Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2024/0638

 

024          08            21                                          128/ШШ2024/0638

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, иргэн Ч.С*******, А.М******* нарын нэхэмжлэлтэй Боловсролын ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Ч.С*******, А.М******* нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Багшийн коллежийн улсын шалгалтын комиссын 1995 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 71 дугаартай шийдвэрээр “Бага ангийн багш мэргэжил”-ийн хэргэм зэрэг олгож Ч.С*******, А.М******* нарыг №******* №******* дугаартай дипломтой төгссөн бүртгэлийг Боловсролын ерөнхий газар “Дээд боловсролын удирдлага, мэдээллийн систем”-д бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож бүртгэхийг даалгах” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.С*******, А.М******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, Т.Бо******* нар нь Багшийн коллежийн улсын шалгалтын комиссын 1995 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 71 дугаартай шийдвэрээр “Бага ангийн багш мэргэжил”-ийн хэргэм зэрэг олгож Ч.С*******, А.М******* нарыг №******* №******* дугаартай дипломтой төгссөн бүртгэлийг Боловсролын ерөнхий газар “Дээд боловсролын удирдлага, мэдээллийн систем”-д бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээр Боловсролын ерөнхий газарт холбогдуулан 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн байна.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, Т.Бо******* нар нь  нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж шүүхэд ирүүлсэн байна.

3. Нэхэмжлэгч С*******, А.М******* нараас шүүхэд төлөөлөх эрх авсан итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, Т.Бо******* нарын шүүхэд төлөөлөх итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-д заасан нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах эрх олгогдсон, уг итгэмжлэлийн хугацаа дуусаагүй байсныг дурдах нь зүйтэй.                                                                                                                                                                          4. Энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2. ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасныг хэрэгжүүлсэн гэж шүүхээс үзэх үндэслэл болж байна.

5. Иймд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

6. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

7. Мөн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тус тус тэмдэглэж байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Ч.С*******, А.М******* нарын нэхэмжлэлтэй Боловсролын ерөнхий газарт холбогдох Багшийн коллежийн улсын шалгалтын комиссын 1995 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 71 дугаартай шийдвэрээр “Бага ангийн багш мэргэжил”-ийн хэргэм зэрэг олгож Ч.С*******, А.М******* нарыг №******* №******* дугаартай дипломтой төгссөн бүртгэлийг Боловсролын ерөнхий газар “Дээд боловсролын удирдлага, мэдээллийн систем”-д бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож бүртгэхийг даалгах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ч.С*******, А.М******* нарын нэхэмжлэлтэй Боловсролын ерөнхий газарт холбогдох 128/2024/*******/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай. 

 

ШҮҮГЧ                              Ц.ОДМАА