Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Паламын Амаржаргал |
Хэргийн индекс | 116/2024/0015/З |
Дугаар | 116/ШШ2024/0013 |
Огноо | 2024-07-18 |
Маргааны төрөл | Газар, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 116/ШШ2024/0013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: , ын /РД: /,
Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга нарын хоорондын
“Дорнод аймгийн Хэрлэн сумын багийн нутаг дэвсгэрт 2-р гудамжны *******Б тоот хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 200м2 газарт “” ХХК-ийн захиалгаар “” ХХК-аар гүйцэтгүүлэх худалдаа нийтийн үйлчилгээний газар төв цогцолбор бүхий барилгыг шинээр барих, барилга эхлэх зөвшөөрөл олгохгүй байгаа Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, барилгын ажлын зөвшөөрөл олгохыг даалгах”-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Б. нь Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан, “Дорнод аймгийн Хэрлэн сумын багийн нутаг дэвсгэрт 2-р гудамжны ******* “Б” тоот хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 200м2 газарт “” ХХК-ийн захиалгаар “” ХХК-аар гүйцэтгүүлэх худалдаа нийтийн үйлчилгээний газар төв цогцолбор бүхий барилгыг шинээр барих, барилга эхлэх зөвшөөрөл олгохгүй байгаа Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, барилгын ажлын зөвшөөрөл олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/747 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар Хэрлэн сумын багийн нутаг дэвсгэрт 2 гудамжны *******б тоотын 200м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшигч ******* овогтой ******* //-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг овогтой /8/-т худалдаа үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлжээ[1].
2.2. Б.т дээрх захирамжийг үндэслэн ...Хэрлэн сумын багийн нутаг дэвсгэрт 2 гудамжны *******б тоотын 200м2 газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалтаар 8 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-******* дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон.[2]
2.3. Иргэн Т.******* нь 2023 оны 07 дугаар сарын 05, 2024 оны 01 дүгээр сарын 22, иргэн Б. нь 2024 оны 01 дүгээр сарын 31, 02 дугаар сарын 29, 03 дугаар сарын 13-ны өдрүүдэд Дорнод аймгийн Засаг даргад хандан “...Дорнод аймгийн Хэрлэн сумын багийн нутаг дэвсгэрт 2-р гудамжны *******Б тоот хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 200м2 газарт “” ХХК-ийн худалдаа нийтийн үйлчилгээний газар төв цогцолбор бүхий барилгыг шинээр барих, барилга эхлэх зөвшөөрлийн гэрчилгээг олгож өгнө үү” гэх өргөдөл гаргасан байна.[3]
2.4. Нэхэмжлэгч Б.ээс Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.[4]
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Б. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/747 тоот захирамжаар Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2-р гудамжны *******б тоот хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 200м2 газрын Худалдаа, нийтийн үйлчилгээний газар төв цогцолборын зориулалтаар 8 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гарч, эрхийн улсын бүртгэлийн Э-******* дугаарт бүртгэгдэж цахим гэрчилгээ олгогдсон. Уг газрыг өмнө нь иргэн Т.******* эзэмшиж байсан бөгөөд, дээрх захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2022 оны А/204 дүгээр захирамжийг цуцалж, Т.******* газар эзэмших цахим ******* дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцсон.
Уг 200м2 газрыг иргэн Т.******* эзэмшлийнх байх цаг хугацаанаас эхлэн манай гүйцэтгэгч “” ХХК нь захиалагч “” ХХК-ний захиалгаар тус компанийн үйлчилгээ, оффисын зориулалт бүхий барилга байгууламжийг шинээр барих зорилгоор тодорхой хугацаанд хууль журмын дагуу бүхий л холбогдох баримт бичгийг бүрдүүлж тус тус төрийн байгууллагуудаар шат дараалалтайгаар шийдвэрлүүлж бүрдлийг бүрэн хангасан. Мөн Т.*******тэй 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Аж ахуй нэгж байгууллагад газар ашиглуулах гэрээ”-г байгуулж тус газрыг дээрх зориулалтаар ашиглах эрхтэй болж байсан. Ингээд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу барилгын ажлыг эхлэх зөвшөөрлийн гэрчилгээ олгож өгнө үү гэж журмын дагуу холбогдох бүх бичиг баримтын бүрдүүлбэрийг ханган хавсаргаж, ГХБХБГ-аар уламжлуулан аймгийн Засаг даргад хүсэлтээ гаргаж байсан. Уг цаг хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл дээрх хүсэлтийн дагуу хэрхэн шийдвэрлэсэн эсэх талаар мэдэгдээгүй, мөн шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргаж байна. Ингээд бидний зүгээс Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5-д заасны дагуу удаа дараа хүсэлт, гомдлуудаа бичгээр гаргаж, биечлэн уулзаж шийдвэрлүүлэх гэж хүлээцтэй хандсан.Иймд миний эзэмшлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын багийн нутаг дэвсгэрт 2-р гудамжны *******б тоот хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 200м2 газарт “” ХХК-ний захиалгаар гүйцэтгэгч “” ХХК-аар гүйцэтгүүлэх “” ХХК-ийн худалдаа нийтийн үйлчилгээний газар төв цогцолбор бүхий барилгыг шинээр барих, барилга эхлэх зөвшөөрлийн гэрчилгээг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгохыг даалгаж өгнө үү гэв.
3.2. Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., А. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.******* нь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хандан 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 58/23 дугаар албан бичгээр “...2023 оны 07 дугаар сараас иргэн Т.******* эзэмшил газар барилга барих хүсэлтэй байгаа тул барилгын ажил эхлэх зөвшөөрлийн гэрчилгээг олгоно уу” гэх утга бүхий хүсэлтийг гаргасан. Дээрх хүсэлтийн дагуу аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас аймгийн Засаг даргад хандан “...******* ХХК-ийн 2023 оны 58/23 дугаар албан бичгээр ирүүлсэн баримт бичигтэй танилцлаа. ...Тус барилга нь Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4 дэх хэсэгт заасан бичгийн бүрдэл хангасан тул барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгоно уу” гэх утга бүхий 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 3/870 дугаар албан бичгийг ирүүлсэн.
Тус албан бичигтэй танилцаж, Захиргааны байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар захиргааны шийдвэр гаргахтай холбоотойгоор бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийж хэрэгжүүлэх явцад Хэрлэн сумын 4 дүгээр багийн 79, 80, 81 дүгээр байрны оршин суугчдаас тус байршилд барилга бариулахыг эсэргүүцэж “...тус байршилд ногоон байгууламж болон хүүхдийн тоглоомын талбай бий болгох хүсэлтэй” байгаа талаарх гомдлыг аймгийн Засаг даргад ирүүлсэн. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т барилга байгууламжийн гадна тохижилтын талбай, ногоон байгууламж хот төлөвлөлтийн норм, норматив баримт бичигт заасан бөгөөд тус нэхэмжлэгчид олгосон барилгын норм нь 70 хувь барилга барих талбай, үлдсэн 30 хувь нь ногоон байгууламж, гадна тохижилтын талбай байхаар тусгагдсан.
Нэхэмжлэгчид олгосон барилгын норм, стандарт буюу хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 дахь заалтад орсон 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр барилга барих талбайн 40 хувиас доошгүй авто зогсоол, цэцэрлэг, ногоон байгууламж олгохоор тусгагдсан. Иймд Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо энэ хууль болон хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан зарчимд нийцэж байгаа эсэхийг харгалзан үзнэ” гэж хуульчилсан тул аймгийн Засаг даргаас барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг шууд олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн болно.Мөн аймгийн Засаг даргад хандан Хэрлэн сумын 4 дүгээр багийн 79, 80, 81 дүгээр байрны оршин суугчдаас гаргасан шаардлага нь дээрх хууль тогтоомжид заасан шаардлагатай шууд холбоотой бөгөөд аймгийн Засаг даргын зүгээс иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзэлгүйгээр барилгын ажлын зөвшөөрөл олгох тухай шийдвэрийг гаргах боломжгүй. Иймд барилгын норм, норматив баримт бичгийг хангаагүй барилгад тухайн барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх хуульд заасан шаардлага болон иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзэлгүйгээр барилгын ажлын зөвшөөрөл олгохыг даалгуулах тухай шийдвэр гаргуулахыг хүсэж нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг гардан аваад хариу тайлбараа гаргасан. Уг тайлбараа бүрэн дэмжиж байна. Б. нь барилга барих зөвшөөрлөөр аймгийн Засаг даргад хандсан. 79, 80, 81 дүгээр байрны иргэдээс аймгийн Засаг даргад газар битгий олгож өгөөч гэсэн гомдлыг гаргасан байгаа. Иргэд нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй байдаг. Нэгэнт иргэдээс санал гомдол ирсэн учраас бид шууд шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс шийдвэрлэж чадаагүй гэв.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмж хэлэх зүйлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/747 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар Хэрлэн сумын багийн нутаг дэвсгэрт 2 гудамжны тоотын 200м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшигч ******* овогтой ******* //-ийн, газар эзэмших эрхийн гэрчилгээг овогтой /8/-т худалдаа үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлжээ.
3. “” ХХК-ийн захирал Т.*******эс 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 58/23 тоот “Барилга угсралтын “” ХХК нь Хэрлэн сумын 4 дүгээр баг, 2 гудамж ******* “Б” тоот 200м2 талбайтай газарт “” ХХК-ийн үйлчилгээний оффисын барилга барих зорилгоор зураг төсөл боловсруулсан. Иймд 2023 оны 7 дугаар сараас иргэн ******* овогтой ******* эзэмшил газарт “” ХХК-ийн үйлчилгээ оффисын барилга барилга барих хүсэлтэй байгаа тул барилга эхлэх зөвшөөрлийн гэрчилгээ олгоно уу” гэсэн албан бичгийг Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /цаашид ГХБХБГ гэх/-т хүргүүлсэн[5].
4. Мөн “” ХХК-ийн захирал Т.*******эс 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 04/24 тоот “Барилга угсралтын “” ХХК нь Хэрлэн сумын 4 дүгээр баг, 2 гудамж тоот 200м2 талбайтай газарт оффисийн зориулалт бүхий барилга байгууламж барихаар барилгын ажлын эхлэх зөвшөөрөл хүсч ГХБХБГ-аар уламжлуулан холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн журмын дагуу 2023 оны 07 дугаар сарын 05-нд хүргүүлсэн боловч барилгын ажил эхлэх зөвшөөрөл нь өнөөдрийг хүртэл гараагүй байна. Иймд зөвшөөрөл олгоогүй байх шалтгааныг албан бичгээр хариу авах хүсэлтэй байна” гэсэн албан бичгийг Дорнод аймгийн Засаг даргад хүргүүлсэн[6].
5. “” ХХК-ийн захирал Б.ээс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 16/24 тоот “Барилга угсралтын “” ХХК нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ******* хянган-2 гудамж ******* “б” хаягт байрлах талбайтай газарт, нэгж талбарын дугаар бүхий 200м.кв талбайтай газарт “” ХХК-ийн үйлчилгээ оффисийн зориулалт бүхий барилга байгууламжийг шинээр барихаар барилгын ажлын эхлэх зөвшөөрөл хүсэж, журмын дагуу ГХБХБГ-аар уламжлуулан Барилгын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хууль мөн бусад хууль тогтоомжийн дагуу холбогдох бүх бичиг баримтуудын бүрдүүлбэрийг хангаж 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр барилгын ажлыг эхлэх зөвшөөрлийн гэрчилгээ олгож өгнө үү гэсэн хүсэлтээ холбогдох бүх баримт бичгүүдийг хавсаргаж хүргүүлж байсан билээ. Үүний дагуу ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар Энгийн зөвшөөрөл олгож шийдвэрлэх учиртай билээ. Тус хуулийн
5.2 дугаар зүйлд: Эрх бүхий этгээд зөвшөөрөл хүссэн өргөдлийн хүлээн авснаас хойш ажлын хоёр өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгаж дараах арга хэмжээ авна.
2.1. Баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл магадлан шалгах ажиллагааг эхлүүлэх,
2.2. Өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг шаардлага хангаагүй, эсхүл бүрдэл дутуу бол нөхөн бүрдүүлэх талаар зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэх,
2.3. өргөдлийг харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлэх,
5.2 дугаар зүйлийн 5-д: Зөвшөөрөл хүсэгч хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг эрх бүхий этгээд дараах хугацаанд магадлан шалгана, 5.2 дугаар зүйлийн 5.2-т энгийн зөвшөөрлийг ажлын таван өдрийн дотор,
5.2 дугаар зүйлийн 8: Эрх бүхий этгээд магадлан шалгах ажиллагааг дууссанаас хойш ажлын таван өдөрт багтаан зөвшөөрөл олгох эсэх шийдвэр гаргана.
5.2 дугаар зүйлийн 9: Эрх бүхий этгээд зөвшөөрөл олгохоос татгалзсан бол мэдэгдэлд татгалзсан үндэслэлийг тодорхой заана.
5.2 дугаар зүйлийн 10: Энэ зүйлийн 9-д заасан мэдэгдлийг мэдэгдэл гарснаас хойш ажлын хоёр өдрийн дотор зөвшөөрөл хүсэгчид бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр хүргүүлнэ.
5.3 дугаар зүйлийн 1: Эрх бүхий этгээд энэ хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргана.
5.3 дугаар зүйлийн 5: Эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцно гэж заасан.
5.3 дугаар зүйлийн 6: Энэ зүйлийн 5-д заасны дагуу олгосонд тооцох шийдвэрийг эрх бүхий этгээд зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх хугацаа дууссанаас хойш ажлын гурван өдрийн дотор гаргана.
5.3 дугаар зүйлийн 7: Энэ зүйлийн 6-д заасан шийдвэр болон улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ, төлөх хугацааны талаар тухайн шийдвэр гарсан өдөрт багтаан зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэнэ гэж заасан.
5.3 дугаар зүйлийн 8: Эрх бүхий этгээд шийдвэр гаргасан өдрөөс хойш тав хоногийн дотор зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтээр энэ хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу зөвшөөрлийн баримт бичгийг олгоно гэж тус тус заажээ.
Тухайн дээрх хуулийн зүйл заалтуудад заагдсан хугацааны дотор зөвшөөрөл хүсэгчид ямар нэгэн ажиллагааны талаар мэдэгдэх нөхцөл үүсээгүй байх тул Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д “Эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцно” гэж зааснаар Зөвшөөрөл олгосонд тооцсон гэж ойлгож байна.
Иймд Дорнод аймгийн Засаг дарга таныг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 6-д заасны дагуу Зөвшөөрөл олгосонд тооцсон шийдвэрээ гаргаж, мөн 5.3 дугаар зүйлийн 7-д заасны дагуу шийдвэр болон улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ, төлөх хугацааны талаарх мэдэгдлийг ирүүлж, эцэст нь 5.3 дугаар зүйлийн 8-д “Эрх бүхий этгээд шийдвэр гаргасан өдрөөс хойш тав хоногийн дотор зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтээр энэ хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу зөвшөөрлийн баримт бичгийг олгоно” гэж заасны дагуу Дорнод аймаг Хэрлэн сум баг, ******* -2 гудамжны ******* “б” хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий 200м.кв газарт “” ХХК-ийн Үйлчилгээ, оффисийн зориулалт бүхий барилгыг шинээр барих, барилга эхлэх зөвшөөрлийн баримт бичиг буюу гэрчилгээг олгож өгнө үү” гэх агуулга бүхий албан бичгийг дахин Дорнод аймгийн Засаг даргад хүргүүлсэн[7].
6. “” ХХК-ийн захирал Б.ээс 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 26/24 тоот “” ХХК-ийн захиарл Б. миний бие Дорнод аймаг Хэрлэн сум баг, ******* хянган-2 гудамжны ******* “Б” хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 200 м.кв газарт “” ХХК-ын үйлчилгээ, оффисын зориулалт бүхий барилгыг шинээр барих, барилга эхлэх зөвшөөрлийн гэрчилгээ олгож өгнө үү гэж 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүсэлтээ журмын дагуу өгсөн. Мөн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зөвшөөрөл олгосонд тооцох үндэслэл бүрдсэн учир зөвшөөрөл олгосонд тооцох шийдвэрийг гаргаж өгнө үү гэж хүсэлтээ гаргаж байсан. Гэтэл таниас өнөөдрийг хүртэл хүсэлт шийдвэрлэсэн эсэх тухай ямар нэгэн хариу мэдэгдэл ирээгүй болно. Иймд хүсэлтийн дагуу манай компанид тухайн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгаа эсэх талаар бичгээр хариу өгнө үү. Хариуцагч бичгээр ирүүлэхгүй нөхцөл байдал үүсвэл Захиргааны ерөнхий хуульд, Зөвшөөрлийн тухай хуульд тус тус заасны дагуу Захиргааны шүүхэд хандах шаардлага үүсэх үндэслэл бүрдэж байгаа болно” гэсэн албан бичгийг Дорнод аймгийн Засаг даргад хүргүүлсэн нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна[8].
7. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж хуульчилсан бөгөөд Б. нь тус шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргасны дараа Дорнод аймгийн Засаг даргаас ... барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариу өгсөн бөгөөд тухай бүр нь өргөдөл хүсэлтэд хариу өгөөгүйг дурдах нь зүйтэй.
8. Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/747 тоот захирамжаар Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт -2 гудамжны ******* “Б” тоотын 200 м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшигч ******* овогтой ******* //-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг овогтой /8/-т худалдаа үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлсэн шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа бөгөөд энэхүү захирамжийн дагуу “Дорнод аймгийн Хэрлэн сумын багийн нутаг дэвсгэрт 2-р гудамжны ******* “Б” тоот хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 200м2 газарт “” ХХК-ийн захиалгаар гүйцэтгэгч “” ХХК-аар гүйцэтгүүлэх “” ХХК-ийн худалдаа, үйлчилгээний газар төв цогцолбор бүхий барилгыг шинээр барих, барилга эхлэх зөвшөөрөл олгохгүй байгаа Засаг даргын үйлдэл нь хууль бус юм.
9. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баимтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус хуульчилсан. Гэтэл захиргааны байгууллагаас энэхүү хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох талаар ямар ажиллагаа явуулсан нь тодорхойгүй өөрөөр хэлбэл хариуцагч талаас тайлбарлаж байгаа барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг олгох боломжгүй ямар нөхцөл байдал үүссэн нь тогтоогдохгүй, энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй байна.
Иймд Дорнод аймгийн Хэрлэн сумын багийн нутаг дэвсгэрт 2-р гудамжны ******* “Б” тоот хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 200м2 газарт “” ХХК-ийн захиалгаар “” ХХК-аар гүйцэтгүүлэх худалдаа нийтийн үйлчилгээний газар төв цогцолбор бүхий барилгыг шинээр барих, барилга эхлэх зөвшөөрөл олгохгүй байгаа Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, барилгын ажлын зөвшөөрөл олгохыг даалгах” нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 37 дугаар зүйлийн 37.3, Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Б.ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Хэрлэн сумын багийн нутаг дэвсгэрт 2-р гудамжны ******* “Б” тоот хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 200м2 газарт “” ХХК-ийн захиалгаар “” ХХК-аар гүйцэтгүүлэх худалдаа нийтийн үйлчилгээний газар төв цогцолбор бүхий барилгыг шинээр барих, барилга эхлэх зөвшөөрөл олгохгүй байгаа Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, барилгын ажлын зөвшөөрөл олгохыг Дорнод аймгийн Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.т олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ