Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/04

 

 

 

 

 

  2023        02        08                                         2023/ДШМ/04

 

    Л.Б, Л.Б, Г.Д

    нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: М.Берикбол,

Шүүгдэгч: Л.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Тэрбиш,

Нарийн бичгийн дарга: Б.Баяржаргал нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/325 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш нарын гаргасан давж заалдах гомдол, прокурор М.Берикболын гаргасан эсэргүүцлийг үндэслэн Л.Б, Л.Б, Г.Д нарт холбогдох 2138001120586 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Онход овгийн Л-ийн Б, ..... оны .... дугаар сарын ....-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр, группт, ам бүл 2, эхнэрийн хамт Хөвсгөл аймгийн ........... сумын ........ дугаар багийн ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байсан /регистрийн дугаар .............../.

Монгол Улсын иргэн, Цагаан малгайт овгийн Л-ын Б, ....... оны ........ дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, төрийн захиргааны менежер мэргэжилтэй, Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ийн хүний нөөцийн менежер, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .......-р багийн ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй /регистрийн дугаар .............../.

Монгол Улсын иргэн, Ө овгийн Г-н Д, ........... оны .... дүгээр сарын .........-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн А сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн А сумын 3-р багт оршин 2 суух, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй /регистрийн дугаар .................../.

 Л.Б нь Хөвсгөл аймгийн А сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчиж өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй буюу 60 нас хүрээгүй тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Лхаасүрэнгийн Бд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Ажлаас чөлөөлөх тухай” Б/06 дугаар захирамж, мөн өдөр “Тэтгэмж олгох тухай” Б/08 дугаар захирамж гарган өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэдэд олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор шийдвэрлэж бусдад давуу байдал бий болгон гүйцэтгэгчээр хамтран оролцож “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг,

Л.Б нь Хөвсгөл аймгийн А сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчиж өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй буюу 60 нас хүрээгүй өөртөө давуу байдал бий болгож Хөвсгөл аймгийн А сумын 2020 оны төсвийн төсөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэдэд олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг суулгахаар санал хүргүүлж, улмаар А сумын Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Тэтгэмж олгох тухай” Б/08 дугаар захирамжаар 17,482,500 төгрөгийг хүлээн авч, орон нутгийн төсөвт 17,482,500 төгрөгийн хохирол учруулан хатгагч, гүйцэтгэгчээр хамтран оролцож “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг,

 Г.Д нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчиж өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй буюу 60 нас хүрээгүй тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Лхаасүрэнгийн Бд Хөвсгөл аймгийн А сумын 2020 оны төсвийн төсөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэдэд олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг суулгахаар санал оруулж, улмаар сумаас тэтгэвэрт гарах албан хаагчдын ажил хөдөлмөр эрхлэлтийн судалгаанд хамруулсан, мөн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “Тэтгэмж олгох тухай” Б/08 дугаар захирамжаар олгож байгаа нэг удаагийн буцалтгүй тусламжийн 17,482,500 төгрөгийн гүйлгээ хийж, 2020 онь 3 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаартай төлбөрийн хүсэлтийг бүрдүүлж, гарын үсэг зурж баталгаажуулалт хийж дэмжлэг үзүүлэн хамжигч, гүйцэтгэгчээр хамтран оролцож “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/325 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Ганбаатарын Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Онход овгийн Лхаасүрэнгийн Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг, шүүгдэгч Цагаан малгайт овгийн Лхагвын Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Лхаасүрэнгийн Бг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Лхагвын Быг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6,000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бгийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, 1 (нэг) жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар, шүүгдэгч Л.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Л.Бгээс 17,482,500 (арван долоон сая дөрвөн зуун наян хоёр мянга таван зуу) төгрөгийг гаргуулж улсын төсөв (төрийн сан)-т 19 оруулахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Б болон түүний өмгөөлөгч Н.Тэрбиш нар давж заалдах гомдолдоо: ...Шүүгдэгч Л.Б би 2015 оноос хойш зүрх судасны хүнд өвчний улмаас даралт харваж тахир дутуугийн группт орж байнгын эмнэлгийн хяналтад одоо хүртэл эмчлэгдэж байна.

...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зааснаар зочин явах эрх хязгаарлах ялыг эдлэх хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байх хатуу хөл хориотой болсноос шалтгаалан эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалан эмчилгээ хязгаарлагдмал байдалд орж туйлын хүнд байдалд орж байна. Хэдийгээр би шүүхийн энэ шийдвэрт хүндэтгэлтэйгээр хандаж байгаа боловч миний аргагүй байдал амьд явах эрхийг анхаарч харгалзан үзэж энэ ял шийтгэлийг өөрчилж хуульд заасан өөр төрлийн хөнгөн ялаар сольж өгч туслалцаа үзүүлнэ үү.

2.Миний бие төрийн байгууллагад 30 гаруй жил тасралтгүй ажиллаж энэ хүнд өвчнөөс болж ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй болж энэ тэтгэмжийг намайг нийтийн албанаас халагдсаны дараа миний амьдрал байдлыг харгалзан үзэж А сумын Засаг дарга захирамж гаргаж аймгийн төсөвт тусгаж улмаар Сангийн яамнаас батлагдаж надад энэхүү тэтгэмжийг олгосон нь үнэн. Хэдийгээр тэтгэмж авах нас хүрээгүй байхад олгосон нь буруу, үүнийг би хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хохирогч байгууллага болох Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн хэлтэс зөвшөөрч энэ мөнгийг надад олгосон, одоо ч үүнийг надаар төлүүлэхээр нэхэмжлээгүй, цаашдаа төлүүлэх эсэх асуудлыг иргэний хэргийн журмаар жич шийдвэрлүүлэх албан ёсны санал хүсэлтээ эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шийдвэрлэгдэхээс өмнө бичгээр гаргаж өгсөн болно.

Иймд хохирогчийн эрхийг харгалзан үзэж хохирлыг надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын холбогдох заалтад өөрчлөлт оруулж хохирол төлүүлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлүүлэхээр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/325 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж миний амьдралд гүн туслалцаа үзүүлж шийдвэрлэж өгөхийг хүсэж давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

Прокурор М.Берикбол эсэргүүцэлдээ: ... Шүүхээс зарим шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн хувьд “...шүүгдэгч Г.Д нь Л.Бг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэдэд олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг суулгахаар санал оруулахдаа Хөвсгөл аймгийн А сумын Засаг даргын тамгын газрын дарга Л.Бгийн өөрийн хүсэлт болон Хөвсгөл аймгийн А сумын Засаг дарга Л.Бын саналаар оруулсан ба Г.Д нь өөрийн санаачилгаар оруулаагүй, тухайн үед Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Л.Б нь эрүүл мэндийн шалтгаанаар цаашид ажиллах боломжгүй болсон тул 2020 оны төсөвт тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг Засаг даргын Тамгын газрын дарга Л.Б нь эрүүл мэндийн шалтгаанаас шалтгаанаар цаашид ажиллах боломжгүй болсон тул 2020 оны төсөвт тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг Засаг даргын тамгын газрын дарга Л.Бгийн өөрийнх нь буюу төсвийн шууд захирагчийн хүсэлтийн дагуу төсвийн төсөлд 22,886,208 төгрөгийг тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн тэтгэмжид суулган Сумын санхүүгийн албаар хэлэлцүүлж, Засаг даргын тамгын газрын дарга Л.Б өөрөө хянаж, Аймгийн засаг даргын санхүү төрийн сангийн хэлтэс*- хүргүүлсэн ба аймгийн төрийн сангийн хэлтсээс хянаад 17.482.500 төгрөгийг төсөвт суулгаж, Хөвсгөл аймгийн А сумын ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2020 оны төсөв батлах тухай 4 дүгээр тогтоолоор тус мөнгөн дүнг баталсан ба дээрх байдлаас үзэхэд А сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны төсвийн төсөл нь зохих хууль журмын дагуу шат шатандаа хэлэлцэгдэн хянагдаж батлагдсан байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 6-д заасан анхан шатны баримтын үнэн зөвийг түүний үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна, мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаартай тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 5.4-т “Төрийн албан хаагчийн ажиллаж байсан байгууллагын дарга, хүний нөөц болон санхүү хариуцсан ажилтнууд энэ журмын дагуу тухайн төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаа, үндсэн цалинг үнэн зөв тодорхойлох үүрэг хүлээнэ гэж заасан ба нягтлан бодогч Г.Д нь энэхүү журамд заасан үүргээ хэрэгжүүлэн ажилласан байна. Учир нь Хөвсгөл аймгийн А сумын ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2020 оны сумын төсөв батлах тухай 4 дүгээр тогтоолоор Хөвсгөл аймгийн А сумын ЗДТГ-ын 2020 оны төсөвт 17,482,500 төгрөгийн дүнг баталсан.

Төрийн албан хаагчийн сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн нэг сард ногдох дундаж цалингийн тооцоо төсөв хянасан ЗДТГ-ын дарга Л.Б, төсөв боловсруулсан нягтлан бодогч Г.Д гэсэн тооцоо, 2020 онд тэтгэвэрт гарах албан хаагчдын ажил хөдөлмөр эрхлэлтийн судалгаа төсөв хянасан ЗДТГ- ын дарга Л.Б, төсөв боловсруулсан нягтлан бодогч Г.Д гэсэн судалгаа, 2020 онд тэтгэвэрт гарах албан хаагчдын судалгаа төсөв хянасан ЗДТГ- ын дарга Л.Б, төсөв боловсруулсан нягтлан бодогч Г.Д гэсэн судалгаа зэргийг нягтлан бодогч Г.Д нь боловсруулан гаргаж, зохих маягтын дагуу судалгааг бөглөхдөө Хөвсгөл аймгийн А сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Л.Бгийн маягтад тусгагдах мэдээллүүдийг бүгдийг үнэн зөв гаргаж бүртгэлийн программд оруулсан байна.

Хөвсгөл аймгийн А сумын Засаг дарга Л.Бын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/06 дугаартай захирамжаар Хөвсгөл аймгийн А сумын ЗДТГ-ын даргын албан тушаалаас Л.Бг чөлөөлж, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаартай тэтгэмж олгох тухай захирамжаар ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Л.Бгийн тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг холбогдох материалыг бүрдүүлж олгохыг ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Цэрэнванчиг, нягтлан бодогч Г.Д нарт зөвшөөрч, холбогдох хууль журмын дагуу ажил хүлээлцэхэд хөрөнгө санхүү, төлбөр тооцоо болон бусад асуудлыг бүрэн дуусгаж ажил хүлээн авсны дараа олгохыг санхүү, албаны дарга Б.Цэндбаярт даалгасан захирамж гарсны дагуу нягтлан бодогч Г.Д нь 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төлбөрийн хүсэлт №58-ыг бичиж дарга Х.Цэрэнванчиг, нягтлан бодогч Г.Д нар гарын үсэг зурж, төрийн сангийн гүйлгээ хийсэн хэсэгт төрийн сангийн мэргэжилтэн гарын үсэг зурж хянан баталгаажуулж гүйлгээ хийсэн байгаа нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр буюу А сумын Засаг дарга Л.Б, А сумын ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Цэрэнванчиг, Төрийн сангийн мэргэжилтний шийдвэрээр тухайн 17,482,500 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Шүүгдэгч Г.Д нь Хөвсгөл аймгийн А сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогч ажил эрхэлдэг ба Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг, мөн хуулийн 4.1-т Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд нягтлан бодогч хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй” гэснийг үндэслэл болгосон байна.

...Шүүх гэмт хэргийн шинж чанар, гэмт хэргийн шалтгаант холбоо, хохирол, хор уршиг зэргийг харгалзаж үзээгүй бөгөөд шүүгдэгч Г.Дийг анхнаасаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтанд хамаарахгүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг тус тус журамлан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах, улмаар яллах дүгнэлтэд дээрх хуулийг журамлан зүйлчилсэн гэдгийг анхаарч үзээгүй.

Учир нь нягтлан бодогч Г.Д нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй буюу 60 нас хүрээгүй тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Лхаасүрэнгийн Бд Хөвсгөл аймгийн А сумын 2020 оны төсвийн төсөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэдэд олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг суулгахаар санал оруулж, улмаар сумаас тэтгэвэрт гарах албан хаагчдын ажил хөдөлмөр эрхлэлтийн судалгаанд хамруулсан, мөн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Тэтгэмж олгох тухай” Б/08 дугаар захирамжаар олгож байгаа нэг удаагийн буцалтгүй тусламжийн 17,482,500 төгрөгийн гүйлгээ хийж, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаартай төлбөрийн хүсэлтийг бүрдүүлж, гарын үсэг зурж баталгаажуулалт хийж дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.

Төсвийн төсөл нь санхүүгийн анхан шатны баримт бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.1-т “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно” гэж заасан. Нягтлан бодогч нь санхүүгийн анхан шатны баримтыг үнэн зөв гаргах үүргийг хуульчилсан байдаг.

Г.Дийн хувьд 2020 оны төсвийн төсөлд суулгахаар санхүүгийн анхан шатны материал бүрдүүлсэн, 2020 оны тэтгэвэрт гарах албан хаагчдын ажил хөдөлмөр эрхлэлтийн судалгааг гаргасан, /1-р хавтас, 214-р тал/, Төрийн албан хаагчийн сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн нэг сард ногдох дундаж цалингийн тооцоо гаргасан /1-р хавтас, 213-р тал/ нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, хамжигчаар оролцсон. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 41.1-т, 5.1.4, 5.1.2, 5.1.5-т заасан заалтуудыг тус тус зөрчсөн байна.

... Хэрэв Г.Д нь тухайн хууль бус үйлдэл хийхээс татгалзсан бол шүүгдэгч Л.Б тэтгэмж авах боломжгүй гэдгийг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба Г.Д нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсэн гэж үзэхээр байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн” гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон. Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэйд тооцогдоно.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/325 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 хэсэгт заасныг үндэслэн прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх Л.Б, Л.Б, Г.Д нарт холбогдох хэргийн зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарлаж, Г.Дийн үйлдлийг  хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Л.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Би эмнэлгийн байнгын хяналтад байдаг тул зорчих эрхийг минь хассан ялыг хянаж үзээсэй гэж хүсэж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Тэрбиш шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэх саналтай байна” гэв.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б болон түүний өмгөөлөгч Н.Тэрбиш нарын давж заалдах гомдол, хяналтын прокурор М.Берикболын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Л.Б, Л.Б, Г.Д нарын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ.

3. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

4. Шүүгдэгч Л.Б нь Хөвсгөл аймгийн А сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчиж өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй буюу 60 нас хүрээгүй тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Лхаасүрэнгийн Бд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Ажлаас чөлөөлөх тухай” Б/06 дугаар захирамж, мөн өдөр “Тэтгэмж олгох тухай” Б/08 дугаар захирамж гарган өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэдэд олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор шийдвэрлэж бусдад давуу байдал бий болгон гүйцэтгэгчээр хамтран оролцож “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг,

Шүүгдэгч Л.Б нь Хөвсгөл аймгийн А сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчиж өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй буюу 60 нас хүрээгүй өөртөө давуу байдал бий болгож Хөвсгөл аймгийн А сумын 2020 оны төсвийн төсөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэдэд олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг суулгахаар санал хүргүүлж, улмаар А сумын Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Тэтгэмж олгох тухай” Б/08 дугаар захирамжаар 17,482,500 төгрөгийг хүлээн авч, орон нутгийн төсөвт 17,482,500 төгрөгийн хохирол учруулан хатгагч, гүйцэтгэгчээр хамтран оролцож “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ариунбат, гэрч Х.Цэрэнванчиг, Б.Цэндбаяр, Т.Цолмон-Эрдэнэ, Г.Базар, Н.Уранцэцэг, С.Гансүх, Ч.Нямгэрэл, шүүгдэгч Л.Б, Л.Б нарын мэдүүлгүүд, Хөвсгөл аймгийн А сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/07 дугаартай “Ажилд томилох тухай”, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/06 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай”, мөн өдрийн Б/08 дугаартай “Тэтгэмж олгох тухай” захирамжууд, Хөвсгөл аймгийн А сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаартай төлбөрийн хүсэлт, Санхүүгийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ХӨА-2021/01/-СТА ГШЗ-01/02 дугаартай зөрчил арилгах тухай албан шаардлагын хуулбар, Хөвсгөл аймгийн А сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3/85 дугаартай албан бичгийн хуулбар, тус сумын 2020 оны төсвийн төслийн хуулбар, Төрийн албан хаагчийн сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн нэг сард ногдох дундаж цалингийн тооцооны хуулбар, 2020 онд тэтгэвэрт гарах албан хаагчдын ажил хөдөлмөр эрхлэлтийн судалгааны хуулбар, 2020 онд тэтгэвэрт гарах албан хаагчдын судалгааны хуулбар, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 8/199 дугаартай албан бичгийн хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын Л.Бгийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон тухай 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0038542 дугаартай акт, 2019 оны 11 дүгээр сарын 14-ий өдрийн 0293543 дугаартай акт, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0363973 дугаартай актын хуулбарууд, Л.Бгийн ХААН банкны Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/61 дугаартай Л.Быг ажилд томилох тухай захирамжийн хуулбар, Хөвсгөл аймгийн А сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/04 дугаартай Л.Бг ажилд эгүүлэн томилох тухай захирамж, Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон...” гэх шинжийг бүрэн агуулсан байна.

5. Шүүхээс шүүгдэгч Л.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6,000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял  оногдуулсан нь тэдний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

6. Анхан шатны шүүх шүүгдэгч тус бүрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршиг, зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд чухам аль төрлийн ялыг хэдий хэр хэмжээгээр оногдуулах, ялыг биечлэн эдлүүлэх эсхүл тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх нь тухайн шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүгдэгч Л.Бгийн тухайд түүний нас, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд прокурор ялтны ял эдлүүлэх нөхцөл, журмыг түр өөрчлөх болон өөрчилж болохоор хуульчилсан ба ялтан эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, гэр бүлийн гишүүн хүндээр өвчилсөн, нас барсан, гамшиг аюулт үзэгдлийн улмаас шүүхээс тогтоосон байршилд байх боломжгүй болсон тохиолдолд ялтны хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн прокурор 30 хүртэл хоногийн хугацаанд түр өөрчилж болохоор хуульчилсан тул зорчих эрхийг хязгаарлах ялыг өөр төрлийн хөнгөн ялаар солиулахаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамааран зөвхөн хуульд заасан тохиолдолд эрүүгийн хэргээс тусдаа буюу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хянан шийдвэрлэдэг тул “...хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” шүүгдэгч Л.Б болон түүний өмгөөлөгч Н.Тэрбиш нарын давж заалдах гомдол мөн адил үндэслэлгүй.

7. Харин шүүгдэгч Г.Д нь шүүгдэгч Л.Бг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэдэд олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг суулгахаар санал оруулахдаа Хөвсгөл аймгийн А сумын Засаг даргын тамгын газрын дарга Л.Бгийн өөрийн хүсэлт болон Хөвсгөл аймгийн А сумын Засаг дарга Л.Бын саналаар оруулсан ба Г.Д нь өөрийн санаачилгаар оруулаагүй, тухайн үед Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Л.Б нь эрүүл мэндийн шалтгаанаар цаашид ажиллах боломжгүй болсон тул 2020 оны төсөвт тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг Засаг даргын тамгын газрын дарга Л.Бгийн өөрийнх нь буюу төсвийн шууд захирагчийн хүсэлтийн дагуу төсвийн төсөлд 22,886,208 төгрөгийг тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн тэтгэмжид суулган Сумын санхүүгийн албаар хэлэлцүүлж, Засаг даргын тамгын газрын дарга Л.Б өөрөө хянаж, Аймгийн засаг даргын санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн ба аймгийн төрийн сангийн хэлтсээс хянаад 17.482.500 төгрөгийг төсөвт суулгаж, Хөвсгөл аймгийн А сумын ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2020 оны төсөв батлах тухай 4 дүгээр тогтоолоор тус мөнгөн дүнг баталсан (1-р хх-ийн 137-142-р хуудас) ба дээрх байдлаас үзэхэд А сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны төсвийн төсөл нь зохих хууль журмын дагуу шат шатандаа хэлэлцэгдэн хянагдаж батлагдсан байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 6-д заасан Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна, мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 7 дугаартай тогтоолоор баталсан "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ын 5.4-т Төрийн албан хаагчийн ажиллаж байсан байгууллагын дарга, хүний нөөц болон санхүү хариуцсан ажилтнууд энэ журмын дагуу тухайн төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаа, үндсэн цалинг үнэн зөв тодорхойлох үүрэг хүлээнэ гэж заасан ба нягтлан бодогч Г.Д нь энэхүү журамд заасан үүргээ хэрэгжүүлэн ажилласан байна. Учир нь Хөвсгөл аймгийн А сумын ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2020 оны сумын төсөв батлах тухай 4 дүгээр тогтоолоор Хөвсгөл аймгийн А сумын ЗДТГ-ын 2020 оны төсөвт 17,482,500 төгрөгийн дүнг баталсан.

Төрийн албан хаагчийн сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн нэг сард ногдох дундаж цалингийн тооцоо төсөв хянасан ЗДТГ-ын дарга Л.Б, төсөв боловсруулсан нягтлан бодогч Г.Д гэсэн тооцоо (1-р хх-ийн 213-р хуудас),

2020 онд тэтгэвэрт гарах албан хаагчдын ажил хөдөлмөр эрхлэлтийн судалгаа төсөв хянасан ЗДТГ-ын дарга Л.Б, төсөв боловсруулсан нягтлан бодогч Г.Д гэсэн судалгаа (1-р хх-ийн 214-р хуудас),

2020 онд тэтгэвэрт гарах албан хаагчдын судалгаа төсөв хянасан ЗДТГ-ын дарга Л.Б, төсөв боловсруулсан нягтлан бодогч Г.Д гэсэн судалгаа (1-р хх-ийн 215-р хуудас) зэргийг нягтлан бодогч Г.Д нь боловсруулан гаргаж, зохих маягтын дагуу судалгааг бөглөхдөө Хөвсгөл аймгийн А сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Л.Бгийн маягтад тусгагдах мэдээллүүдийг бүгдийг үнэн зөв гаргаж бүртгэлийн программд оруулсан байна.

Хөвсгөл аймгийн А сумын Засаг дарга Л.Бын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/06 дугаартай захирамжаар Хөвсгөл аймгийн А сумын ЗДТГ-ын даргын албан тушаалаас Л.Бг чөлөөлж, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаартай тэтгэмж олгох тухай захирамжаар ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Л.Бгийн тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг холбогдох материалыг бүрдүүлж олгохыг ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Цэрэнванчиг, ня-бо Г.Д нарт зөвшөөрч, холбогдох хууль журмын дагуу ажил хүлээлцэхэд хөрөнгө санхүү, төлбөр тооцоо болон бусад асуудлыг бүрэн дуусгаж ажил хүлээн авсны дараа олгохыг санхүү, албаны дарга Б.Цэндбаярт даалгасан захирамж гарсны дагуу нягтлан бодогч Г.Д нь 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төлбөрийн хүсэлт №58-ыг бичиж дарга Х.Цэрэнванчиг, ня-бо Г.Дэлгэрэцэг нар гарын үсэг зурж, төрийн сангийн гүйлгээ хийсэн хэсэгт төрийн сангийн мэргэжилтэн гарын үсэг зурж хянан баталгаажуулж гүйлгээ хийсэн байгаа нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр буюу А сумын Засаг дарга Л.Б,  А сумын ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Цэрэнванчиг, Төрийн сангийн мэргэжилтний шийдвэрээр тухайн 17,482,500 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Мөн шүүгдэгч Г.Дийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Л.Б нь 2020 оны төсвийн төсөлд миний тэтгэмжийг оруулж өгөхгүй бол төсвийн төсөл болон цалин мөнгөн дээр гарын үсэг зурж өгөхгүй, ажлаас чинь хална гэх зэргээр дарамталсан. Хуулийн шаардлага хангахгүй гэдгийг удаа дараа өөрт нь хэлж байсан. Тэгэхэд Б би өөрөө мэдэж байна. Би Базартай яриад тохирчихсон гээд миний хажууд утсаар яриад байсан...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Дийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгох тухай журмын 5.4 дэх хэсэгт “төрийн албан хаагчийн ажиллаж байсан байгууллагын дарга, хүний нөөц болон санхүү хариуцсан ажилтнууд энэ журмын дагуу тухайн төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаа, үндсэн цалинг үнэн зөв тодорхойлох үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу нягтлан бодогч нь энэ үүргийн хүрээнд үндсэн цалинг тодорхойлж олгох тэтгэмжийн хэмжээг тооцсон...Тусгай программаар нэр, төслийн төсөв боловсруулах, төсвийн төслийн судалгааг гаргасан....Чиг үүргийн хувьд би Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоолоор батлагдсан санхүүгийн албаны зохион байгуулалт, чиг үүрэг, орон тооны нормативын 3.1.5-т заасны дагуу нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлсэн болно. Нягтлан бодогч нь Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолоор батлагдсан санхүү албаны зохион байгуулах чиг үүрэг орон тооны шинэ нормативын Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан төрийн сангийн үйл ажиллагааны журмын 7.1-т “төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд хяналт тавих, зарлагын гүйлгээ хийх эрхийг хоёр гарын үсэгтэйгээр баталгаажуулна. 1 дүгээр гарын үсгийг хууль болон төсвийн ерөнхийлөн захирагчийн тушаалаар эрх олгосон албан тушаалтан, 2 дугаар гарын үсгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн хуульд заасны дагуу төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогч нар зурна” гэж зааснаар гүйлгээ хийхийн тулд 1 дүгээр гарын үсгийг Засаг даргын тамгын газрын дарга зурсны дараа гүйлгээг төрийн сан гүйцэтгэнэ. Анхан шатны баримт бүрдүүлж гүйлгээний баримт бүрдүүлсэн учраас намайг гүйцэтгэгч гэж үзэж байгаа нь Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, 16.1 дүгээр зүйлд “төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна” гэж заасантай нийцэхгүй байна. Мөн үүнийг би өөрөө хийе гэж санаачилж хийсэн зүйл байхгүй. Сумын засаг даргын захирамжийг үндэслэж хийсэн. Гүйлгээний анхан шатны баримтыг би яг байгаа байдлаар нь бүрдүүлж ажилласан бөгөөд хуурамч юм уу хууран мэхлэх шинжтэй баримт бүрдүүлээгүй…” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Цэндбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сард 2020 оны төсвийн төслийг аймаг руу явуулах гэсэн боловч, надад нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийн асуудлыг шийдэж өгөхгүй бол, мөн төсвийн төсөлд тусгаж өгөхгүй бол би төсвийн төсөлд гарын үсэг зурахгүй гэдэг байсан. Тэгээд нягтлан бодогч Г.Д төсвийн төсөлд 22,886,208 төгрөгийн санал бичсэн. Тэгээд аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс хянаад 17,482,500 төгрөгөөр суулгаж, тус дүнгээр төсөвт суугдсан. Ингээд сумын ИТХ-ын 2020 оны төсөвт суугдсан....Тухайн үедээ шат шатны байгууллагаар хянагдаад төсөв нь батлагдсан учраас олгосон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 82-83-р хуудас),

Гэрч Т.Цолмон-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Л.Б даргын хувьд тэтгэвэр тогтоолгоогүй, тэтгэмж авах гээд байсан. Тиймээс хуульд нийцэхгүй байгаа талаар нь Л.Б даргад болон Засаг дарга Л.Б нарт хэлж байсан. Гэтэл сүүлд нь улсын төсөвт батлагдаад ороод ирсэн гээд Л.Б дарга, миний мөнгийг гаргаж өг, тэгэхгүй бол наад бичиг тоот дээр чинь гарын үсэг зурахгүй, улс, аймаг хянаад батлагдаад ирчихсэн юмыг та нар яахаараа олгодоггүй юм гээд байдаг байсан. Тэгээд Засаг дарга захирамж гаргаад өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 86-87-р хуудас),

Гэрч Г.Базарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Төсвийн төсөлд “Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж” гэсэн ангилалд 22,886,208 төгрөгийн саналыг холбогдох материалын хамт ирүүлсэн. Тодруулбал Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Л.Бгийн холбогдох материалуудыг ирүүлсэн. Тус материал ирсний дараах нь Л.Б өөрийн биеэр ирж надтай удаа дараа уулзсан. Тухай бүр нь би, төсвийн төслийг хянаад хууль зүйн хувьд үндэслэлгүй байна таны тэтгэвэрт гарах нас хүрээгүй байна тус төсвийг олгох боломжгүй гэдгийг нь өөрт нь хэлэхэд “Нийгмийн даатгалын салбар хуульд болох үндэслэл байгаа, эрүүл мэндийн шалтгаанаар тэтгэмж авч болно гэсэн заалт байгаа” наадахаа битгий хасаач, би ойрын хугацаанд хуулийн заалт, үндэслэлийг нь олоод явуулаач гэж гуйсан. Тухайн үед нь би Л.Б гуайд “Та ямар ч байсан үндэслэлээ гаргаж ир,  Төрийн албаны тухай хуулиар бол тэтгэвэрт гарах нас чинь хүрээгүй учраас тэтгэмж олгох боломжгүй байна” гэдгийг нь хэлж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 91-92-р, 2-р хх-ийн 235-236-р хуудас),

Гэрч Н.Уранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 5.4 дэх хэсэгт Төрийн албан хаагчийн ажиллаж байсан байгууллагын дарга, хүний нөөц, Санхүүгийн ажилтан нь энэ журмын дагуу нэг удаагийн тэтгэмж олгохдоо Төрийн албан хаагчийн мэдээллийг үнэн зөв тодорхойлох үүрэг хүлээсэн байдаг. ...Төсөв төлөвлөлтийн Фискал программ нь Улсын төсөвт байгууллагуудын хэмжээнд ашиглагдаж байгаа. Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах эрх нь үүсэж байгаа ажилтнуудын мэдээллийг Фискал программд суманд бол нягтлан бодогч нь, аймагт бол төсөв хариуцсан мэргэжилтэн нь оруулах ёстой. Тэгэхдээ Фискал программд бол хүний тоо, тэтгэмжийн мөнгөн дүнг оруулдаг. Удирдамжийн хавсралтаар төсвийн төсөлтэй холбогдолтой тоон мэдээллийг ирүүлэх маягтууд хүргэгддэг. Тус маягтуудад тэтгэвэр тэтгэмж авах эрх үүссэн алба хаагчдын мэдээллийг ирүүлдэг. Сангийн сайдын удирдамжид зааснаар орон нутгаас эрх нь үүссэн алба хаагчдын мэдээллийг үнэн зөв ирүүлэх ёстой...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 95-96, 100-102-р хуудас),

Төрийн албан хаагчийн сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн нэг сард ногдох дундаж цалингийн тооцооны хуулбар (1-р хх-ийн 213-р хуудас),

2020 онд тэтгэвэрт гарах албан хаагчдын ажил хөдөлмөр эрхлэлтийн судалгааны хуулбар (1-р хх-ийн 214, 247-р хуудас),

2020 онд тэтгэвэрт гарах албан хаагчдын судалгааны хуулбар (1-р хх-ийн 215, 245-247-р хуудас) зэрэг дээр дурдагдсан нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж үзэхэд шүүгдэгч Г.Д нь төрийн албан хаагчийн сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн нэг сард ногдох дундаж цалингийн тооцоо, 2020 онд тэтгэвэрт гарах албан хаагчдын ажил хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, 2020 онд тэтгэвэрт гарах албан хаагчдын судалгаа зэргийг гаргахдаа Л.Бгийн мэдээллүүдийг бүгдийг үнэн зөв гаргасан байна. Мөн Хөвсгөл аймгийн А сумын Засаг дарга Л.Бын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаартай тэтгэмж олгох тухай захирамжаар ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Л.Бгийн тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг холбогдох материалыг бүрдүүлж олгохыг ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Цэрэнванчиг, ня-бо Г.Д нарт зөвшөөрсний дагуу нэг удаагийн тэтгэмжийг төрийн сангийн мэргэжилтэн хянан баталгаажуулан гарын үсэг зурсны үндсэн дээр буюу эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэрийг үндэслэн нэг удаагийн мөнгөн тэтгэмж 17,482,500 төгрөгийн гүйлгээ хийсэн болох нь тогтоогдсон.

Шүүгдэгч Г.Д нь Хөвсгөл аймгийн А сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогч ажил эрхэлдэг ба Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг, мөн хуулийн 4.1-т Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд нягтлан бодогч хамаарахгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

7. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг;” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт: “...4.1.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч”-ийг нийтийн албан тушаалтанд хамааруулахаар заажээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Г.Д нь ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь тогтоогдохгүй байх тул нийтийн албан тушаалтан гэж үзэхээргүй байна.

8. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Д нь Л.Бд олгосон нэг удаагийн буцалтгүй тусламжийг суулгахаар санал оруулж, улмаар сумаас тэтгэвэрт гарах албан хаагчдын ажил хөдөлмөр эрхлэлтийн судалгаанд хамруулсан, мөн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “Тэтгэмж олгох тухай” Б/08 дугаар захирамжаар олгож байгаа нэг удаагийн буцалтгүй тусламжийн 17,482,500 төгрөгийн гүйлгээ хийж, 2020 онь 3 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаартай төлбөрийн хүсэлтийг бүрдүүлж, гарын үсэг зурж баталгаажуулалт хийж дэмжлэг үзүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байх тул Г.Дт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан гарсан прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Б болон түүний өмгөөлөгч Н.Тэрбиш нарын давж заалдах гомдол, хяналтын прокурор М.Берикболын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/325 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

                                                 ШҮҮГЧИД                                Л.ЭРДЭНЭБАТ 

                                                                                     Н.БАЯРХҮҮ