Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2024/06169

 

 

 

 

 

 

 

     2024             12              04                                            184/ШШ2024/06169

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,751,310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, мөн сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулна: Манай компаниас хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж,  2022 оны 02 сарын 25-ны өдөр Мобиком корпораци ХХК-ийн 99567654 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 140000723896 тоот “Зээл, зээлийн эрх нээх гэрээ” байгуулж, зээлийн гэрээгээр 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 430,000 төгрөгийг сарын 3.4 хувийн хүүтэй, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 90,000 төгрөгийг сарын 3.4 хувийн хүүтэй, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 50,000 төгрөгийг сарын 3.4 хувийн хүүтэй, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 50,000 төгрөгийг сарын 3.4 хувийн хүүтэй, мөн өдөр 220,000 төгрөгийг сарын 3.4 хувийн хүүтэй , 160,000 төгрөгийг сарын 3.4 хувийн хүүтэй тус тус 1 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр тус тус зээлсэн байдаг. Хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхийн хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд ,  2022 оны 02 сарын 25-ны өдрийн 140000723896 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 1,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 632,232 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 119,078 төгрөг нийт 1,751,310 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,751,310 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 551,310 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,751,310 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,751,310 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 551,310 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,751,310 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 551,310 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******ээс 21,485.5 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,971 төгрөгөөс 21,485.5 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан “******* ББСБ” ХХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

         ШҮҮГЧ                                   *******