| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/01022/И |
| Дугаар | 135/ШШ2024/01461 |
| Огноо | 2024-11-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 135/ШШ2024/01461
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2024/01022/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, Голомт банкны Дархан бизнес төвд байрлах, Голомт банк ХК (РД:****)-ийн нэхэмжлэлтэй,
*******иуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 6 дугаар байрны 5 тоотод оршин суух хаягтай, ******* ******* овогт *******ын ******* (РД: Т***),
*******иуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 14 дүгээр байрны 19 тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******ийн ******* (РД:***) нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 10,018,321.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. Зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нараас 10,018,321.06 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч О.*******, Ө.******* нараас ЗГ4305128340, А тоот зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээлийн үлдэгдэл 6,198,674.23 төгрөг, зээлийн хүү 552,698.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 552,698.83 төгрөг, нийт 10,018,321.06 төгрөгийг нэхэмжилж байна.
*******иуцагч О.*******, Ө.******* нар нь 10,018,321.06 төгрөгийг Голомт банк ХК-д бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно.
Нэхэмжлэгчийн зүгээс 10,018,321.06 төгрөгийн төлбөрийг дараах байдлаар хэсэгчлэн төлөх хугацааг хариуцагч нарт олгож эвлэрэв.
2024 оны 12 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 сарын 28-ын өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 3,018,321.06 төгрөгийг тус тус Голомт банкны 4305104382 тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцож, графикийг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлнэ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй, О.*******, Ө.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,018,321.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрч, хариуцагч О.*******, Ө.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,018,321.06 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 сарын 28-ын өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 3,018,321.06 төгрөгийг тус тус Голомт банкны 4305104382 тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
Талуудын хооронд тохиролцсон эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,234.14 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 87,621.57 төгрөгийг хариуцагч нараас, тал хувь болох 87,621.57 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.*******, Ө.******* нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,018,321.06 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 сарын 28-ын өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 3,018,321.06 төгрөгийг тус тус Голомт банкны 4305104382 тоот дансанд төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,243.14 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 87,621.57 төгрөгийг хариуцагч О.*******, Ө.******* нараас, тал хувь болох 87,621.57 төгрөгийг Төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ