| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00567/И |
| Дугаар | 155/ШШ2016/00627 |
| Огноо | 2016-06-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2016/00627
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1960 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ................. дугаар регистртэй, Хөвсгөл аймгийн ..... сумын ….. дугаар багийн ……. тоотод оршин суух, Ц овогт Д-ын Т хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2016/0567/и дугаар индекстэй иргэний хэргийг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч Д.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Т шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дархан хотын анагаах ухааны дунд сургуулийг төгсөж эрүүл мэндийн байгууллагад 32 жил ажиллаж 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өндөр настны тэтгэвэрт гарсан Гэтэл өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл нэгдсэн эмнэлгийн даргын 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байгаа учраас ажилласан жил маань бүрэн тогтоогдохгүй байгаа юм. Иймээс миний 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Т нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Т нь 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан болох түүний шүүхэд гаргасан хүсэлт, 1981 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Дархан хотын анагаах ухааны дунд сургуулийн захиралаас олгосон Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар авч ажиллуулав гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн эрүүлийг хамгаалах газрын даргын 1984 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгийн 1985 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 38 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1985 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 48 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн эрүүлийг хамгаалах газрын даргын 1990 оны 8 дугаар 27-ны өдрийн 48 дугаартай тушаалын хуулбар, 1986, 1989 онуудад нөхөн сэргээх тасгийн хамт олонтой авахуулсан гэрэл зургууд, 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүлийг хамгаалах яамны харьяа Улаанбаатар хот дахь сувилагчийн дунд сургуулийг сэргээн засах мэргэжлээр төгссөн тухай мэргэжлийн үнэлэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгээс 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон талархалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нэгдсэн эмнэлэгийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хороо, хувьсгалч залуучуудын эвлэлийн үүрээс 1988 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Хувьсгалч залуучуудын эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын 1988 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллагын намын үүр, үйлдвэрчний эвлэлийн хороо, нэгдсэн эмнэлэгийн захиргаа, хувьсгалч залуучуудын эвлэлийн үүрээс 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон аваргын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн эрүүлийг хамгаалах газраас 1987 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр олгосон баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нэгдсэн эмнэлэгийн үйлдвэрчний эвлэлийн хороо, Хувьсгалч залуучуудын эвлэлийн үүрээс 1987 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дипломын нотриатаар гэрчлүүлсэн хуулбар, аймгийн үйлдвэрчний эвлэл, эрүүлийг хамгаалах газраас 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон дипломын нотариатын гэрчлүүлсэн хуулбар, Аймгийн нэгдсэн эмнэлэгийн захиргаа, намын үүр, үйлдвэрчний эвлэлийн хороо, хувьсгалч залуучуудын эвлэлийн үүрээс 1987 онйы 7 дугаар сарын 09-ний өдрийн баярын бичиг, хувьчгалч залуучуудын эвлэлийн үүрээс 1987 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн талархалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нэгдсэн эмнэлэгийн ДМ-ний зөвлөлөөс 1987 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр олгосон дурсамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч С.Э-ийн Д.Т нь анх 1981 онд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт сувилагчаар орж ажиллаж байгаад 1985 оны физик эмчилгээний тасагт иллэгийн сувилагч болж, 1986 оны үед нөхөн сэргээх эмчилгээний курст явж ирээд физик эмчилгээний тасагт цахилгааны сувилагчаар 1990 оныг дуустал ажилласан гэх мэдүүлэг, гэрч Р.Н-ийн гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц овогт Д-ын Т Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Т гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ
`1