Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 131/ШШ2024/00883

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:   оршин суух, ******* овгийн ******* ******* хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн тэмдэглэл хөтлөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагч ******* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан хуулийн дээрх хэсгийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн шаардлага: 1990 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн сумын 8-н жилийн дунд сургуульд дотуур байрны тогоочоор, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай" тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлтийн үндэслэл: ******* миний бие нь 1969 онд Баянхонгор аймгийн суманд төрсөн. Өндөр настны тэтгэвэр тогтоолгох баримт баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Хөдөлмөрийн дэвтэр/*******/,

- Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1086 дугаар архивын лавлагаа

-Баянхонгор аймгийн сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаартай Ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай тушаал

-Баянхонгор аймгийн сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2 дугаартай багш ажилчдын цалинг шинэчлэн тогтоох тухай тушаал, түүний хавсралт

-Баянхонгор аймгийн сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 48 дугаартай Багш ажилчдыг 1995 оны ээлжийн амралт олгох тухайтушаал, түүний хавсралт

-Баянхонгор аймгийн сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын ажил өөрчлөх тухай

-Үндэсний төв архивын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03-02/5695 дугаар архивын лавлагаа,

- Үндэсний төв архивын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03-02/5696 дугаар архивын лавлагаа,

-Баянхонгор аймгийн сумын хүүхдийн цэцэрлэгийн 2024 оны 11 сарын 04-ний өдрийн 49 дугаартай тодорхойлолт

-Төрсний бүртгэлийн лавлагаа/*******, *******, ******* /,

-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа/*******, *******/

-Мэргэжлийн үнэмлэх/Х.Мөнхгэрэл/

4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс-ийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13/789 дугаар албан бичиг, регистрийн карт/*******/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:

2.1. Хөдөлмөрийн дэвтэр:

Баянхонгор аймгийн сумын 10 жилийн сургуулиас ын Мөнхгэрэлт олгосон 411220 дугаар Хөдөлмөрийн дэвтэр-т:

- Баянхонгор аймгийн сумын сургуулийн захирлын 1990 оны 10 сарын 02-ны өдрийн 38 тоот тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 02-ны өдөр сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны ахлах тогоочоор авч ажиллуулав,

2.2. Ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа:

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1086 дугаар архивын лавлагаанд () () -гийн Мөнхгэрэл нь сумын сургуульд тогоочоор 1990,1994-1995,1997 онуудад ажилласан жилийн цалин, нотлох баримтын лавлагаа, мэдээлэл авах захиалга ирүүлснээс 1990,1994-1995,1997 онуудад нотлох баримт, 1994 онд цалин гарлаа. Мөн 1990 онд цалингийн баримтаас энэ хүнтэй холбоотой мэдээлэл гараагүй болно гэжээ.

Уг архивын лавлагааны хавсралт Баянхонгор аймгийн сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаартай Ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай тушаалын 1 дэх хэсэгт овогтой , овогтой нарыг 1990 оны 10 сарын 02-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн худалдааны техникум төгссөн овогтой Мөнхгэрэлийг ахлах тогоочоор тус тус томилон ажиллуулсугай гэжээ.

- Баянхонгор аймгийн сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2 дугаартай багш ажилчдын цалинг шинэчлэн тогтоох тухай тушаалын 1 дэх хэсэгт Багш ажилчдын цалинг дээрхи тогтоолоор баталсан хөдөлмөрийн хөлсний сүлжээнд оруулан хавсралт 1,2-оор тогтоосугайтүүний хавсралтын тогооч Х.Мөнхгэрэл гэжээ.

-Баянхонгор аймгийн сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 48 дугаартай Багш ажилчдыг 1995 оны ээлжийн амралт олгох тухайтушаалын 1 дэх хэсэгт 1995 оны ээлжийн амралтын хувиарыг 1,2-оор баталсугай түүний хавсралтад Х.Мөнхгэрэл гэж тэмдэглэгджээ.

2.3. Мэргэжлийн үнэмлэх:

Худалдаа, үйлдвэрийн хяналтын газраас 2000 оны 11 дугаар сарын 08-ны өдөр олгосон 4928 дугаар үнэмлэхт гийн Мөнхгэрэл тогооч мэргэжилтэй гэжээ.

2.4. Хүн амын тооллогын лавлагаа:

Үндэсний төв архивын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03-02/5695 дугаар архивын лавлагаанд 1989 оны хүн амын тооллогод Баянхонгор аймгийн сумын хөдөөд оршин суух, өрхийн тэргүүлэгч эрэгтэй, 56 настай, эхнэр 40 настай, охин ******* 15 настай, хүү ******* 12 настай, охин гийн 6 настай, охин гийн 4 настай, охин гийн Насанжаргал 2 настай тоологдсон гэжээ.

Үндэсний төв архивын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03-02/5696 дугаар архивын лавлагаанд 2000 оны хүн амын тооллогод Баянхонгор аймгийн сумын 5 дугаар багт оршин суух, өрхийн тэргүүлэгч 32 настай, эхнэр гийн Мөнхгэрэл 30 настай, хүү ын 6 настай, охин ын 3 настай, хүү ын 7 настай гэжээ.

2.5. Иргэний улсын бүртгэлийн лавлагаа:

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаанд 1991 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн Тэмээчин овгийн ын эх нь ******* овгийн ******* Мөнхгэрэл, 1991 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн Тэмээчин овгийн ын эцэг Тэмээчин овгийн , эх нь ******* овгийн ******* Мөнхгэрэл , 1993 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн ын чинзориг эцэг , эх нь гийн Мөнхгэрэл, болохыг тодорхойлжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хөдөлмөрийн дэвтэр, мэргэжлийн үнэмлэх, Хувьсгалт залуучуудын гишүүний бат илэрхийлэх, Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, хүн амын тооллогын лавлагаа, иргэний улсын бүртгэлийн лавлагаа, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч ******* нь 1990 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн сумын 8-н жилийн дунд сургуульд дотуур байрны тогоочоор" тус тус ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

4. Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журам-г баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байна.

Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь  ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.

Хүсэлт гаргагч Ж.******* хөдөлмөрийн дэвтрийн олголт, ажилд томилсон бичилт нь ажил олгогч хуулийн этгээдийн тэмдгээр албажиж, зохих журмын дагуу хөтлөгдсөн байх тул хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлыг тогтоох үндсэн баримт байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, уг хэсгийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал гэжээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч Ж.******* эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч Ж.******* ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.

Үүнээс үзэхэд ажилд томилж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр олдоогүйн улмаас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч ******* үүссэн нь байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу Ж.******* ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн ******* Мөнхгэрэл 1990 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн сумын 8-н жилийн дунд сургуульд дотуур байрны тогоочоор " тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Ж.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАТ