Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2024/00870

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2024/00870

Дорнод аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч: ******* регистрийн дугаартай, “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******гийн *******д холбогдох,

            “Зээлийн гэрээний үүрэгт 21,741,226.86 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.******* нь 20,732,395.63 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар, онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан. … Зээлийг олгосноос хойш 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлд 1,808,145.82 төгрөг, зээлийн хүүд 826,778.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,019.77 төгрөгийг төлсөн. ... Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 1470090872 тоот зээлийн гэрээний холбогдох заалтын дагуу гэрээг цуцалж төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 18,913,249.81 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар хүү 2,732,734.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 95,242.46 төгрөг, нийт 21,741,226.86 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.******* /утас 99611626 99511525/ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  С.******* миний бие *******наас 2023 оны 9 сард 20,723,395.63 төгрөг зээлээр авсан нь үнэн. Зээл авсны дараа гэр бүлээс ганцаараа орлоготой тул цалин хүрэлцэхгүй зээлээ төлж чадаагүй. Одоо нэхэмжилж буй 21,741,226.86 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин төлөхдөө сард 800,000 төгрөг төлөх байдлаар барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

            Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч С.*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 21,741,226.86 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ. 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,000 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 133,328 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 133,328 төгрөг, илүү төлсөн 1,344 төгрөг, нийт 134,672 төгрөгийг, хариуцагч С.*******гээс 133,328 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч “*******” ХК-ийнЗээлийн гэрээний үүрэгт 21,741,226.86 /хорин нэгэн сая долоон зуун дөчин нэгэн мянга хоёр зуун хорин зургаан төгрөг наян зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,000 төгрөгийн 50 хувь болох 133,328 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 134,672 /нэг зуун гучин дөрвөн мянга зургаан зуун далан хоёр/ төгрөгийг төсвийн орлогоос, 113,328 /нэг зуун арван гурван мянга гурван зуун хорин найм/ төгрөгийг хариуцагч С.*******гээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Г.ЖАРГАЛТУЯА