Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2024/01032

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2024/01032

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************** оршин суух, ****************

Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00969/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **************, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ********** шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1969 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. 1977 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр 10-н жилийн дунд сургуульд элсэн суралцаж 1985 онд 8 дугаар анги төгссөн. Дархан-Уул аймгийн Техник мэргэжлийн сургуульд 1985 онд элсэн суралцаж 1988 онд барилгын мужаан мэргэжлээр төгссөн.

Би 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цэргийн албанд татагдаж 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цэргээс халагдсан. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд амьдрахаар ирээд 1990 оны 11 дүгээр сард 50 төлөг авч 1992 оны хавар хүртэл маллаж байсан. Миний бие хавтаст хэрэгт авагдсан баримтын хэмжээгээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоё.

Иймд миний Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн Чанарын бригадад 1991 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. ********** миний бие байгаа баримтаараа ажиллаж байсан байдлаа тодорхойлуулна. Миний малчнаар ажиллаж байсан талаар нотлох баримтууд олдохгүй байгаа учраас хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хүсэлтийн шаардлагаа багасгасан. Миний аав *******гэж хүн байсан. Гал түймрийн улмаас амь насаа алдсан. 1982-1983 оны үед манай ээж ****** нь ***** гэх хүнтэй гэр бүл болж байсан. Миний иргэний үнэмлэхийн овог Даваасүрэн юм. Малын А данс болон зарим бичиг баримтад **************** гэж хойд ааваар овоглосон байдаг...гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ********* ******** албан бичиг, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн ************ дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ************* бүртгэлийн дугаартай архивын лавлагаа, Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 85 дугаартай Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийг хувьчлах тухай тогтоолын архивын хуулбар, 1990-2000 онд ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцуулсан тухай №1710000249 дугаартай баталгаажилтын хуудасны хуулбар, өмгөөлөгч авах тухай хүсэлт (хх-ийн 2-9, 65 дугаар тал),

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр *********** нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн (хх-ийн 45-48 дугаар тал).

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 30/1044 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд (хх-ийн 21-24 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ******* дугаартай албан бичгээр ирүүлсэн **********-ийн үүсэн байгуулагдсан болон татан буугдсан талаарх баримтын архивын хуулбарууд (хх-ийн 30-34 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн Тосонцэнгэл сумын Ардын Зориг нэгдэлд 1991 онд ажиллаж байсан ********* 1991 оны цалингийн лавлагаа, цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, (хх-ийн 37-40 дүгээр тал),

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч ********** дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах болсон.

Иймд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн Чанарын бригадад 1991 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч ********** өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч ********** нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн Чанарын бригадад 1991 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын ************дугаар албан бичгээр ирүүлсэн ********** 1991 оны 5 дугаар сарын цалин хөлсний лавлагаа, мөн хугацааны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар (хх-ийн 37-38, 40 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Тушаах нь: 1.************ овогтой Мөнхдалай нарыг түр 1991 оны 4-р сарын 10-наас эхлэн чанарын бригадад ажилчнаар томилон ажиллуулсугай.... гэх бичилтэй 20 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар (хх-ийн 39 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд **********ы Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн Чанарын бригадад 1991 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар ажиллаж байдлыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч **********ы ажилд томилсон тушаал, цалин хөлсний баримт зэрэгт түүнийг хойд эцэг Пүрэвдоржоор овоглосон бичилттэй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Миний аав Даваасүрэн гэж хүн байсан. Гал түймрийн улмаас амь насаа алдсан. 1982-1983 оны үед манай ээж ********** гэх хүнтэй гэр бүл болж байсан. Миний иргэний үнэмлэхийн овог Даваасүрэн юм. Малын А данс болон зарим бичиг баримтад *******

Гэрч ****** ...**********ы аав ****** нь бага байхад нь нас барсан. Галваагийн Пүрэвдорж нь **********ы ээж Цоозоотой 1982, 1983 оны үед гэр бүл болчихсон байсан. Г.Пүрэвдорж нь **********ы хойд эцэг нь байгаа юм. Г.Пүрэвдорж нь миний мэдэхээр ...1987 оны үеэс Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байсан юм .... гэх мэдүүлэг (хх-ийн 45-46 дугаар тал),

Гэрч ******* нь **********ы ээж ******* сууж байсан юм. ******** нь **********ы хойд аав нь болж байгаа юм.... гэх мэдүүлэг (хх-ийн 47-48 дугаар тал) зэргээр тогтоогдож байна.

Иймээс Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын ******** дугаар албан бичгээр ирүүлсэн ********* 1991 оны 5 дугаар сарын цалин хөлсний лавлагаа, мөн хугацааны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаартай Ажилд томилох тухай тушаал зэрэгт ********** гэж бичигдсэн баримтуудыг нэхэмжлэгчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлсэн болохыг дурдав.

**********д холбогдох ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Тус аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1989-1993 оны тушаал манай архивд шилжиж ирээгүй тул **********д холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй ******** дугаар албан бичиг (хх-ийн 6 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн ********* өдрийн Тус аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1990-1993 оны тушаал манай архивд шилжиж ирээгүй тул **********д холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй 11/812 дугаар албан бичиг, (хх-ийн 35 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Тус аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1990-1992 оны тушаал манай архивд шилжиж ирээгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй ***** дугаар албан бичиг (хх-ийн 36 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Тус газрын архивт Ардын зориг нэгдлийн даргын 1990-1991 онуудын цөөн тушаал хадгалагдаж үлдсэн байдаг ба холбогдох баримтаас шүүж үзэхэд 1990 оны 75 дугаар тушаал, 1992 оны 18 дугаар тушаал архивт байхгүй байна. гэх бичилттэй ***** дугаар албан бичиг (хх-ийн 41 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Тус газрын архивт Ардын зориг нэгдлийн даргын 1990-1991 онуудын цөөн тушаал хадгалагдаж үлдсэн байдаг ба 1990 оны хамгийн сүүлийн тушаал нь 49 дугаараар дууссан байна. 1990 оны 45, 49 дүгээр тушаалыг хавсралтаар хүргүүлэв. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №45 дугаартай Ажилд авах ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №49 дугаартай Ажилд авах ба ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 42-44 дүгээр тал)

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Тус сумын захиргааны барилга 1997 онд шатсаны улмаас архивын холбогдох баримт шатаж устсан, Ардын зориг ХХК-ын цалин хөлсний баримт архивт байдаггүй тул Ардын зориг ХХК-нд 1991-1993 онуудад малчнаар ажиллаж байсан **********д холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. гэх бичилттэй 1/34 дүгээр албан бичиг (хх-ийн 5 дугаар тал), нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч ********* БХЯ-ны сайдын 1988.09.29-ний өдрийн н/524 дугаар тушаалаар Дархан хотоос 1988.10.16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 110 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990.10.11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990.10.16-ны өдөр 647341 дугаарын цэргийн батлахтай халагдсан талаарх бичилттэй Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн №1248 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар (хх-ийн 4 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэл 1991 онд, Ардын Зориг ХК 1992 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно. 1991 он ХН-ийн дугаар: 15, Хуудасны дугаар :13, 1992 он ХН-ийн дугаар:17, Хуудасны дугаар: 20-74. Тосонцэнгэл сумын Дэлгэрхаан ББХК 1993, 1994 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэвэрийн санд төлж байсан холбогдолтой баримт байхгүй болно. гэх бичилттэй 545 бүртгэлийн дугаартай архивын лавлагаа (хх-ийн 7 дугаар тал),

Нэхэмжлэгч ********** нь 1994 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх бичилттэй №1710000249 дугаартай Баталгаажилтын хуудасны хуулбар (хх-ийн 51 дүгээр тал) зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч **************ы Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн Чанарын бригадад 1991 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч **********ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  С.ОЮУНЖАРГАЛ