Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2024/01034

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2024/01034

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ***********

Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00994/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ********** шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Хөвсгөл аймгийн Ханх суманд 1963 онд төрсөн. Хөвсгөл аймгийн Ханх сумын Ерөнхий боловсролын сургуульд 1971 онд элсэн суралцаж 1979 онд 8 дугаар анги төгссөн. Түүний дараа 1979 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Дамжлага баазад ачигч, буулгагчаар ажилд орж ажиллаж байгаад 1982 оны 6 дугаар сард Барилгын цэргийн 023 дугаар ангид цэргийн албанд татагдан цэрэгт яваад 1985 онд цэргээс халагдаж ирсэн. 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Нефть баазын харьяа Ханх нефть агуулахад ачигч буулгагчаар ажилд орсон. Ингэж ажиллаж байгаад 1990 онд миний ажиллаж байсан газар татан буугдсан. 1991 онд Нефть агуулахын манаачаар ажилд ороод 1995 оны 3 дугаар сар хүртэл ажилласан. Миний ажилласан жил дутсан. Мөн зарим онуудын баримт дутуу учир шүүхэд хандсан.

Иймд миний Хатгалын Нефть баазын харъяа Турт дахь Нефть агуулахад 1987 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг дуустал ачигч буулгагчаар, Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазын Ханх агуулахад 1993 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ачигч буулгагч, манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаараа өнөөдөр ажилласан байдлаа тогтоолгоод дахин нэхэмжлэл гаргана. Би 1979-1982 онуудад Дамжлага баазад ажиллаж байсан юм. Цэргээс ирээд Нефть баазад ажилд орсон. Энэ байгууллага нь хоёр өөр байгууллага юм. Энд хүнээр бичүүлэхэд нарийн ялгааг нь гаргаагүй бичсэн байна. Би нэхэмжлэлээ өмгөөлөгчөөр бичүүлсэн...гэв

 

Нэхэмжлэгчээс *********** дугаартай 1988 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн даргаас нээж олгосон Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ********** 1987 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Турт нефть агуулахаас нээж олгосон ********* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тодорхойлолт гэх толгой бичвэр бүхий Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багт байрлах Туртын дамжлага баазын аж ахуйн агуулах 1992 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шатаж 15122 төгрөгний хохирол учирсан нь үнэн болохыг тодорхойлов гэх бичилттэй гал түймрийн улсын хяналтын байцаагч ******** тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 11/781 дугаартай албан бичиг, Хатгалын нефть баазын харъяа Турт дахь нефть агуулахын даргын ****** дугаартай Ажилд авах тухай тушаалын архивын хуулбар, Хатгалын нефть баазын харъяа Турт дахь нефть агуулахын даргын ********* дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймаг дахь нефть хангамжийн баазын даргын ********** дугаартай Тэтгэмж олгох тухай тушаалын архивын хуулбар, Нефть баазад ажиллаж байсан ******** цалингийн тодорхойлолт, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт ************ өдрийн Батлан хамгаалахын төв архивын Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагааны хуулбар, ******* 1987 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Турт нефть агуулахаас нээж олгосон ******** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, гэрч асуулгах тухай хүсэлт зэргийг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 4-14, 29-53, 77 дугаар тал)

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр ******** нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 73-76 дугаар тал),

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ****** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хх-ийн 54-57 дугаар тал),

Хөвсгөл аймгийн архивын тасгийн **** дугаартай албан бичгээр ирүүлсэн Хатгалын нефть баазын харъяа Турт дахь нефть агуулахын даргын 1987 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн №01 дугаартай Ажилд авах тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 63-64 дүгээр тал),

Хатгалын нефть баазын харъяа Турт дахь нефть агуулахын даргын *********** дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 65 дугаар тал),

Хөвсгөл аймаг дахь нефть хангамжийн баазын даргын *******дугаартай Хөрөнгө зарлах тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, (хх-ийн 66-67 дугаар тал),

Хөвсгөл аймаг дахь нефть хангамжийн баазын даргын ********* дугаартай Тэтгэмж олгох тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 68 дугаар тал),

Хөвсгөл аймгийн архивын тасгийн ******* дугаартай албан бичгээр ирүүлсэн ******* Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазын 1987-1990 оны цалингийн хүснэгт, (хх-ийн 69-70 дугаар тал),

Батлан хамгаалахын төв архивын даргын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №459 дугаартай албан бичгээр ирүүлсэн **********ын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбар зэргийг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн, (хх-ийн 71-72 дугаар тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч ********** дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний ажилласан жил дутсан. Мөн зарим онуудын баримт дутуу учир шүүхэд хандсан.

Иймд Хатгалын Нефть баазын харъяа Турт дахь Нефть агуулахад 1987 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг дуустал ачигч буулгагчаар, Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазын Ханх агуулахад 1993 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ачигч буулгагч, манаачаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч ********** өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч ********** нь Хатгалын Нефть баазын харъяа Турт дахь Нефть агуулахад 1987 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг дуустал ачигч буулгагчаар, Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазын Ханх агуулахад 1993 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ачигч буулгагч, манаачаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн ************* дугаар албан бичгээр ирүүлсэн овог гэх хэсэгт *********, байгууллага гэх хэсэгт Нефть бааз, 1987 оны 2-6, 1998 оны 1-7, 9, 12 сар, 1989 оны 1, 3 сар, 1990 оны 01 сарыг дуусталх хугацааны цалин хөлсний тодорхойлолт (хх-ийн 69-70 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 11/891 дугаар албан бичгээр ирүүлсэн Хатгалын Нефть баазын харъяа Турт дахь Нефть агуулахын даргын 1987 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн ...1.Ханх хорооны АДХ гүйцэтгэх захиргааны ҮЭ-ийн хорооны зөвшөөрснөөр өөрийн нь өргөдлийг үндэслэж ажилчдын хурлын протоколоор хэлэлцэж баталсан Ханх хорооны 2-р хэсгийн харъяа ********. 3-р хэсгийн ********* нарыг үндсэн ажилчнаар 1987 оны 1-р сарын 26-аас эхлэн ачигч буулгагчаар томилсугай.... гэх бичилттэй Ажилд авах тухай 01 дугаартай тушаалын хуулбар (хх-ийн 10, 63-64 дүгээр тал),

Хатгалын Нефть баазын харъяа Турт дахь Нефть агуулахын даргын 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн ...1.Доорх албан тушаалын ажилчдыг 1990 онд гадаадаас авах өтгөн тос гэрээлэгдээгүй тул орон тооноос хасаж 5-р сарын 4-нөөс тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй. 2. Ачигч буулгагч Даваагийн Нямболд... гэх бичилттэй Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 13 дугаартай тушаалын хуулбар (хх-ийн 11, 65 дугаар тал),

Хөвсгөл аймаг дахь нефть хангамжийн баазын даргын 1993 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн ...Тушаах нь: Шинэ жилийн баярыг тохиолдуулан 1 ширхэг бэлгийг 482 төгрөг, 67 мөнгөөр үнэлж нийт 132 ажиллагсадад 63712 төгрөгийг зарцуулж зарлага болгон Эдийн засаг, Нийгэм хангамжийн Сангаас гаргахыг Ерөнхий санхүүч /Н.Сэр-Од/-д зөвшөөрч хавсралтаар баталсугай гэх тушаалын хавсралтын 129 дэс дугаарт нэрс гэх хэсэгт Нямболд, албан тушаал гэх хэсэгт Ачигч буулгагч.... гэх бичилттэй Хөрөнгө зарах тухай 97 дугаартай тушаалын хуулбар тус тушаалын хавсралтын хуулбар (хх-ийн 66-67 дугаар тал),

Хөвсгөл аймаг дахь нефть хангамжийн баазын даргын 1995 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ...Тушаах нь: Ханх агуулахын манаач ***********, ******* нартай Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тул 1 сарын цалинтай тэтгэмж олгож зохих фондоос зарцуулахыг Ерөнхий санхүүч /Н.Цэрэндорж/-д зөвшөөрсүгэй... гэх бичилттэй Тэтгэмж олгох тухай 21 дугаартай тушаалын хуулбар (хх-ийн 12, 68 дугаар тал),

Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 459 дугаар албан бичгээр ирүүлсэн овог нэр гэх хэсэгт *******, сар, өдөр, нас гэх хэсэгт 1963-12-2, нийгмийн байдал гэх хэсэгт сэхээтэн, яс үндэс гэх хэсэгт Буриад, үндсэн захиргаа гэх хэсэгт Хөвсгөл Ханх сум, юуны гишүүн гэх хэсэгт бус, хэдэн оноос хаана ямар ажил хийж байсан гэх хэсэгт 1979 онд дамжлага баазад ажиллаж байсан, ямар мэргэжилтэй гэх хэсэгт үгүй, ямар курс төгссөн гэх хэсэгт үгүй, ах дүү төрөл, садан хэдэн настай, хаана ямар гэх хэсэгт ам бүл 8, эцэг Даваа 61 настай, усан замын газар ня-бо, эх **********47 настай, цэцэрлэгт тогооч, ах 5-17 насны 5 дүүгийн хамт, ямар сургууль, курс төгссөн гэх хэсэгт 1979 ондп Ханхын 8 жилийг төгссөн, ах, дүү, төрөл садан, хэн хэн хэдэн настай, хаана ямар ажилтай гэх хэсэгт ах Тогоо, 24 настай, Улаанбаатар хотод жолооч хийдэг гэх бичилттэй Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбар (хх-ийн 71-72 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ******** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, ********* Ажилладаг гэх хэсэгт Нефвийн агуулах, ажилд орсон он гэх хэсэгт 1986, эрхэлдэг ажил гэх хэсэгт нормчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1986, оршдог сум, район гэх хэсэгт Ханх, Бүртгэгчийн нэр гэх хэсэгт Г*********** он, сар, өдөр гэх хэсэгт 1988.09.21... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 54-57 дугаар тал),

гэрч ******* ...********** нь 1987 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны харъяа, Ханхын нефьт баазад ачигч буулгагчаар ажилд ороод, намайг 1991 онд тэтгэвэрт гарах хүртэл ажиллаад үлдсэн юм. Би Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны харъяа, Ханхын нефьт баазад нярав ажилтай байсан. Нямболдын аав нь Даваа гэж хүн байсан. Тэрээр Ханхын нефьт баазын дарга ажилтай хүн байсан. Харин Нямболдын ээжийг Цэрэндулам гэдэг, тэрээр Ханхын дамжлага баазад үйлчлэгч хийдэг байсан. Цэдээгийн Бавуудорж, Тэрбишийн Мижид, Дашнямын Одон нар нь бүгд л Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны харъяа, Ханхын нефьт баазад ачигч буулгагчаар ажилладаг байсан. Тухайн үед Оросоос 200 литрийн савтай тос, масло ирэх үед бүгд ачигч буулгагч хийдэг байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 73-76 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд **********ын Хатгалын Нефть баазын харъяа Турт дахь Нефть агуулахад 1987 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг дуустал ачигч буулгагчаар, Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазын Ханх агуулахад 1993 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ачигч буулгагч, манаачаар тус тус ажиллажбайсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч **********од холбогдох ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Тус аймгийн Ханх сумын дамжлага баазын даргын тушаал болон цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй, Хатгалын нефть баазын харъяа Турт дахь агуулахын даргын 1990 оны тушаал шүүж үзэхэд **********ыг ажилд томилсон тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй 11/781 дугаар албан бичиг (хх-ийн 9 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазын 1979-1983, 1991-1993 оны цалингийн цэс шүүж үзэхэд **********той холбоотой баримт байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй 11/958 дугаар албан бичиг (хх-ийн 83 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тус аймгийн Нефть баазын даргын 1991-1992 оны тушаал, Хатгал сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1991-1992 оны захирамж, Ханх сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1991-1992 оны захирамж шүүж үзэхэд **********той холбоотой баримт байхгүй, Ханх дахь Нефть баазын баримт, Хатгал дахь Нефть баазын даргын 1991 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар тушаал тус тус манай архивд шилжиж ирээгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй 11/963 дугаар албан бичиг (хх-ийн 87 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Хөвсгөл аймгийн Ханх дахь Дамжлага баазын баримт манай архивд шилжиж ирээгүй тул **********од холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй 11/971 дугаар албан бичиг (хх-ийн 88 дугаар тал), нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ********** БХЯ-ны сайдын 1982.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1982.06.21-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 023 дугаар ангид алба хааж, БЦЕГ-ын даргын 1985.08.03-ны өдрийн 292 дугаар тушаалаар 1985.08.10-ны өдөр 525742 дугаарын цэргийн батлахтай халагдсан талаарх бичилттэй Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар хавтаст хэрэгт авагдсан болно. (хх-ийн 14 дүгээр тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ***********ын Хатгалын Нефть баазын харъяа Турт дахь Нефть агуулахад ********* өдрийг дуустал ачигч буулгагчаар, Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазын Ханх агуулахад 1993 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ачигч буулгагч, манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч **********ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЖАРГАЛ