Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2024/06168

 

 

 

 

 

 

 

 

    2024             12              04                                            184/ШШ2024/06168

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

Нэхэмжлэгч: ******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******-д холбогдох 

 

5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие *******ийн “Перлинтавдр компанид 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс ажиллаад сарын 2,600,000 төгрөгөөр тохирч аман гэрээ хийж ажилласан. Энэ хугацаанд Тахир соёотын сүрьеэгийн эмнэлэгт агааржуулалтын хоолой шинээр угсарч суурилуулсан. Нэгдсэн 1-р төв эмнэлгийн өргөтгөлд сантехникийн шугам хоолой шинээр сольж хийсн. Ховд аймагт тус тус ажилласан. Ингээд 2024 оны 2, 3, 4 сарын цалин олгоогүй тул 5 сард ажлаасаа гарсан. *******өөс ажиллсан цалингаа нэхээд биеэр очин уулзахад 5,000,000 төгрөг өгөхөөр тохирсон боловч одоо болтол цалингаа аваагүй, хөдөлмөрөөрөө хохирсон тул *******өөс 5,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: *******ын нэхэмжлэлтэй, *******өд холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь *******өд холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 5,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *******ын нэхэмжлэлтэй *******өд холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******өөс 47,475 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгөөс 47,475 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан *******т тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

            ШҮҮГЧ                                  *****