Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2024/04604

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч О.И нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 3,800,000 төгрөгийн 212,798 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3,587,202 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 286,713 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 3,300,489 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ч-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 36,172.50 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 36,172.50 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч О.И-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

5.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ