| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/01075/И |
| Дугаар | 135/ШШ2024/01489 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 135/ШШ2024/01489
2024 11 20 135/ШШ2024/01489
Хэргийг хялбаршуулсан журмаар
шийдвэрлэх тухай
Хэргийн индекс: 135/2024/01075/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 26 дугаар хороо, үйлдвэрчний гудамж, Монгол 99 төв, 12 давхар, 1203 тоотод байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, *** тоотод оршин суух, ******* овогт *******гийн*******д холбогдох,
381,529 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнгөншагай нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...******* ******* ******* ББСБ ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг хариуцагч *******гийн******* нь нэхэмжилсэн төлбөрийг бүхэлд нь бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч А.Гантайванд холбогдуулан 381,529 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Гантайван нь нэхэмжлэлийн шаардлага 381,529 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заажээ.
4. Иймд дээрх хуульд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь А.Гантайванд холбогдуулан 381,529 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,095 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Гантайванаас тал хувь болох 6,047.5 төгрөгийг тал хувь болох 6,047.5 төгрөгийг Төрийн сангийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ