| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00814/И |
| Дугаар | 155/ШШ2016/00620 |
| Огноо | 2016-06-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2016/00620
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ..... сумын ..... дугаар багийн .... дугаар байрны ..... тоотод оршин суух Б овогт Т-ын Д /.................... /-ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 155/2016/0814/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч Т.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Д шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Монголын Өмгөөлөгчдийн коллегийн харьяа Хөвсгөл аймгийн Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт 1983 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн өмгөөлөгч хуулийн зөвлөгчөөр ажилд орсон бөгөөд Монголын өмгөөлөгчдийн коллегийн тэргүүлэгчдийн 1983 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 15/57 дугаар тушаалаар МӨК-ийн гишүүнээр элссэн тогтоол гарч түүнээс хойш 2004 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл өмгөөлөгчөөр 21 жил 08 хоног ажилласан. Өнөөдрийн байдлаар 55 нас хүрч тэтгэвэр тогтоолгох гэтэл өмгөөлөгчөөр томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаал маань олдохгүй болжээ. Учир нь Монголын өмгөөлөгчдийн байгууллага нь бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөн татан буугдах зэргээр өөрчлөгдсөн тул холбогдох материалууд нь хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон байна. Иймд хүсэлтэд хавсаргасан материалуудыг үндэслэн намайг Монголын өмгөөлөгчдийн коллегийн гишүүн өмгөөлөгчөөр Хөвсгөл аймагт 1983 оны 4 дүгээр сарын 15-наас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч Т.Д нь Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчөөр Хөвсгөл аймагт 1983 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Хүнсний үйлдвэрээс Тогтохдоржийн Д гийн нэрээр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтэр-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монголын хүүхэд залуучуудын эвлэлийн гишүүний Бат илэрхийлэх, Т.Д д 1985 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон Баярын бичиг, Т.Д гийн өмгөөлөгчийн үнэмлэхийн хуулбарууд, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Т.Д гийн Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчөөр Хөвсгөл аймагт 1983 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Т-ын Д /.................... /-ийн Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчөөр Хөвсгөл аймагт 1983 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т.Д гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ