Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2024/0640

 

2024        08            21                                          128/ШШ2024/0640

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, П.Н*******ын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “...Нэхэмжлэгч П.Н******* би 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн нөхөн олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч П.Н******* миний бие тус нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч П.Н*******  нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг болон 2023 оны 12 дугаар сарын 11-ны өдөр дахин хүсэлт гаргахад барилгын ажлын зөвшөөрлийг олгохоос татгалзсан 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09/3472 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нөхөн олгохыг Нийслэлийн Хотын стандарт, хяналтын газарт даалгуулах  шаардлага бүхий нэхэмжлэлээр Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн байна.

2. Нэхэмжлэгч П.Н*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З******* нар нь  нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2024 оны 08 дугаар сарын 14-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

3. Нэхэмжлэгч П.Н******* шүүхэд төлөөлөх эрх авсан итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З******* шүүхэд төлөөлөх итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-д заасан нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах эрх олгогдсон, уг итгэмжлэлийн хугацаа дуусаагүй байсныг дурдах нь зүйтэй.                                                                                                         

4. Энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2. ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасныг хэрэгжүүлсэн гэж шүүхээс үзэх үндэслэл болж байна.

5. Иймд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

6. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

7. Мөн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тус тус тэмдэглэж байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан П.Н*******ын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг болон 2023 оны 12 дугаар сарын 11-ны өдөр дахин хүсэлт гаргахад барилгын ажлын зөвшөөрлийг олгохоос татгалзсан 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09/3472 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нөхөн олгохыг Нийслэлийн Хотын стандарт, хяналтын газарт даалгах  нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, П.Н*******ын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох 128/2024/*******/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай. 

 

ШҮҮГЧ                              Ц.ОДМАА