| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00459/И |
| Дугаар | 155/ШШ2016/00622 |
| Огноо | 2016-06-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2016/00622
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Капитал банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн .... сумын ….. багийн ...... дугаар гудамжны .... тоотод оршин суух, эрэгтэй, ................ дугаар регистртэй, Б нар овогт Д-ын Ч холбогдох
Үндсэн зээл 17.973.567,29 төгрөг, зээлийн хүү 5.076.063,86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176.869,70 төгрөг, нийт 23.226.501,85 /хорин гурван сая хоёр зуун хорин зургаан мянга таван зуун нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 155/2016/00459/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл салбарын захирал Д.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д овогтой Ч нь 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр тус банкнаас ЗГ/ХӨ-57 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1.9 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Мөрөн сумын 13 дугаар баг, 26 дугаар гудамж, 13 тоот хаягт орших 908.5 мкв талбайтай эзэмших эрхтэй газар, 48м.кв талбайтай хувийн сууц, Мөрөн сумын 7 дугаар баг, 4 дүгээр гудамж, 06 тоот хаягт орших 779.3м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, 60м.кв талбайтай хувийн сууцыг тус тус барьцаалсан. Зээлдэгч Д.Ч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлээс 2.026.431,71 төгрөг, зээлийн хүү 1.855.068 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1.050 төгрөг, нийт 3.882.549,71 төгрөгийг төлсөн бөгөөд үндсэн зээл 17.973.568,29 төгрөг, зээлийн хүү 5.076.063,86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176.869,70 төгрөг, нийт 23.226.501,85 төгрөг төлөгдөөгүй байна.
Иргэн Д.Ч нь банктай байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/ХӨ-57 тоот зээлийн гэрээний зээлийн эргэн төлөлтийн графикаа зөрчин, зээлээ төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж, иргэн Д.Ч оос үндсэн зээл 17.973.568,29 төгрөг, зээлийн хүү 5.076.063,86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176.869,70 төгрөг, нийт 23.226.501,85 төгрөгийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: Д овогтой Ч би 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Капитал банкнаас ЗГ/ХӨ-57 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1.9 хувийн хүүтэй авсан. Үндсэн зээлээс 2.026.431,71 төгрөг, зээлийн хүү 1.855.068 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1.050 төгрөг, нийт 3.882.549,71 төгрөгийг төлсөн бөгөөд одоо үндсэн зээл 17.973.568,29 төгрөг, зээлийн хүү 5.076.063,86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176.869,70 төгрөг, нийт 23.226.501,85 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Д.Ч т холбогдуулан үндсэн зээл 17.973.568,29 төгрөг, зээлийн хүү 5.076.063,86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176.869,70 төгрөг, нийт 23.226.501,85 /хорин гурван сая хоёр зуун хорин зургаан мянга таван зуун нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274.083 төгрөгийн тал хувь болох 137.041 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Ч оос улсын тэмдэгтийн хураамж 137.042 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл салбараас үндсэн зээл 17.973.568,29 төгрөг, зээлийн хүү 5.076.063,86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176.869,70 төгрөг, нийт 23.226.501,85 /хорин гурван сая хоёр зуун хорин зургаан мянга таван зуун нэг/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.Ч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274.083 төгрөгөөс 137.041 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Ч оос улсын тэмдэгтийн хураамж 137.042 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА