Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2024/0637

 

2024            08           21                                               128/ШШ2024/0637         

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би,  Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дээд дэд зөвлөх Э.Б*******гийн дүгнэлттэй Багануур дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М*******д холбогдох захиргааны хэргийг хянаад,

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуцагч Багануур дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллээр бүртгэлд авч, зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа холбогдогч Ч.Ж*******д "Монгол улсын Засгийн газрын 2021 оны 135 дугаар Тогтоолоор батлагдсан "Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ын 3 дугаар хавсралтад заасан “хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас” (маягт2)-ыг андуурч 2 дугаар хавсралтад заасан “зөрчилд шийтгэл оногдуулах шийтгэлийн хуудас” (маягт 1) бичсэн байх тул ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох Прокурорын дүгнэлтийг зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дээд дэд зөвлөх Э.Б*******: “...холбогдогч Ч.Ж*******д Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзлээ энэ нь Монгол Улсын Засгийн газрын 135 дугаар тогтоолоор батлагдсан журмын 2, 3 дугаар хавсралтад заасныг зөрчсөн байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Ж*******ы 2024 оны 05 дугаар сарын 31-ий өдрийн 0102757 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг гаргасан байна.

Улмаар Багануур дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М*******аас 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, зохих өөрчлөлтийг оруулах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байх бөгөөд хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” гэж заасан болохыг тайлбарласан.

Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” гэж заасан шаардлагыг хангасан ба ийнхүү прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дээд дэд зөвлөх Э.Б*******гийн дүгнэлттэй Багануур дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М*******д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг үндэслэн Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дээд дэд зөвлөх Э.Б*******гийн гаргасан “...холбогдогч Ч.Ж*******д Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзлээ энэ нь Монгол Улсын Засгийн газрын 135 дугаар тогтоолоор батлагдсан журмын 2, 3 дугаар хавсралтад заасныг зөрчсөн байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Ж*******ы 2024 оны 05 дугаар сарын 31-ий өдрийн 0102757 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахдүгнэлтийг хариуцагч Багануур дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.М******* зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар дүгнэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                                Ц.ОДМАА