Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2016/00618

 

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2016/00618

Хөвсгөл аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1963 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр,хүүхдүүдийн хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дүгээр багийн .... тоотод оршин суух И  овогт Д-ын Ү /............... /-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч Д.Ү  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Ү  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 6 дугаар ангиасаа ар гэрийн гачигдлаар сургуулиасаа гараад хөдөлмөрийн буюу 16 насанд хүрээд Барилга угсралтын конторт 1978 оноос 1984 оны 9 дүгээр сар хүртэл барилгын цехэд ажиллаад 1985-1995 он хүртэл НААҮйлчилгээний газрын халуун усанд үйлчлэгчээр, 1995-2000 он хүртэл УСНААК-т халуун усны үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандсан юм.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл туслах ажилтнаар, Аймгийн НААҮйлчилгээний газарт 1985 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 22-ний өдөр хүртэл, УСНААК-т 1994 оны 02 дугаар сарын 22-ний өдрөөс 2000 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл халуун усны үйлчлэгчээр тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч Д.Ү  нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл туслах ажилтнаар, Аймгийн НААҮйлчилгээний газарт 1985 оны 4 дүгээр сарын 18-ний өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 22-ний өдөр хүртэл, УСНААК-т 1994 оны 02 дугаар сарын 22-ний өдрөөс 2000 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл халуун усны үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

ББМҮ яамны харьяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын даргын 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаартай .11. Д-ын  Ү ыг туслах ажилчинаар1978 оны 06 сарын 20-ны өдрөөс тус тус томилон ажиллуулсугай. гэх тушаалын хуулбар,

ББМҮ яамны харьяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын даргын 1984 оны дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаартай .1. Д  овогтой Ү ад ар гэрийн гачигдал гарсан тул өөрийн нь хүсэлтийг харгалзан үзэж ажлаас 1984 оны 9 сарын 08-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. гэх тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын даргын 1985 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 62 дугаартай .Д  овогтой Ү ыг түр хугацаагаар 1985 оны 4 дүгээр сарын 18-наас түр ажиллуулсугай. гэх тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Ус суваг нийтийн аж ахуй компанийн захирлын 1999 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А-151 дугаартай .Д.Ү  үйлчлэгч 23000. гэх тушаалын хуулбар,

Нийгмийн даатгалын хэлтэсээс 1995 оны 3 дугаар 20-ны өдөр нээж олгосон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар дахь бичилтүүд, 1991 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нээж олгосон 169 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилтүүд,

Гэрч Г.До-ын  2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: .Д.Ү  нь 1978 оны хавраас Барилга угсралтын конторт туслах ажилтнаар анх ажиллаж байсан. 1984 оныг дуустал ажиллаж байсан. гэх мэдүүлэг,

Гэрч Б.Ц-ийн  2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: .Д.Ү  нь 1985 оны хавраас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар халуун усанд үйлчлэгчээр 1995 оны үе хүртэл ажиллаж байсан юм.... гэх мэдүүлэг зэрэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 10/80 дугаартай ....тус аймгийн нийтийн ахуй үйлчилгээний 2000 оны баримт манай архивт шилжиж ирээгүй тул Д.Ү ыг чөлөөлсөн талаар холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна.... гэх тодорхойлолт хэрэгт авагджээ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар И  овогт Д-ын Ү /............... /-ыг Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл туслах ажилтнаар, Хөвсгөл аймгийн Нийтийн Аж Ахуйн Үйлчилгээний газарт 1985 оны 4 дүгээр сарын 18-ний өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 22-ний өдөр хүртэл, Хөвсгөл аймгийн Ус Суваг Нийтийн Аж Ахуйн Компанид 1994 оны 02 дугаар сарын 22-ний өдрөөс 2000 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл халуун усны үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Ү ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ