Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2024/00869

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2024/00869

Дорнод аймаг

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                                                 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч:  ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******,

Хариуцагч: ******* регистрийн дугаартай, овогт гийн нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,912,198 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* миний бие нь “Гялс финанс” ХХК-ийг 2015 онд Дорнод аймагт үүсгэн байгуулж, барьцаат зээлийн газрын үйл ажиллагаа явуулж байна.

            Манай компанийн Хэрлэн суманд байрлах салбараас Б.*******, Ё. нар нь 2,500,000 төгрөгийн зээлийг 2023 оны 03 дугаар сарны 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 12 сарын хугацаатайгаар сарын 3,9 хувийн хүү тохиролцон авсан.

            Зээлийн гэрээ байгуулагдснаас хойш үндсэн зээлд 684,782 төгрөг, хүү 395,218 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр дууссан болно.

            Хариуцагч Б.*******, Ё. нараас үндсэн зээлийн үлдэгдэл 1,815,218 төгрөг, зээлийн хүү 811,764 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 285,216 төгрөг, нийт 1,912,198 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

     Хариуцагч Б.*******, Ё. /утас: 86204173, 88204173/ нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* овогтой ******* миний бие нь Гялс финанс ХХК-д өр зээл, хүү алдангий төлж чадахгүй. Юуны өмнө энэ байгууллагыг шалгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад нь өгсөн байгаа. Эрхээ аваагүй, татвар төлдөггүй, санхүүгийн зохицуулах хороонд ямар ч бүртгэлгүй байж хүмүүст зээл олгож, алданги, хүү нэхэж байгаа нь хууль бус юм. ...Гялс финанс ХХК-д өр зээл, хүү алданги төлж чадахгүй гэжээ.

Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б.*******, Ё. нарын байгуулсан эвлрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Д.******* миний бие нэхэмжлэлийн шаардлагаасаа 548,490 төгрөг нэхэмжлэхээсээ татгалзаж, үлдэгдэл 2,363,708 төгрөгийг хариуцагч Б.*******, Ё. нараас гаргуулах, дээрх төлбөрийг хариуцагч нар нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн сар бүр 400,000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрлээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь тус шүүхэд хариуцагч Б.*******, Ё. нарт холбогдуулан “2,912,198 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. (хх 1 тал)

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,912,198 төгрөгөөс 548,490 төгрөгийг гаргуулахаас татгалзан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2,363,708 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.*******, Ё. нар нь бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.  

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,545 төгрөгөөс 30,772.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 30,772.5 төгрөгийг, хариуцагч Б.*******, Ё. нараас улсын тэмдэгтийн хураамжид 26,384.5 төгрөг /2,363,708 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******ад олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б.*******, Ё. нар нь нэхэмжлэгч Д.*******ад 2,363,708 /хоёр сая гурван зуун жаран гурван мянга долоон зуун найм/ төгрөгийг төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,545 төгрөгөөс 30,772.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 30,772.5 /гучин мянга долоон зуун далан хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Б.*******, Ё. нараас улсын тэмдэгтийн хураамжид 26,384.5 /хорин зургаан мянга гурван зуун наян дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******ад олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдгдсүгэй.        

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Г.ЖАРГАЛТУЯА