Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 135/ШШ2024/01467

 

2024 11 18 135/ШШ2024/01467

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс 135/2024/01754/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5, ******* банкны төв байранд байрлах ******* банк ХК (РД:2**)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 2 дугаар байрны 16 тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******ын ******* (РД:***)-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 18,285,377.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. Зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Г.*******аас 18,285,377.42 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...******* овогтой ******* миний бие ******* банк ХК-д 18,285,377.42 төгрөгийн зээлтэй нь үнэн болно. Уг зээлийг 6 сарын хугацаанд багтааж төлнө. 2024 оны 12 сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 02 сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 03 сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 04 сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 10-ны өдөр 3,285,377.42 төгрөгийг тус тус төлж барагдуулна ... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгор шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...хариуцагчийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн дүн 18,285,377.42 төгрөгийг төлөхдөө 2024 оны 12 сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 02 сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 03 сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 04 сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 10-ны өдөр 3,285,377.42 төгрөг байхаар захирамжид тусгаж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Г.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,285,377.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрч, хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,285,377.42 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг зээлийн төлбөрийг төлөхдөө 2024 оны 12 сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 02 сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 03 сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 04 сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 10-ны өдөр 3,285,377.42 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

Талуудын хооронд тохиролцсон эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,377 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 124,688.5 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 124,688.5 төгрөгийг төрийн сангийн данснаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,285,377.42 төгрөгийг төлөхдөө: 2024 оны 12 сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 02 сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 03 сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 04 сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 10-ны өдөр 3,285,377.42 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,377 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 124,688.5 төгрөгийг хариуцагч Г.*******аас, тал хувь болох 124,688.5 төгрөгийг Төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ