэжлийн байгууллагаас баталж ирүүлсэн техникийн тодорхойлолтод үнэлгээний хорооноос дүгнэлт гаргах, өөрчлөлт оруулах боломжгүй бөгөөд Үзлэг туршилтын баталгаажуулсан актыг захиалагчийн шаардсаны дагуу үнэлгээнд харгалзан үнэлгээ хийсэн. Энэ нь тухайн үйлдвэрлэгчийн тус бүтээгдэхүүнийг өмнө нь захиалагчийн шаардлагын хэмжээнд үйлдвэрлэсэн эсэхийг нотлох баримт гэж үзсэн. Тендерт оролцогч “*******” ХХК нь үйлдвэрлэгчийн паспорт, заавар, зураг, схем, үзлэг, туршилтын баталгаажуулалтын актыг урьдчилан ирүүлэх боломжгүй гэж үзсэн бол тендер нээхээс өмнө /ажлын 15 хоногийн хугацаанд/ тодруулга авах эрх нь нээлттэй байсан. Эсхүл тухайн асуудлыг албан мэдэгдэл баталгаажуулж тендерийн баримт бичигт хавсарган ирүүлсэн бол Сангийн яамнаас ирүүлсэн /гомдол хянасан тухай/ албан бичигт дурдсан зөвлөмжийг үндэслэн үнэлгээнд харгалзан үзэх боломжтой байсан. Иймд “*******” ХХК-ийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.
          4.8.    Үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн № 05 дугаар, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн № 05 дугаар тэмдэглэл бүхий хурлаас гарсан шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д Хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэсэн нь: ”” ХХК-ний тендерийн баримт бичгийн ТШӨХ-д заасан шалгуур үзүүлэлт болон захиалагчаас ирүүлсэн техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар гэрээ байгуулах эрх олгосон тул үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгохыг эс зөвшөөрч байна.
          4.9.    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх Дулааны цахилгаан станцын бойлерын хүчин чадлыг нэмэгдүүлэх /Дархан-Уул, ДЦС/ дугаартай багц-1 “Дулаан солилцуурын төхөөрөмж” нийлүүлэх тендерт “” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах нэхэмэжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
           5.     “Дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны дарга С.Д******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний өмгөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тус маргааны зүйл болсон тендер нь бүхэлдээ хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Худалдан авах ажиллагааны газраас шүүхэд ирүүлсэн тайлбар болон үндэслэл адил. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 
         6.    Гуравдагч этгээд “” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний төлөөлөгч Д.Хатанбаатар, өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус “” ХХК нь Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан “Дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх /Дархан ДЦС/ТӨХК” тендерийн Багц-1 дүгээр ажпын шалгаруулалтад оролцсон. Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар мэдэгдлээр тухайн тендерт шалгарч, гэрээ байгуулсан. 
           6.1.    Манай компани “*******” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар “Дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх /Дархан ДЦС/ТӨХК” тендерийн Багц-1 дүгээр тендерийн бичиг баримтыг 2024 оны 03 дугаар сарын 15-нд tender.gov.mn цахим худалдан авах ажиллагааны системд байршуулсан. “*******” ХХК нь өөрсдөө хүлээн зөвшөөрөөд тендерт оролцсон нь тендерийн бичиг баримтыг ойлгомжтой хууль ёсны гэж зөвшөөрөөд оролцсон гэж үзэж байна. Хэрвээ хууль ёсны бус ойлгомжгүй гэж үзэж байсан бол цахим системд байршуулсан тухайн үед Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах эрх нь бүрэн нээлттэй байсан. Дархан-Уул аймгийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерийн баримт бичгийн ТШ3.17.6-д техникийн тодорхойлолтод заасан шаардлагатай мэдээлэл ирүүлэх мөн нэмэлт мэдээлэл ирүүлж болно гэсэн шаардлагыг тавьсан байсан. Энэхүү шаардлагыг тус тус хангах зорилгоор манай компани өөрийн харилцагч “*******” агааржуулалтын тоног төхөөрөмжийн компаниас ирүүлсэн албан ёсны тамга тэмдгээр баталгаажуулсан тус бойлерийн тоног төхөөрөмжтэй холбогдох баримтыг баталгаат орчуулгын газраар орчуулж, тендерийн баримт бичиг илгээсэн болно. Энэхүү баримт бичгүүд нь бүгд тухайн компаниас гаргаж өгсөн зүйл байхгүйг үүгээр мэдэгдэж байна. Худалдан авах ажиллагааны газрын гаргасан гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж дэмжиж оролцож байна.” гэв. 

                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

     1.    “*******” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар, “Дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Дулааны цахилгаан станцын бойлерийн байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээг, Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаар мэдэгдлийг, “” ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Дулааны цахилгаан станцын бойлерийн байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх дугаартай тендерийн багц:1 дулааны солилцуурын төхөөрөмж нийлүүлэх” гэрээг тус тус хүчингүй болгуулах, “” дугаартай “дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” тендерийн багц 1: Дулааны солилцуурын төхөөрөмж нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгож, тендерийг дахин явуулахыг Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт даалгах” тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
        2.    Дархан-Уул аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар захирамжаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих “Дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог /цаашид үнэлгээний хороо гэх/ байгуулсан бөгөөд тус үнэлгээний хороо 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тендерийн баримт бичгийг боловсруулж, тендер хүлээн авах эцсийн хугацааг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутад байхаар тогтоосон байна. 
       3.    Үүнийг дагуу Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан дээрх багц 1 сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “*******” ХХК, гуравдагч этгээд “” ХХК-ууд тендерийн материалаа ирүүлсэн бөгөөд хариуцагч үнэлгээний хороо 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр сонгон шалгаруулалт хийж, гуравдагч этгээдийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн  гэж үзэн гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн ба Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 01 дүгээр гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлжээ. 

        4.    Хариуцагч Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар дээрх зөвлөмж, дүгнэлтийг хүлээн аваад 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ******* дугаар албан бичгээр гуравдагч этгээдэд гэрээ байгуулах эрх олгож, дүгээр албан бичгээр нэхэмжлэгчид тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй талаарх мэдэгдлийг тус тус хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч уг шийдвэрийг хүлээн аваад эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан байна.

         5.    Сангийн яамнаас нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хянан үзээд 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дугаар албан бичгээр Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт нэхэмжлэгчээс гаргасан 5 гомдлын 4 нь үндэслэлгүй, харин “*******” ХХК нь үзлэг туршилтын баталгаажуулалтын актыг дулаан солилцуурын төхөөрөмжийг үйлдвэрлэгдэж дууссаны дараа олгох боломжтой бөгөөд урьдчилан хавсарган ирүүлэх боломжгүй талаар гомдолд дурдсан байх тул “” ХХК нь үзлэг, туршилтын баталгаажуулалтын актыг ирүүлсэн нь боломжтой эсэхийг тодруулж, нягтлан үзэх нь зүйтэй, мөн чанар стандартын гэрчилгээг “” ХХК ирүүлээгүй тул тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж үзэн дээрх шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн дахин хийхийг даалгажээ. 
         6.    Улмаар Үнэлгээний хороо 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дахин үнэлгээ хийж, гуравдагч этгээдийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж үзэн гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөр огноолсон 05 дугаартай хурлын тэмдэглэлийг үйлдсэн байна. 

         7.    Ийнхүү захиалагч Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дугаар албан бичгээр “” ХХК-д сайн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч, гэрээ байгуулах эрх олгож буйг, дугаар албан бичгээр “*******” ХХК-д тендерийн баримт бичгийн зайлшгүй шаардлагатай дагалдах бичиг баримтыг Монгол хэл дээр байх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр тендерээс татгалзсаныг тус тус мэдэгдэж, захиалагч гуравдагч этгээдтэй 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын *******0705 дугаартай гэрээг байгуулсан бөгөөд үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй. 

          8.    Нэхэмжлэгчээс хариуцагч нарын шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ “...урьдчилан гаргаж өгөх боломжгүй буюу төхөөрөмжийг үйлдвэрлэсний дараагаар үйлдвэрлэгчээс өгдөг үзлэг туршилтын баталгаажуулалтын акт, зураг схем, үйлдвэрлэгчийн паспортыг шаардсан, гуравдагч этгээдээс гаргаж өгсөн туршилт баталгаажуулалтын тайлан нь өөр нэр төрлийн GS65A солилцуурын тайлан ирүүлсэн байхад үнэлсэн, гуравдагч этгээдийн орчуулж өгсөн баримтууд нь илт худал мэдээлэлтэй байхад дахин шалгаруулсан” гэж, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбарын үндэслэлээ “...орчуулга үнэн зөвийг хариуцагч нар мэдэх боломжгүй, Сангийн яамны албан бичгийг хүлээн аваад захиалагчаас туршилт баталгаажуулалтын актыг хэрхэн ойлгох талаар тодруулсны үндсэн дээр дахин үнэлгээг хийсэн, хуурамч, илт худал бичиг баримт бүрдүүлж өгсөн гэж үзэж байгаа бол энэ талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлсэн баримт байхгүй, нэхэмжлэгч тендерийн баримт бичигт заасан бусад шаардлагыг мөн хангаагүй тул түүний эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэх зүйл байхгүй” гэж, гуравдагч этгээдээс “...эрх бүхий орчуулгын товчоогоор үйлдэрлэгч компаниас ирүүлсэн баримтуудыг орчуулж өгсөн, үйлдвэрлэгчийн өмнө хийж байсан ижил төстэй бүтээгдэхүүний туршилт баталгаажуулалтын актыг өгсөн, үүнийг тендерийн баримт бичигт зөвшөөрсөн” гэж тус тус тайлбарлан маргасан. 
          9.    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална”, 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана” гэж тус тус заасны дагуу хариуцагч үнэлгээний хороо тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж, захиалагч буюу хариуцагч Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар баталсан байна. 
         10.    Хариуцагч ирүүлсэн тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг тодруулбал чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан эсэх, техникийн тодорхойлолтод заасан зайлшгүй шаардлагатай дагалдах бичиг баримтаас бусад хэсэг нь нийцсэн эсэхийг хянан үзсэн үнэлгээтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй болно. 

          11.    Харин маргаж буй бараа худалдан авах тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 20.1-д “...техникийн тодорхойлолтод заасан зайлшгүй шаардлагатай дагалдах бичиг баримт/-ыг заавал ирүүлнэ”, техникийн шаардлага хавсралт №1-н 4-д зайлшгүй шаардлагатай дагалдах бичиг баримт: дагалдах баримт бичиг “үйлдвэрлэгчийн паспорт, заавар: монгол хэлээр, үзлэг, туршилт баталгаажуулалтын акт: монгол хэлээр, үйлдвэрлэгчийн чанарын стандартын сертификат, зураг, сем: монгол хэлээр” шаардлагатай эсэх: бүгд тийм” гэж тусгагдсан бөгөөд нэхэмжлэгч зураг схемыг тендерийн баримт бичигт ирүүлсэн боловч монгол хэлээр ирүүлээгүй ба үүнтэй маргаагүй. 
      12.    Үзлэг, туршилтын баталгаажуулалтын акт, үйлдвэрлэгчийн чанарын стандартын сертификатын хувьд нэхэмжлэгчээс “урьдчилан гаргаж өгөх боломжгүй” гэж тайлбарлан маргах боловч тэрээр дээрх тендер шалгаруулалтын баримт бичгийг хүлээн аваад эрх бүхий байгууллагад уг асуудлаар гомдол гаргаагүй, уг баримт бичгийг хүлээн зөвшөөрч тендер сонгон шалгаруулалтад оролцсон, түүнчлэн захиалагчаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан асуудлаар тодруулга авах хүсэлтийг захиалагчид тендерийн нээлтээс ажлын таваас доошгүй өдрийн өмнө бичгээр гаргаж болно” гэж заасны дагуу тодруулга авах эрхтэй байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй атлаа хариуцагч нэхэмжлэгчийн тендер шалгаруулалтаас татгалзсан шийдвэр гаргасны дараа дээрх үндэслэлээр маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй юм. 

       13.    Мөн нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн тендерийн баримт бичигт ирүүлсэн чанар стандартын гэрчилгээ, хяналт шалгалтын тайлан, шинжилгээний тайлан, аж ахуйн нэгжийн гэрчилгээ зэрэг баримтуудыг илт худал мэдээлэл агуулсан баримтыг ирүүлсэн гэж тайлбарлан орчуулгын товчоогоор орчуулан шүүхэд ирүүлсэн /хавтаст хэргийн 228-237 хуудсанд авагдсан/ нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад нэр томьёо, нэршлийн хувьд зөрүүтэй боловч доторх агуулгын хувьд ижил байх төдийгүй эрх бүхий байгууллагаас орчуулгыг алдаатай, худал орчуулсан гэдгийг тогтоосон баримт байхгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна” гэж заасны дагуу оролцогч баримт бичгийн үнэн зөвийг хариуцах үүрэгтэй байх тул хариуцагчийн гуравдагч этгээдийг зайлшгүй шаардлагатай дагалдах бичиг баримтыг ирүүлсэн гэж үнэлснийг буруутгах үндэслэлгүй байна.
       14.    Хариуцагч Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар албан бичгийг хүлээн аваад захиалагчаас тодруулга авч, үзлэг, туршилтын баталгаажуулалтын акт, үйлдвэрлэгчийн чанарын стандартын сертификатын хувьд юуг ойлгох талаар тодруулахад “...өмнө иймэрхүү бүтээгдэхүүнийг чанартай хийж байсан гэдгийг нотлох зорилготой” гэж тайлбарласны дагуу тендерийн баримт бичгийг хянан үзээд үргэлжлүүлэн дахин үнэлгээ хийсэн гэж тайлбарласан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана” гэж заасны дагуу тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь захиалагч, үнэлээний хоороны хооронд хийгдэх ажиллагаа бус захиалагч уг асуудлаар оролцогчоос бичгээр тодруулга авах ажиллагаа юм. 
       15.    Хариуцагч нар Сангийн яамны дээрх албан бичгийг хүлээн аваад үргэлжлүүлэн тендерийг дахин үнэлэхдээ оролцогч нараас тодруулга авч, тэгш боломжийг олгоогүй нь буруу боловч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар хуулийн этгээдийн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байвал нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх учиртай. 
Гэтэл туршилтын баталгаажуулалтын акт, үйлдвэрлэгчийн чанарын стандартын сертификатыг нэгэнт нэхэмжлэгчээс гаргаж өгөх боломжгүй гэж маргаж байгаа энэ тохиолдолд түүнийг тодруулсан ч үр дүнгүй төдийгүй техникийн шаардлага хавсралт №1-н 4-д зайлшгүй шаардлагатай дагалдах бичиг баримт: дагалдах баримт бичиг “зураг, сем: монгол хэлээр” гэснийг хангаагүй тул түүний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна. 
        16.    Нэхэмжлэгчээс гаргасан “...гуравдагч этгээдээс гаргаж өгсөн туршилт баталгаажуулалтын тайлан нь өөр нэр төрлийн GS65A солилцуурын тайлан ирүүлсэн байхад үнэлсэн” гэх үндэслэлийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардаж болох бөгөөд хэдийгээр хариуцагч уг баримтыг шаардаагүй байхад гуравдагч этгээдээс техникийн тодорхойлолтод заасан төхөөрөмжтэй дүйцэхүйц солилцуурын туршилт, баталгаажуулалтын тайлан ирүүлснийг хариуцагч үнэлснийг буруутгах боломжгүй юм. 
        17.    Иймд оролцогч нараас ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу хянан үзэж, 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу үнэлж, 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу хамгийн сайн тендер ирүүлсэн гуравдагч этгээдэд гэрээ байгуулах эрх олгож, нэхэмжлэгчээс ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж татгалзаж, 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу захиалагч гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан хариуцагч нарын үйл ажиллагаа хуульд нийцсэн байх тул “*******” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 
            1.    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг тус тус баримтлан “*******” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар, “Дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Дулааны цахилгаан станцын бойлерийн байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээг, Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаар мэдэгдлийг, “” ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Дулааны цахилгаан станцын бойлерийн байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх дугаартай тендерийн багц:1 дулааны солилцуурын төхөөрөмж нийлүүлэх” гэрээг тус тус хүчингүй болгуулах, “” дугаартай “дулааны цахилгаан станцын бойлерын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” тендерийн багц 1: Дулааны солилцуурын төхөөрөмж нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгож, тендерийг дахин явуулахыг Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 
           2.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 
             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 
    


                                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ө.МӨНХ-ЭРДЭНЭ