Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 135/ШШ2024/01485

 

 

2024 11 20 135/ШШ2024/01485

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс:135/2023/01391/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, ******* банкны төв байранд байрлах ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 7 дугаар байр, 93 тоотод оршин суух ******* овогт *******гийн *******т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 21,429,165.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэлт-Оргил,

Хариуцагч Ц.******* /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Ц.*******т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 21,429,165.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 1070092073 дугаартай онлайн зээлийн гэрээгээр 22,445,000 төгрөгийг жилийн 18,0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар харилцагчийн 5001362902 харилцах дансанд цахимаар олгосон. Уг харилцагч нь 2024 оны 7 сараас эхлэн зээлийн графикт хугацааг зөрчиж, удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 1,496,333.32 төгрөг, зээлийн хүүд 620,219.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 327,97 төгрөгийг төлсөн. Иймд 1070092073 дугаартай онлайн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан 1070092073 дугаартай онлайн зээлийн гэрээ болон зээлийн хуулга, харилцах дансанд цахимаар олгосон зээлийн хуулгыг үндэслэн үндсэн зээлийн төлбөр 20,948,666.68 төгрөг, зээлийн хүү 478,908.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,590.62 төгрөг, нийт 21,429,165.96 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

3. Хариуцагч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...миний бие ******* банкнаас онлайн зээл болох 22,445,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдөр авсан нь үнэн. Уг зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******т холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Хавтаст хэрэгт авагдсан Итгэмжлэл-д нэхэмжлэгч ******* банк ХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэлт-Оргилд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээх бүрэн эрхийг олгосон байна.

3. Шүүх хуралдааны явцад хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д ... нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260,095.83 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 260,095.83 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******т холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 21,429,165.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260,095.83 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 260,095.83 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ