Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 147/ШШ2024/00292

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... багийн ... тоотод оршин суух, утас ..., ******* овогт *******н *******гийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... багийн ... тоотод оршин суух, утас ..., ******* овогт *******гийн *******т холбогдох,

 5,800,000 (Таван сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч П.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Автомашины засвар болон автомашин худалдан авсан үнийн зөрүү 5,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: П.*******гийн нэхэмжилсэн 5,800,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Ямар нэгэн маргах зүйлгүй гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Г.*******т холбогдуулан 5,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Хариуцагч Г.******* нь 5,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,750 төгрөгийн тал хувь 53,875 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 53,875 төгрөгийг хариуцагч Г.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч П.*******д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч П.*******гийн хариуцагч Г.*******аас 5,800,000 (Таван сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* биелүүлэхээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,750 төгрөгийн тал хувь 53,875 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 53,875 төгрөгийг хариуцагч Г.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч П.*******д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

ШҮҮГЧ                       П.БОЛОРМАА