Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 757

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч  Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогч М.Наранцэцэг, түүний өмгөөлөгч Д.Золзаяа,

шүүгдэгч Б.Э өөрөө өөрийгөө өмгөөлөн  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт Б.Э-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1703000010047 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Э, 1967 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэрэгжилтэй, Мэргэжлийн өвчин судлалын төвд мэдрэлийн их эмч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Сот-2/1 дүгээр байрны 110 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 08 цаг 40 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг. 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдвартын эмнэлгийн уулзварын замд Тоёота Витц маркийн 21-53 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа мөн дүрмийн 12.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиснөөс явган зорчигч М.Наранцэцэгийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч М.Наранцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 22-ны өглөө намайг Халдвартын замаар явж байхад гэнэт хойд талаас машин мөргөсөн. Намайг мөргөсөн жолооч “би чамайг Гэмтэл рүү аваад явъя, би эмч хүн” гэсэн. Тэгээд би гэмтэл дээр очсон. Би эмчилгээ хийлгээд хэдэн сар ажилгүй байсан. Би амралтаа авсан байсан. Түүнээс хойш ажил хийлгүй өдий хүрсэн. Одоо цалингүй байсан 4 сарын хугацааны цалин болох 2 сая төгрөг, эмчилгээний зардалд 3.173.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч М.Наранцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Халдвартын уулзварын замд явган хүний гарцан дээр ногоон гэрэл дохиогоор зүүнээс баруун тийш зам гараад дуусах гэж байтал Тоёота Витц маркийн цагаан өнгийн суудлын жижиг автомашин баруунаас урагш чиглэлтэй эргэх хөдөлгөөн хийж явахдаа намайг мөргөж унагасан. Мөргөгдөх үедээ толгойгоороо машины урд шилийг мөргөж унасан…” гэсэн мэдүүлэг. /хх21-22/,

2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн №17/43447 дугаартай шинжээчийн дүгнэлт: “…салхины шил баруун доод буландаа 60х40 см хэмжээтэй талбайд цацарч хагарсан, капод урд өмнө хэсэгтээ 20х20 хэмжээтэй талбайд хонхойж цөмөрсөн зэрэг гэмтэл нь осол болох үед үүссэн гэмтэл байна” гэх дүгнэлт. /хх58-60/,

Техникийн шинжээчийн №429 дугаартай дүгнэлт: “Тоёота Витз маркийн 21-53 УНУ улсын дугаартай автомашин жолоодож явсан Б.Энхтуяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг. 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдвартын эмнэлгийн уулзварын замд Тоёота Витц маркийн 21-53 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа мөн дүрмийн 12.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө” заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хэргийн газрын үзлэгээр тоормосны мөр илрээгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй. Явган зорчигч М.Наранцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. /хх-65/,

Яллагдагч Б.Э мэдүүлэхдээ: “…Халдвартын уулзварын замд өөрийн эзэмшлийн Тоёота Витз маркийн 21-53 УНУ улсын дугаартай автомашины жолооч нь кабиндаа ганцаараа ертөнцийн зүгээр баруунаасаа урагш буюу баруун гар тийш эргэтэл явган хүний гарцан дээр замын 1 дүгээр эгнээнд гарцаар гарч явсан эмэгтэйг автомашиныхаа баруун урд талаар мөргөсөн. “…би явган зорчигчийг замыг аль нэг хэсэгт явж байхыг огт хараагүй, гэнэт автомашины баруун гар талд “түс тас” хийх чимээ гараад тоормос гишгээд зогссон...” гэсэн мэдүүлэг. /73-74/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-9-13/, Хохирогч М.Наранцэцэгийн зүгээс гаргаж өгсөн хохирлын талаарх нотлох баримтууд өвчний түүх /хх-24-47/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹9429 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-50/, Шинжээчийн дүгнэлтүүд /хх-51-60/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-76/, Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-77/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-81/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч Б.Э нь 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 08 цаг 40 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг. 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедэ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдвартын эмнэлэгийн уулзварын замд Тоёота Витц маркийн 21-53 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа мөн дүрмийн 12.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Наранцэцэгийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь

Хохирогч М.Наранцэцэгийн: “…Халдвартын уулзварын замд явган хүний гарцан дээр явганы ногоон гэрэл дохиогоор зүүнээс баруун тийш зам гараад дуусах гэж байтал Тоёота Витц маркийн цагаан өнгийн суудлын жижиг автомашин баруунаас урагш чиглэлтэй эргэх хөдөлгөөн хийж явахдаа намайг мөргөж унагасан” гэх мэдүүлэг,

Техникийн шинжээчийн №429 дугаартай: “Тоёота Витз маркийн 21-53 УНУулсын дугаартай автомашин жолоодож явсан Б.Энхтуяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. а, мөн дүрмийн 12.1-т заасан заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэсэн” дүгнэлтээр,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹9429 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “М.Наранцэцэгийн биед тархи доргилт, зулайн хуйх, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, сээрний 9-р нугламын их биеийн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. “…эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

  1. Шүүгдэгч Б.Э-н гэм буруугийн талаар:

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ нь шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2-т заасан гэм буруутай болохыг нотолсон нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргасан ба шүүгдэгч Б.Э нь гэм бурууд маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн болно.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааний явцад цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтаар шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж шийдвэрлэв.

  1. Хохирлын талаар:

Хохирогч М.Наранцэцэг нь шүүгдэгч Б.Э-с ажилгүй байсан 4 сарын хугацааны цалин 2 сая төгрөг, эмчилгээний зардал нийт 3.173.000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно.

Хавтаст хэрэгт хохирогч М.Наранцэцэг нь ослын улмаас гэмтэж ажилгүй байсан 4 сарын хугацаанд цалин олгогдоогүй болох нь түүний нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар болон ажлын газрын тодорхойлолтоор нотлогдож байх тул шүүх гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Э-с нийт 2 сая төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

Мөн эмчилгээний зардалд зарцуулсан гэх 3.173.000 төгрөг нь хавтаст хэрэгт авагдсан хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нийт 3.047.370 төгрөг болсон ба шүүгдэгч  Б.Э-н төлсөн төлбөрийг хасч шүүгдэгч Б.Э-с ажилгүй байсан хугацааний цалин 2 сая төгрөг нийт 2.850.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Наранцэцэгт олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

Хохирогч М.Наранцэцэг нь эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс /Б.Э/ жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч шүүгдэгч Б.Э-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул хуульд заасан ял шийтгэх нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2-т заасны дагуу Б.Э-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, түүнийг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай талаар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд санал гаргасан болно.

Шүүгдэгч Б.Э нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлсөн үгэнд “Би гэм буруутайгаа ойлгож ухамсарлаж байгаа бөгөөд хуульд заасны дагуу хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэж мэтгэлцсэн болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирогч М.Наранцэцэгт учруулсан хохирлоос өөрийн сайн дураар зарим хэсгийг төлж барагдуулсан, мөн үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзсэн бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Б.Э-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Б.Э-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Э-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хугацааг тоолсугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар Б.Э-с нийт 2.850.000 /хоёр сая найман зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Наранцэцэгт олгосугай.
  6. Хохирогч М.Наранцэцэг нь эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР