Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2024/06170

 

 

 

 

 

 

 

       2024             12              04                                            184/ШШ2024/06170

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ******-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: ******-т холбогдох 

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,324,591.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ‘‘******* ******* ББСБ’’ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: **** нь ‘‘******* ******* ББСБ’’ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ЗГ2124693Х тоот Зээлийн гэрээг Иргэний хуулийн 281-452 дугаар зүйл, компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгээгүй 567 хоног хугацаа хэтэрсэн бө, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд *******ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 1,324,591.2 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрэндээ: “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,324,591.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 122,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 122,000 төгрөг,  2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 122,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 122,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 122,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 122,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 122,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 122,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 122,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 122,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 104,591.2 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.  

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ‘‘******* ******* ББСБ’’ ХХК нь хариуцагч *******т  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,324,591.2 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ‘‘******* ******* ББСБ’’ ХХК-ийн нэхэмжилсэн 1,324,591.2 төгрөгийг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 122,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 122,000 төгрөг,  2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 122,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 122,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 122,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 122,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 122,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 122,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 122,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 122,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 104,591.2 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ‘‘******* ******* ББСБ’’ ХХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,324,591.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 122,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 122,000 төгрөг,  2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 122,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 122,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 122,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 122,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 122,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 122,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 122,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 122,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 104,591.2 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******ээс 18,075 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,150 төгрөгөөс 18,075 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан "******* ******* ББСБ’’ ХХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

ШҮҮГЧ                                 ******