Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2024/04627

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,981,253.84 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 581,253.84 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 900,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 900,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 900,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 900,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 900,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 900,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,651 төгрөгийн 55,325.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 55,325.5 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 55,325.5 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ