| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00554/И |
| Дугаар | 155/ШШ2016/00619 |
| Огноо | 2016-06-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2016/00619
| 2016 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 155/ШШ2016/00619 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1963 онд төрсөн. 53 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт, Хөвсгөл аймгийн ....... сумын ..... дугаар баг ...... тоотод оршин суух Б овогт Д-ийн А /................... /-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч Д.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.А шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын сургуулийн 8-р ангийг 1979 оны 6 дугаар сард төгсөөд илгээлтээр гарч хөдөө малчин болж байсан юм. Ингээд Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд тасралтгүй үхэрчнээр нэгдэл тартал ажиллаж байсан юм. Одоо группт орох гэтэл ажиллаж байсан жилээ шүүхээр тогтоогох шаардлага гарсан юм.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үхэрчнээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Д.А нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор групп тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үхэрчнээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн 3/152 дугаартай архивын лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,
Гэрч Ч.Б-ын 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: ....Д.А нь 1979 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарч Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд үхэрчнээр анх ажиллаж байсан. 1991 оны үед нэгдэл тартал ажиллаж байсан юм.... гэх мэдүүлэг,
Гэрч Ч.Ц гийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: ....Д.А нь 1979 онд 8 дугаар ангиа төгсөөд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн Баянзүрх бригадад хоньчин, төлчинөөр 1990-ээд оны үед нэгдэл тартал ажиллаж байсан юм.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Д-ийн А /................... /-ийг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.А ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар 㺺 д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ