| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/06003/И |
| Дугаар | 183/ШШ2024/04633 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2024/04633
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй П.Ш-т холбогдох иргэний хэрэгт хариуцагч П.Ш нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,782,023.77 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,382,023.77 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,462 төгрөгөөс 85,731 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Ш-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 85,731 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 85,731 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ